Цалингаас давсан Цагаан сар
2014-01-05

Монголчууд бид шинэ он, хаврын тэргүүн сараа угтан авах гэж багагүй байтугай шаналалд автах боллоо. Яг энэ үеэр бараа бүтээгдэхүүний үнэ гэрлийн хурдаар нэмэгдэхийг яана. Шинэ жилтэй давхцан ханш нь нэмэгдээд буугаагүй байсан бараа бүтээгдэхүүний үнэ хурдаа сааруулалгүй явсаар Цагаан сартай зэрэгцэн дахин өснө.  Үнэ нь өсч байгаагаас бус бүтээгдэхүүний хэмжээ дамжаа жижигсэн, багасана уу гэхээс томорч “өсөхгүй” бичигдээгүй хуультай.

1

Иргэд уламжлалт баяраа ёс төртэй тэмдэглэх гэж бэл нимгэн ч чадлаараа зүтгэж, бэлтгэж, сар шинээ угтдаг. Банкинд үүссэн дараалал бизнесмэнүүдийн хэтэвчийг л зузаатгах гэж байгаа хэрэг шүү дээ. Бэлтэй, чинээлэгтээ ахмадууд бие биеэсээ өрсөн банкинд дараалал үүсгээгүй гэдгийг хэнбугай ч мэднэ. Тэтгэврийн зээлээ авч, угтан ирж байгаа Сар шинийнхээ идээ цагааг бэлтгэх гээд нойр нь эс хүрэн, даралт нь ихсэн тэвдэцгээж байна. Ядаж байхад тэтгэвэр тэтгэмжийг нь хэдэн хувиар нэмэх гээд байгаа нь тодорхойгүй. Шинэчлэлийн Засгийн газар тэтгэврийг хэдэн хувиар нэмж, хэзээ өгөхөө хэлэхгүй гээд хөгшчүүлээр баахан таавар таалгуулчихсан.

1

Тэгсэн “насаараа боловсролын салбарт зүтгэж, хүүхдүүдийг сурган хүмүүжүүлсэн ахмад багшийн тэтгэвэр гурван мянган төгрөгөөр нэмэгджээ” гэх мэдээлэл энэ амралтын өдрүүдэд телевизээр цацагдан, тэднийг дахин бухимдуулаад авав. Арай ч гурван мянган төгрөгөөр тэтгэвэр нэмэхгүй байлгүй дээ гэж ахмадууд тээнэгэлзэж байна  лээ. Засгийн газар өндөр настнуудаа “9-ийн тосны” ханшаар хуурахгүй байлгүй дээ. Манай сайд нар гэж тэрбумтнууд байдаг болохоор иргэдийн зовлонг мэдрэх шинж алга аа. Хөгшид л үйлийн үртэйгээрээ байгаа мөнгөөрөө болгох гээд бүтэн жилийн зээл авах нь холгүй банкинд дугаарлаж байна. Мэдээж үр хүүхдүүд нь боломжоороо тав арван цаас нэмэрлэнэ л дээ. Тэтгэврийн хэд нь банкнаас шууд л наймаачдын хэтэвч рүү орно шүү сайд нар аа.

1

Ингээд бодохоор үргэлжилсэн энэ баяраар наймаачид, цаашлаад бизнесмэнүүд халаасаа түнтийлгэн, цулайдаг байлтай. Гэтэл хараад байхад тэдэнд ашиг орлого нь нэмэгдсэн царай даанч байхгүй. “Итгэлт баян” шиг бэлтэй загнах бизнесмэнүүд тун ховор харагддаг. Тиймдээ ч бизнес нь дэвжиж дээшилдэггүй юм болов уу, бүү мэд. Бараа таваарын үнэ өссөн ч иргэд худалдан авалт хийсээр л байгаа. Тэгэхээр наймаачдын бэл зузаарч амьжиргаа дээшилмээр л санагдах юм, энгийн ухаанаар. Цаашлаад бизнесийн нарийн ширийн аргыг мэдэх биш. Манай наймаачид ч “авбал ав, байвал бай” гэдэг зангаа гээж, нэг үеэ бодвол бизнесийн ухаанд суралцаад л байгаа.

1

Сар шинийн баяраар дээл, гутал, малгай гээд өмсгөл зүүлт, хорхой ааруул, хэвийн боов, хонины ууц гээд ширээн дээр тавих идээ ундааг бид дотоодын бараагаараа бэлдчихнэ. Манай улсын мал сүргийн тоо жилээс жилд л өсөн нэмэгдсээр хүн амаасаа 15 дахин их буюу 45 саяд хүрсэн сайхан мэдээтэйгээр шинэ оныг угтлаа. Мал дагаж ам тосдоно гэдэг болохоор малчид ч мах, сүү, цагаан идээ талдаа санаа зовдоггүй байх аа, хотын биднийг бодвол. Харин тэр сайхан  мал сүргийн буян хотын бидэнд даанч хол, тэнгэрээс од шүүрэх адил болох юм. Манай улс мал ихтэй ч махны үнэ нь байнга тэнгэрт хадаж байдаг хойно. Эдүгээ сар шинийн баяр дөхсөн өдрүүдэд мах магнаг боллоо, үнийг нь буулга О.Магнай дарга аа гэж хашгираад ч нэмэргүй.

1

Ууцны мах, ул боов, цайны сүү, цагаан идээ, бууз, баншаа бэлтгээд нэг амьсгаа авна. Дахин зочиддоо өгөх гарын бэлэг авах гэж худалдааны төвөөр бараа таваарын үнэ, чанар хоёрыг нь шалгаж явсаар өдрийг барна. Чанарыг нь бодоод авах гэхээр үнэ нь өндөр, үнэ нь хямдхан юм гэж мөнгөө тоолох гэхээр чанар нь хүн ичээхээр. Ингээд л үнэ, чанар хоёрын дунд хавчуулагдчихна.

1

Засгийн газраас үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй гэж уриалдаг үе ирлээ. Иргэд бид ч аль болохоор  үндэсний үйлдвэрийн бараанаас худалдан авахыг мэрийдэг. Ер нь бид өнгөрсөн 20 гаруй жилд  худалдаа наймаа эрхлэхдээ өөрийн улсаа бус урд хөршийн Эрээн мужийг хэрхэн хөгжин цэцэглүүлснээ өөрсдийн нүдээр харсан. Хүний улс хөгжөөд өөрсдөө хоцроод байж болохгүй гэж манайхан дор бүрнээ л ярьдаг. Гэхдээ л  будаа, бараагаа урдаас авдаг хэвээрээ л байна. Нэг үеэ бодвол гурилаа дотоодын үйлдвэрээсээ худалдан авдаг болчихсон. Гэтэл энэ жил гурилын үнэ нэмэгдчихээд байна. Хэрвээ урд хөршөөс хямд үнэтэй гурил орж ирвэл бид хямдыг нь хараад л авчихна шүү дээ,  цалингийн хэдэн төгрөгтөө тааруулах гээд. Цагаан сарын бэлтгэл ч цалингаас хол давчихдаг. Удахгүй “Мишээл экспо”, Мэдээлэл, технологийн парк, “Аса” цирк дээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана биз.

1

ЖДҮ-үүд  хөгжиж, Монголд үйлдвэрлэв гэх шошготой бараануудыг ч өрөх байх аа. Нондин МАХН-ын дарга  Н.Энхбаярын баривчлагдахдаа өмссөн байсан бор оймс ч  “мода”-нд орж  дээшээ харсан амтай, хүнд бэлэглэхэд дайжгүй л эд гээд солилцоод байсан.  Энэ жил бэлэг бэлгийн дээдийг юу чимэх юм бүү мэд.

Ирэх өдрүүдэд монголчууд бид нийтээрээ сар шинэдээ бэлтгэн, гэр орныхоо тоос шороог цэвэрлэхээс эхлээд бууз баншаа чимхэн ажилсаг шоргоолж шиг тун завгүй хөдөлмөрлөцгөөнө.

1

За ямартай ч Цагаан сарыг давчихвал хүн, малын нуруу тэнийж, байгаль дэлхий ч уяран, иргэд ч эдийн засгийн ачаалалд дарагдаад байхгүй, амар төвшин амьдрах ерөөлтэй билээ.

