Өнгөрсөн онд 49331 ажлын байр шинээр бий болжээ
2014-01-08

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт болон УИХ-ын гишүүн Д.Арвин, З.Баянсэлэнгэ нар өчигдөр Хөдөлмөрийн яам болон түүний харьяа байгууллагуудад очиж ажиллалаа.

Тэдэнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав болон холбогдох хүмүүс хийж буй ажлаа болон өнгөрсөн онд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Сум хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын чиглэлээр нийтдээ 49331 ажлын байр шинээр бий болсон талаарх мэдээллийг танилцуулжээ.

Мөн гадаад ажиллах хүч буурсан, гадагшаа явж ажиллах хүмүүсийн тоо багассан, Оюутолгой компанитай хамтран хэрэгжүүлсэн “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн зэрэг ажлаа байнгын хорооны дарга болон УИХ-ын  гишүүдэд дуулгажээ.

НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт Монгол-Солонгосын хамтарсан Политехник коллеж, Хөдөлмөрийн төв биржийн үйл ажиллагаатай танилцаж тэдэнд тулгамдаж байгаа асуудал болон дэвшилттэй зүйлүүдийн талаар санал бодлоо солилцсон байна.

5

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин