Малын тоо толгой 45 сая хүрчээ
2014-01-02

 

Мал тооллогын дүн урьдчилсан байдлаар гарчээ. Өнгөрөгч оны 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд улс, орон даяар явагдсан билээ.Үндэсний статистикийн хорооноос гаргасан урьдчилсан дүгнэлтээр 2013 оны эцэст манай улсын мал сүргийн тоо 45075.7 мянган толгойд хүрч, 2012 оныхоос 10.2 хувь буюу 4154.8 мянгаар өссөн байна.

Тодруулбал, адуун сүргийн тоо толгой 2616.2 мянга, үхэр  2905.3 мянга, тэмээ 321.0 мянга, хонь 20036.6 мянга, ямаа 19196.7 мянгад хүрч, 2012 оныхоос адуу 285.8 мянга, үхэр 320.7 мянга, тэмээ 15.2 мянга, хонь 1895.2 мянга, ямаа 1638.0 мянган толгойгоор өссөн үзүүлэлттэй гарчээ.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
энхжин:
мал эмлэгийн салбарыг хөгжүүлэх хэрэгтэй
2014-09-27
чека:
үхэр адуу тэмээгээ түлхүү өсгөмөөр юм,гаднаас мах авдаг улсаас илүү үнэтэй мах идмээргүй бна,махны үнийг өсгөхийг уриалж малчид ченжүүдийг хөөрөгддөг баагийнууд болимоор юм,гадаадын ганц нэг улсад очсоноо юу гэж боддог юм,монголчууд уг нь махсаг улс биш шүү дээ нэгдэлжих хөдөлгөөний үед харамын сэтгэлээр хагалж идсээр байгаад тийм болсоныг мартаагүй биз дээ,ер нь тэгээд социализмын үед өлөн ховдог болсон шүү дээ,хэдхэн жилийн өмнөхийг мартаад байхдаа яахав,түүх гэхээр л хэдэн мянган жилийн өмнөхийг хэлдэг юмуу
2014-01-02
uyanga:
boljdee yadaj mal n urjij bwal
2014-01-02
chamaig da:
haraal id gej naad too chin hend heregtei yum bee.maliin too 45 say bn uu 4500 bn uu mongolchuud bi adilhan 10000 aas doodhgui uneer mahaa avch idej bn sh de.tiim bolohoor ene asuudlaa zohitsuulj chadahgui yum bol zasgiin gazar ogtsorvol taarna
2014-01-02
zochin:
usuud yaahve de mahaa delhiid hamgiin unetei avch idej bgaa uls chin
2014-01-02
ойлго:
мах гарах малгүй болоод байна бид хүмүүс ноолуурыг авах гээд ямаагаа үхэхээс нааш бараг зарахгүй үлдэж байгаа 24 сая малын 10 сая нь эх мал эсвэл төл бас 1 сая нь хурдан морь сарлаг сүүний үнээ үлдэх 13 саяыг хүндээ хуваахаар 4 мал ногдоно 1 хүн жилд 4 хөн мал идэх боломж байна тэгэхээр мах ховордож үнэ өссөн зах зээлийн жамаараа
2014-01-02
mmmmm:
anerik solongosoos harin ch barag 3dahin baga uneteisht mah. 1 kg 20 myanga bolgoh heregtei. hunsnuu zohistoi hereglee tegvl nevtreh bh
2014-01-02
hehe:
махны үнийг одоогийнхоос 2 дахин өсгөх хэрэгтэй. улаанбаатрын залхуучууд тэжээвэрчүүдийг үнэгүй махаар тэжээх ёстой юм уу. хуцваа. ха ха ха
2014-01-02
бөөлжис хүрэв:
45 сая малтай америк солонгосоос үнэтэй мах идээд малчид нь яг хүй нэгдэлийн үеээрээ дүүрчихсэн улс шүү бид
2014-01-02
ssss:
yamaag tsuuluh heregtei, hamag belcheer yuchgui bolgoj, ahij urgah nuhtsulgui bolgodog ni yamaa shvv dee
2014-01-02
малчин:
мал өссөн нь сайн хэрэг. гэхдээ цагаан ямаанаас бусад ямааг цөөрүүлж хонь болгох хэрэгтэй. цагаан ямаа нь ноолуур нарийн чанартай, сүү хамгийн сайн нь, мах нь бараг л хонний мах гэсэн үг. чанартай үүлдэр бий болгож малын сүргийн бүтцийг сайжруулах нь чухал.
2014-01-02
naak:
3 хүрэхгүй сая хүн амтай ийм их малтай байж махныхаа үнийг дийлэхгүй тэнгэрт хадаасан дүүрчихсэн үлс шүү монгол гэж....... малгүй махаа гаднаас авдаг улстай махны үнэ нь адилхан наасн кккк дүүрцэн улс шү
2014-01-02