1

Н.Энхлэн

 
Shuud.mn
Сонин хачин
saraa:
deer bichsen jagaatai sanal neg baina aa zaluus bid yos toroo sain meddeg teriigee temdegeldeg baih heregtei
2014-01-06
зочин:
зөвхөн угийн баяр л байх хэрэгтэй. өвөө, эмээ,ах дүүстэйгээ золгож, авга нагац нараа мэдэж авахад л гол зорилго байх хэрэгтэй.
2014-01-06
ahiin duu :
ene uls yu ch gesen zug muruu saihan gargaad ahas ihesdee ediin deediig bariad hicheej bgaad mungutei yum shig unguruugeerei ok busad ni aandaa boldgiin
2014-01-06
setguulchid :
chinii orlogo tsagaan sard hurdgui yum bna ene chinii l hereg hel us sain suraad oligtoi ajil hiih ni yasan tarhi vee mongol tumnii bayriig buu gutaa bolovsroltoi bh ni yasiin gudmand gutal toslood udurt dood tal ni 30 iig oldog yum shuu dee naran tuuliin teregchinguud sain yavbal 40 iig aldahgui harin hend ch hereggui huviin deed surguuli tugssun ajilgui uimnuud taarsan tsalingaa avdag uunii orond barilgiin tuslah ajil hii 1 say tugruguu aldahgui shuu tolgoitoi ni chinii ajiliig sain hiig
2014-01-06
jagaa d:
chi naadhaa naad maanag setguulchdee sain heleedheech
2014-01-06
jagaa:
ene odoriin mend mongolchuudaa naadam , tsagaan sar gesen bayraa yamar ch hvnd hetsvv ved hiij l bh heregtei ene chin bid nariin gants vndesnii bayr omogshih mongol hvn gedegeeree baharagdag odor shdee zaluus bid nar hiij yah um geh um tegeed heden jiliin daraa bidnii vr hvvheded ene vndesnii darhalaa bhgvi hari oronii bayriig shvteed suuj bwal hetsvv shdee harin yaj zarlaga bagtai temdelej ongoroohvv gedeg deer sanaa bodoloo huwaaltsayldaa zaluusaa ene heden hogshchvvl bhgvi bolchihwol ulamjlal bolson yos zanshiltai bayraa temdegleh mongoloo gesen setgeltei zaluus bhgvi bh um bnldaa
2014-01-06
saran:
цагаан сарыг хар нулимас болгохоо боливол таарна. өргөн хэсэлт, чанаргүй бэлгээр яахав дээ.. хөгшчүүлээ л сайн баярлуулах хэрэгтэй.
2014-01-06
12da*:
tsagaan saraar beleg gdg zuiliig neg mor bolih heregtei. hend ch hereggui ereenii hog ogj bhar zuer shan orj zolgochood garj bval zugersen
2014-01-06
maanag enhlend:
mongol hunii eng yum bdag yumaa za chamtai ch yu yarih vee dee odoo udesniihee heg tiim chuhal yumaaa olj harj chadaagui yavaa chi hezee ch oilgohgui l dee medehgui bj tsagaan sar ene ter yum saraachsanaas solongosiin savangiin duuriin talaar bicheed suuj bai daa huu mini
2014-01-06
hohi chini gulguu:
tsagaan sar buten jilee daadag uurtuu asar ihiig bagtaasan uchirtai utgatai bayr bi mungugui bsan ch ineej bgaad nijger temdeglene zeelne yadgiin lambardand tavij bgaad hugshchuuldee dandaa 20 iig barij zolgono ter bolgon nastnuudaa bayrlyyllaad bj chadah bish zarimd ni uutsiig ni zarimd ni booviig ni avch ugnu inged nadaas lav 3 say garna buyn zayatai halh nutagt er hun bolj tursiin ene ch yamai bnaa harin setguulch chi hristiinhentei negdeed ene bayrguigeer amgalan suugaach
2014-01-06
ахаа:
манайх угаасаа боломжтой чинээлэг айл гэдгийг хүн бүр мэддэг болохоор манайд тэгж заавал ууц тавиад, бусдын дор орохгүй гэсэн шаналал байхгүй. харин манай зарим нэг хөрш л энэ баяраар л манайхаас дээр гэж харагдахын тулд аль байдгаа шавхаад идэх идэхгүй их хоол, 3 хоноод муудах, цул өөхтэй ууцыг зарим хүний сарын цалингаас их мөнгөөр авдаг юм шиг байгаам. хахаха. өрөвдмөөр ядуус. хамаг мөнгөө шавхан шавхан ууц тавьсаныг нь харахаар өрөвдөөд байдий. зарим үед хоногийн хоолгүй, өвлийн хүйтэнд хавар намрын гуталтай явжийдаг байж цагаан сар болохоор л тэрбумтан шиг цацаад, тэр мөнгөө дараа нь төлөх гэж надаас мөнгө зээлэхээр эргэлдээд л...
