Манай тамирчид гараанд гарахад бэлэн
2014-01-04

Мото спортын тамирчдын эр зориг, авхаалж самбааг шалгадаг “Дакар ралли”-ийн 35 дахь удаагийн уралдаан маргааш эхэлнэ. Өнөөдөр техникийн үзлэг болж, манай гурван тамирчин амжилттай тэнцэж, гараанд гарахад бэлэн болжээ.

Уралдааны мотоциклийн төрөлд Д.Болбаатар, Н.Лхамаа, Х.Батболд нар эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ.  “Дакар Ралли” нь мотоцикл, дөрвөн дугуйт “Куад”, автомашин, ачааны машин гэсэн дөрвөн төрөлтэй.

Энэ жилийн “Дакар Ралли” Аргентин, Болив, Чили улсуудыг дамжин явагдах ба оролцогчид нийт хоёр долоо хоногийн хугацаанд 8700 км зам туулна. Үүнээс уралдааны зам нь 5700 км, 3000 км нь уралдааны замуудаа холбох замууд боловч үүн дээр ч бас цаг тооцогдож, уралдаан явагддаг.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
urag*:
amjilt zaluusaa!!!urag*, exni bairuudad orsoldoorei!!!
2014-01-05
борхүү:
уугуул нутгийн тань газар шороо уул ус лус савдаг ивээж осол гэмтэлгүй амжилттай сайн уралдаж замаа бүрэн дуусгаад эх орныхоо нэрийг олон өдөр дэлхийн олон түмний сонорт дуурсгахын ерөөл өргөе.амжилт хүсье.
2014-01-04
jollllllp:
uuland avirah bish tsaasan deer
2014-01-04