“Болор цом” Өвөрхангайд болно
2014-01-03

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам “Болор цом-31” энэ сарын 25-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болох аж. Тус наадмыг өнөө жил Өвөрхангай аймагт зохиож байгаа нь орон нутагт дөрөв дэхь удаагаа болж буй юм. Иймд “Болор цом-31” наадмын шүлгийг энэ сарын 20-ныг дуустал МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах аж. Өнгөрсөн жилийн наадам Улаанбаатар хотод болж яруу найрагч Н.Гантулга түрүүлж байсан бол түүний өмнөх жил Архангай аймагт болж яруу найрагч Д.Болдхуяг цомын эзнээр тодорч байсан юм.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин