Аав охин хоёрын ижилсэл
2013-12-29

Реппер дуучин 33 настай Кейни Уэст хар “Lamborghini” машинаа дууриалган хийсэн 0-3 насны хүүхдэд зориулсан 25 кг жинтэй мини “Lamborghini” машиныг охиныхоо анхны “Зул сар”-аар бэлэглэжээ. Тус машин нь 10 морины хүчтэйгээс гадна 6000 мянган.ам долларын үнэтэй гэнэ. Энэхүү машин дэлхийд 20 ширхэг л байдаг аж.

Кейни Уэстийн гэр бүл “Зул сарын баяр”-аа тэмдэглэхээр өнгөрсөн 25-ны өдөр Италийг зорьжээ. Ром хотод гурван хоног баярласны дараа тэд НьюЙорк дахь харшдаа өчигдөр хүрэлцэн иржээ.

1

Ким Кардашиан охиныхоо бэлэгний талаар “Кейни охинтойгоо энэ “Зул сар”-аар өөрийнхөө машины цуглуулгад багтдаг хамгийн үнэтэй төмөр хүлгийн нэг “Lamborghini”-тайгаа усны дусал шиг адилхан мини “Lamborghini” машиныг алаг нүдэн Нори охиндоо бэлэглэж гэнэтийн бэлэг барьсан.  Аав охин хоёрын ижилсэл гэж энэ бэлгийг л хэлэх л байх даа” гэж жиргэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин