Алтаар гулгисан Монгол ШАР НУНТАГАА үнэд хүргэж чадах уу
2011-12-05

Алтаар гулгисан гэх үгийг бичиж байх зуур аль тэртээ түүх болон үлдсэн соц нийгмийн үед дуулдаг байсан дуу санаанд буув. “...Хөдөө тал минь малаар дүүрэн, хөвч ой нь ангаар бүрэн, хөрсөн дороо эрдэнээр арвин, хүний хэрэгцээ цөм бүрэн...” хэмээдэг ч хэдэн жилийн дараа энэ дуу “Ийм байсан юм гэнэ лээ” хэмээн дурсан ярих түүх болон үлдэхэд ойрхон болжээ. Монголчуудыг хэдэн зууны турш өлхөн тэжээж дөнгөх эрдэнэсийг хэвлийдээ нууж өдийг хүрсэн ч Ухаангүй ноёдын балгаар ухуулж төнхүүлж буй эх орны үнэт баялаг ҮНЭЭ алдаж гадагшаа урсаж байна. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэгчээр үнэ хүрч чадаагүй ҮНЭТ  эрдэнэсийн хишгийг бид сар бүрийн 21 мянган төгрөгөөр хүртэж, эцэст нь эрдэнэс ч үгүй, эргэж харах “донор” ч үгүй эзэнгүй Монгол улс үлдэх дээрээ тулаад байна. Хар, шар алтаар гулгиж буй Монгол улс гадагшаа урсгаж буй ашигт малтмалынхаа тоог ШАР НУНТАГ-аар өргөжүүллээ. Харин хэр үнэ хүргэж чадах эсэх нь манай улстөрчдийн ур чадварын асуудал болж үлдэнэ. ШАР НУНТАГИЙГ “АРЕВА” ЭЗЭМШИНЭ Манайхан алт, зэс, нүүрс зэрэг баялагаасаа гадна уран экспортлох асуудлыг хөндөж сүүлийн үед ураны асуудал ч хүчтэй яригдах болсон. Гэтэл саяхан Францын “Арева” компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг Дулаан-Уулын ураны ордын туршилтын олборлолтоо дуусгаж олборлолт, үйлдвэрлэлд шилжихээр болсон тухайгаа хэвлэлээр мэдэгдэв. Ийнхүү Монголын томоохон ураны ордыг Францын “Арева” эзэмшихээр болж буй. Дээрх мэдэгдэлтэй холбоотойгоор УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг ч хуралдаж Монголын талын эзэмших хувь хэмжээг ярилцжээ. “АРЕВА” “ОЮУТОЛГОЙ”-Н ТҮҮХИЙГ ДАВТАХ УУ Харин ШАР НУНТАГ-аа гадагшаа экспортлон мөнгө босгохоор зүтгэж буй Монголчууд үүнээс гадна хувь хэмжээг тохиролцох том асуудалтай тулгараад буй. Урьдчилсан байдлаар Монголын тал 40 хувь эзэмших байр суурьтай байгаагаа дотор хоорондоо шивнэлдэж байгаа бол “Арева”-гийн хувьд хуульд заасанчлан 34 хүртэлх буюу түүнээс дээш хувь эзэмшүүлэх сонирхолгүй байгаа гэх. Тэгэхээр “Арева”-тай хийх гэрээ Оюутолгойнх шиг хэдэн жил сунжирч, эцэст нь зээл өгч онигтоохгүй гэх баталгаа алга. ШАР НУНТАГИЙН ҮНЭ ХАНШ Ураны зах зээлийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор 2015 он хүртэл нэг паунд боловсруулсан уран дэлхийн зах зээлд 70-75 ам.доллар байна гэсэн таамаг судалгаа байдаг. Энэ нь кг уран 150 орчим ам.доллараар худалдагдана гэсэн үг. Чамлахаар чанга атга гэдэг. Энэ нь чамлахааргүй үнэ ханш бөгөөд экспортын бусад бүтээгдэхүүнийг бодвол ханш унана гэсэн асуудал бараг байхгүй гэхэд болно.  МОНГОЛ ДАХЬ УРАНЫ НӨӨЦ Монгол орны нийт нутгийн 70 хувь нь ураны хайгуулд өртжээ. Хайгуул судалгааны үр дүнд ураны есөн орд, 100 орчим илрэл, 1000 гаруй эрдэсжсэн цэгийг олж тогтоосон байна. Эдгээр есөн ордод 74 орчим мянган тонн баталгаажих нөөц, 1.4 гаруй сая тонн хүдрийн нөөц байгаа аж. Ураны ордын судал нь Монгол орны хойд ба баруун хэсэгт 1500 км урт, 450 км өргөнтэй нэлээд том талбайг эзэлдэг байна. Цөмийн энергийн агентлагаас гаргадаг “Улаан ном”-д мэдээлснээр манай улс ураны нөөцөөр дэлхийд эхний 16-д, Азид зургаад жагсаж байгаа юм.
Shuud.mn
Сонин хачин
borjigon:
manai mongol ene heweer yawah yum bol 30 hvrehgvi jiliin daraa afrikiin hemjeend ochihodbeleen bolsn bn ard irged ni yamarch orlogogvi ylsaas hedhen togrog harj suugaad hewshine harin toriin oligarhvvd hanaj tsadtalaa baejina baigali ecologi ch tsoljij ehlene gej sanaa zowj bn yaana da
2012-02-11
76 odoonoos tolgoigooo ajiluul:
76 ta nar baigal eh bidend zow amdiruulah gej ih zuil hiisen harin 76 ta hed bidnii toloo yu hiisen ym be ta nar baigal orchin maan tentswergui baidald orood bna en bugdiig harsaar baigaad bid aldah gejuu mongolchuudaa!!! bi eh orondoo hairtai 76 ta nar 10 ymuu 20 jiliin daraa ta nar en baigal orchinii hariutsalgaa huleej chadah ymuudaa neg negluugee chiheed ta nar ch dee 76 _()_
2012-02-08
zuv shuu
2012-02-03
чадна гэж бодож байна 100%
2011-12-24
На графике видно как почти за 170 лет количество добываемого золота в год во всем мире увеличилось в 100 раз. Это произошло благодаря быстрому развитию золотодобывающей отрасли. Добыча золота сегодня ведется по всем правилам науки, с применением современного оборудования и привлечением людей многих специальностей.
2011-12-20
Манай Монгол орон алтны олигтой нөөц баялаг байхгүй ш дээ. Языктай бол унш. Золото добывается примерно в 70-ти странах мира, но самые крупные золотые месторождения находятся в ЮАР, Австралии, Канаде, США и России. Добыча золота в мире в 2009 году увеличилась почти на 7% и составила около 2570 тыс. тонн. Сейчас почетное первое место по добыче золота в мире занимает Китай, в 2009 году им было добыто около 300 тонн золота.
2011-12-20
5 жилийн дараа бид хоосроно. Одооноос тархиа хөгжүүлж амьдрах өөр арга бодъё, манайхаан. Урагшгүй төрийн балгаар арчаагүй ядуу байдлаас гарахгүй юм.
2011-12-14
yag zov
2011-12-06
baylagiin noots exneesee duuscn baigaa,ymar ard tumen ter zooj baigaa teeverleltiig ni xarax bisn,texnik ni untraxgui,buten 24 tsagaar zooj baigaa,nadad cn gesen zoox ym oldvol odor snonogui zooxoor sniidlee,yun ter ard tumen mumen yrsnig l b.na ooriigoo bodox mini....Ene udaagiin 76 iim l bodol toruullee,daraagiin songuuliar ene76 s neg-n cn songox xereggui,bie daan ner devsnigcndees songoe,oor xumuus ideg.
2011-12-05