Орон гарантахын зовлон
2014-01-06

Саяхан нэг найз маань намайг “Орон гаран юм уу” гээд сүйдтэй зэмлэв. Харин надад “орж гарч байгаа нь их юм шдээ, гаран гаран болчихоогүй нь их юм” гэсэн гоморхол төрсөн юм. Байх ёстой хэмжээнээсээ 17 дахин нэмэгдсэн тоосонцор дээр нь хар тугалга, хүхэр, азотын давхар ислээр амьсгалж байгаа бидний оюун ухаан, эд эрхтэн бүрэн бүтэн байна гэж үү. Хорт хий, бохирдсон агаар хүнийг угаартуулж, тархинд нь нөлөөлсөөр аажим аажмаар үхүүлдэг гэсэн. Тэр дундаа мэргэжилтнүүд хар тугалгыг тархины хөгжлийг сааруулах аюултай, мэдрэлийн хор хэмээн нэрлэдэг юм билээ. Нийслэлийн хүүхдийн цусан дахь хар тугалгын дундаж агууламж 16мкгр/дл байгаа нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс илүү байгааг судлаачид тэмдэглэсэн байна. Гэтэл бүхэл бүтэн гурван сар хортой утаа, хажуугаар нь жилийн дөрвөн улирал тоосонцороор амьсгалдаг хүмүүст мартах нь энүүхний асуудал шдээ. Харин ч санаж байгаа нь их юм. Оюун санааны солиоролтон болчихоогүй тэсч байгаа нь их юм шүү.

 7

2008 оны долоодугаар сарын нэгний эмх замбараагүй байдлын үеэр амь насаа алдсан таван хүний гэр бүлийнхэнд Монгол Улсын Засгийн газраас тус бүрт нь 50 сая төгрөг өгснийг та бүхэн санаж байгаа байх. Нэг үгээр хэлбэл манай Засгийн газар нэг иргэнийхээ амийг 50 сая төгрөгөөр үнэлдэг жишиг тогтоосон. Хүний бие бүхэлдээ 50 сая төгрөг юм бол уушги, элэг, бөөр гээд эрхтэн бүр өөрийн үнэлгээтэй байх нь тодорхой. Хүний биеийн 1/20-ийг уушги, 1/28-ийг бөөр эзэлдэг гэнэ. Ингээд бодохоор хүний уушги 2.5 сая төгрөгөөр үнэлэгдэх нь. Тэгтэл 2.5 сая төгрөгийн үнэлэмжтэй уушги агаарын бохирдолд өртөж, үүргээ гүйцэтгэж чадахгүй хэмжээнд хүрчихлээ. Хэнээс 2.5 сая төгрөгийн нөхөн төлбөрийг шаардах вэ? Одоогоос хоёр жилийн өмнө "Ирээдүйн хот", "Хүний эрх хөгжил төв" зэрэг төрийн бус байгууллагынхан хороо, дүүрэг, нийслэлийн Засаг даргаас эхлээд Монгол Улсын Ерөнхий сайдаас уушги бохирдсоны нөхөн төлбөрийг шаардаж байсан. Тэд мөн 2004 оноос эхлэн агаарын бохирдолд зориулсан тэрбум тэрбум төгрөгийг ч нэхэхээ мартаагүй. Энэ жишгээр нөхөн төлбөрийг өнөөдөр ч шаардаж болно. Эрүүл хүн нэг минутанд 8-10 литр, цагт 500-600 литр, хоногт 1200-1400 литр хүчилтөрөгчөөр амьсгалдаг гэдэг. Харин бид ийн амьсгалах бүртээ элдэв хортой бүхнээр хачирлагдсан агаараар уушгиа дүүргэж, эд эрхтэн, оюун санаагаа хордуулж байна. Гаран гаран болсон солиотнууд, гайхшралаа барсан өвтнүүд болох нь гэж муу амламааргүй байгаа ч бодит байдал арай л аймаар.

6

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
2 say:
ta nar gert suusaar bgad tolgoi gej olgoi boljee gej naad setgvvlch chn shuud utgaarn bichegvshde ta narin zugaag gargah gej bichkvn law
2014-01-07
spiderman:
mongol hun eruul ayulgui orchind amidrahaar undsen huulindaa zaasan baidag. odoo ene heden am neeh bolgondoo huuli yarij hudlaa chalchdag oorsdoo huuliig ulandaa gishgedeg, tatwar tologchdiin mongiig idej zusalahaas oor yum id shidgui ulsaa hudaldsan durakuudaas eruul mendiinhee nohon tolboriig uls oron dayaraa, niiteeree nehej *rdatsgaaya. bid nariig zuuhand utaj baigaa hiamnaas dor boddog yumuu haa* yum muusain nowshnuud
2014-01-07
zubuu:
utaa bol negent hotjiltiin ur dagvar gedgiig hun buhen medeh bolson. uneheer hetsuu baigaa bol hotoos garch huduu amidarch bno. bas negent utaa gardag gedegtei dasan zohitsoj uuriiguu yaj hamgaalah tuhai bodoh heregtei . genet l noirnoosoo sersen um shig l utaa garaad bna geh n ineedtei. hari garigiihan utaa gargaad bgaa um bish . bid uursduu l gargaad bna. hen buruutai ve. bid uursduu.
2014-01-07
zochin:
hutsaad baihaar naad hotoosoo garaad l amidraach. chamaig naanaa bai gej hen allbadaad baigaa yum. naiz chin unen helsen bna. chi oron garan nuhur bna. oron garan chin turulhiinh baidag yum. utaatai ogt hamaa baihgui ee. oisooon
2014-01-07
òªãñªª:
óëààíáààòàð áîë ìîíãîëûí ãàçàð íóòãèéí äªíãªæ ë 0.01 îð×èì õóâèéã ë ýçýëíý. öààíà íü ìîíãîëûí ãàçàð íóòãèéí 99.99% íü öýâýð àãààðààð àìüñãàëàõ áîëîìæòîé ãàçàð áàéíà. çààâàë íààíàà øèãäýæ áàéõ àëáà áàéíà óó. àìèíäàà ¯íýõýýð õàðòàé áîë á¯ð õªäªªã ãîëëîî ãýõýä ßäàæ äàðõàí ýðäýíýò ýä íàðò î×èæ àìüðàà×. óëààíáààòàðûíõàí ñàéí äóðààðàà ªªð ãàçàð øèëæèæ ñóóðüøèõ íü óòààã áóóðóóëàõ ×óõàë øèéäýë.
2014-01-06
haha:
galzuu humuusiin udriin temdeglel
2014-01-06
hehee:
za bas joohon ch gesen mongol unertei baitsgaayaa utaan deer tur zasgaa haraagaad yah vee ter utaanaas neg heden humuus bayjij baina uursduu yamar argar bayjsanaa martalgui hund heregtei yum hiigeesei dee kkkk er ni bol dulaahan bj huuhduudee uvshluulchihgui yum san daa gj bodhoos utaa bodoh uhaan algaa tegeed nuguu muu nuursee tuleel suuj bna uur arga alga daa
2014-01-06
ganga:
hordson ouvnsanaatai amitan bichsenuvm bna ochij ochij ouvn sanaa ni hordohdoo yahbedee
2014-01-06
zalit:
haach amia awaad ywj chadahgui tegeed ymbalah sanaatai huduu ochiod hulduud uhene uvch chadagui ta nariig tatwar tulugch baylag buteegch odoo uzen ydah bolj bich bur uzen ydaj bna
2014-01-06
irgend:
chi hol ochij dongos za? tegeed ter huduu ruugee zailaach
2014-01-06
irgen:
ene utaa gamshgiin hemjeend hurtsiimshdee zasag tor l zarlahgui bgaaa bolhoos hun aimsgalhad denduu bgaa biz dee
2014-01-06
зочин:
үхэхэээсээ айгаад байгаа юм бол монголын тал нутаг барагдсан биш хөдөө амьдарцгаа л даа
2014-01-06