2014-01-06
gobi:
паартай байранд суугаа та нарыг хэн мальчдын баярыг тэмдэглэ гэсэн юм чадахгүй бол олон зүйл ярих хэрэггүй шүү дээ
2014-01-06
tulga:
yag unendee bol ger buleeree cuglaad bituun shiniin 1 ndee buuz aa ideed uucaa zadlaad tarval l boloh um daa, arai l havtgairaad bgaa um daa.
2014-01-06
christ:
hotiin uuguul irged ch geh shig u bichij baigaaga medeggui maluu?. medleggui bol gertee nusaa tataad duugui hevtej bai. tsagaan sariig hiih heregtei harin end tendehiin uhsen christ lamiin tursun, uhsen udur gej samuurahaa bolih heregegtei mongolchuud. yaduu mongolchuudiin tarhiij hariin shashin ideed duuslaa. nuguu idegdesen mangaruud ni hotiin uuguul irged bid tsagaan sar hiihgui gej samuurch baih um. uruvduh bagadmaar doroi amitan boldoo.
2014-01-05
zochin:
ene enhlen gegch ard tymniig tor zasagiin esreg ard olnii ner bariad turhiraad baigaa yum haa*a yum bicheed balaaraad baigaa yum be
2014-01-05
чека :
суурьшиж буй хөдөөний баагийнууд л 1 их ёс мэддэг хүн болж солиорцгоогоод баахан ёс заншил зохиож утгыг нь алдуулдаг ш дээ,гэхдээ хуучин цагийн хөх хөгшидөд хамааруулж хэлээгүй юм шүү,
2014-01-05
tseene:
tsagaan sariig temdegleed syyd bolson hyn haaana bna aa her hemjeendee esloh bolohoos bish zaabal hyn byr uuts boob tabi gesen yum baihgyi her hemjeendee es torlood ongorooh estoi boloh yum boldogooroo bolood ongorno bitgii buhimdaad erlood bai
2014-01-05
irgen:
tsag ue ondoo bolj ba mongolchuudaa ene bayriig barag suuldee haraah shaham bolj ba ene baychuudiin hiij baigaa uildel yumnii une tengert garlaa avch baigaa tsalin hed bilee bolchihoj bolno shuu dee uhamsartaigaar daruuhan temdeglej bolno shuu deeeee temee tengeerei her hemjeegee medej bayrlah heregtei yum uu daaa minii mongolchuudaaa????
2014-01-05
srtgel:
гэр бvлийн л баяр , гэтэл манайхан ажлын газарын ах эгч , хуучин ажлын газрых ч гэх шиг ,найз н€хдийн аав ээж ч гэх шиг яваж €г€х юм даа . айл хэсэж архидан согтуурах баяр л лав биш байхоо.
2014-01-05
hen be:
yana daa.ene niigemd amidarahad hetsvv boloh ni ee
2014-01-05
zochin:
ta 2 bitgii hutsaad bai etseg ovgodoos mini ulamjilj irsen bayay hutsaj bsnaas shine jilee hiihee bolichihgui yu lalruud hooson edor tsarailaad elegeen tevreed hevtej bai za
2014-01-05
irgen:
herees hetersen zarlaga gargah n huvi hunii l songolt. hen teg geed *rdaad bgaa ym? hooson dr esgej ner nuuree boddogoo boliyo mongtolchuud aa, zugeer l buuzaa ideed suutei tsaigaa uugaad ungoroohod yu n bolohgui bna aa? ter beleg ene ter hend heregtei ym be? beleg uguh durtai hun baival eh orondoo uildverlesen beleg beldej undesnii uildveree demjeerei dee, busad n duurch.
2014-01-05
unen:
ee mongol ahan duusee ingen ingen muhar susgendee itgej hamag baidga shavhan tsagaan sariig hiih hereg bainuudaa hotiin uuguul bolomjtoi humuus hiihee boliod udaj bnshdee gadaad ywaad ugdug bolson bnleeshd ddemii yum bishvv zvgeer l baij baiwal yasiin bayr bagadaaguishdee
2014-01-05