Үндсэн хуулийн өдөрт зориулсан арга хэмжээ болно
2014-01-08

  Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан маргааш 10 цагаас ёслолын арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээний хүрээнд Үндсэн хуулийн цэцээс зарласан сэдэмж бичлэгийн  уралдаанд оролцож шалгарсан хүмүүс илтгэлээ тавина. Мөн эднийг шагнаж урамшуулах юм. Үүнээс гадна Үндсэн хуулийн цэцийн даргын нэрэмжит анхны шагнал болон Үндсэн хуулийн цэцийн Хүндэт өргөмжлөл, Хүндэт тэмдэг гардуулах ёслол болно. Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн  хуулийн төсөл бэлтгэсэн ажлыг дүгнэхийн сацуу “Процессийн эрх зүйн толь /гарын авлага/, “Процессийн эрх зүй” / онол, туршлага/, “Монгол Улсын Үндсэн хуульд орсон харь үг”, “Монгол Улсын төрийн бэлгэ тэмдэг” зэрэг шинэ номын танилцуулга хийнэ. 5 Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин