Тэтгэврийн нэмэгдлийг ирэх сараас олгоно
2014-01-03

Шинэчлэлийн Засгийн газрын “11 11” төвд өнгөрөгч 7 хоногт 470 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирлээ. Эдгээрийн 162 нь нийслэлтэй холбоотой санал хүсэлт байгаад Нийслэлийн Засаг даргын тамгын газар тухай бүрт нь холбогдох байгууллагуудаараа дамжуулан хариу өгч байна. Мөн Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний аппарат эвдэрсэн. Энэ аппаратыг яаралтай засч, арга хэмжээ авч өгөхийг хүссэн иргэд олноороо хандлаа. Эрүүл мэндийн яамнаас “Уг аппаратыг засахаар Чех улсын мэргэжилтнүүд ажиллаж байгаа төдийгүй шинэ аппарат авах, сонгон шалгаруулалтын тендер зарлагдаж, гэрээ байгуулсан” гэж хариулжээ.

Түүнчлэн, "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай" Монгол Улсын хуулиар 2014 оны 1 сараас тэтгэвэр нэмэгдэнэ гэсэн боловч нэмэгдээгүй байгаа талаар зарим иргэд тодруулжээ. “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг хэрэгжүүлэх журам нь батлагдах шатандаа явж байна. Энэ хуультай холбоотой тэтгэврийн нэмэгдэл нь ирэх сарын тэтгэвэр дээр 1 сарын нэмэгдэлтэйгээ хамт нэмэгдэж очно” гэсэн хариултыг өгсөн талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
burmaa:
nasaaraa ajil hiij tetgevert garchihaad yaduu amidrah mash hetsuu bn shuu dee
2014-01-04
burmaa:
tetgeveriig 30 huviar nemehgui bol amidral mash hund bn shuu dee
2014-01-04
dorj:
tetgeveriig heden huviar nemeh be
2014-01-04
saraa:
tetgeveriig nemehdee ajillasan jiliig nemehees gadna tetgever bas nemegdene biz dee
2014-01-04
zochin :
eejvvdiin mongo ysan bee
2014-01-03