Кэмбрижийн стандарт: Хувь заяагаа өөрсдөө сонгож байна
2011-12-05

“Дэлхийн боловсролыг Монголдоо” уриа биш ажил болж байна. Олон улсын хөтөлбөртэй анхны гурван сургууль Улаанбаатарт үүдээ нээсэн, жилийн өмнөөс хичээл нь эхэлсэн. Анхных нь “Шинэ эрин”, удаах хоёр нь “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл”. БСШУЯ-ны харъяа, олон улсын лаборатори сургуулиуд үнэ төлбөргүй. Шалгалтаа өгч тэнцсэн л бол аав ээжийнх нь ашиг орлогын хэмжээ, илүү мөнгөтэй боломжтой айлынх уу, эгэл ардын хүүхэд үү гэдэг нь энд хамаагүй. Заавал том компанийн захирал аавтай байх албагүй. Жирийн иргэн, эгэл ардын хүүхдийн өмнө дэлхийн шилдэг их дээд сургуульд элсэх зам дурайж байна. Олон улсын гэрчилгээ олгодог, хувийн сургуулийн жилийн төлбөр нь 8500 доллар юм.   Олон улсын хөтөлбөрөөр үнэ төлбөргүй хичээллэх хос хэлний сургууль аймаг бүрт нэг, Улаанбаатарт ес, нийт 30 ийм сургууль байгуулах төлөвлөгөө гарчээ. Кэмбрижийн хөтөлбөрөөр хичээллэж эхэлсэн анхны гурван сургуулийн 320 сурагч үе тэнгийнхээ гурван мянган хүүхдээс шалгарч тэнцсэн юм. Тэд Харвард, Стэйнфорд, Кэмбрижийн ирээдүйн монгол оюутнууд. Хос хэлний сургуулийн хүүхдүүд хоёр гэрчилгээтэй төгсөнө. Олон улсын болон Монгол ерөнхий боловсролын гэрчилгээ зэрэг гардана. Гадаадад суралцах хүсэлтэй бол олон улсын гэрчилгээ нь хэрэг болно. Эх орныхоо их дээд сургуульд элсье гэвэл Монголын гэрчилгээтэй.  Хөтөлгөө морьтой хүмүүс болно. Кэмбриж нь уян хатан хөтөлбөр. Үндэсний онцлог, хэв шинжээ хадгална. Нэг үгээр хэлбэл англи, монгол хэлээр хичээллэнэ. Монгол бичиг, монгол хэл, Монголын уран зохиол, Монголын түүх зэрэг хичээл мэдээж монголоор орно. Өнөөдрийн байдлаар олон улсын шалгалт өгөх эрх авсан 11 хичээлээс англи хэлээр, Кэмбрижийн хөтөлбөрийн дагуу үзнэ. Хичээлээ сонгож үздэг нь Кэмбрижийн хөтөлбөрийн гол онцлог. Ирээдүйд эзэмших мэргэжил, авъяас сонирхол, хэрэгцээ шаардлагын дагуу эцэг эхтэйгээ ярьж зөвшилцөөд сонгодог юм байна. Инженер, эдийн засагч болох хүүхдэд математик түлхүү орно. Эмч болохыг зоривол хими, байгалийн ухаанаар илүү гүнзгийрнэ. Хүүхэд бүр нэг хэвэнд цутгасан үйлдвэрийн бараа биш. Найман сая эс дундаас хүн болж төрсөн хувь заяаны эзэн, дахин давтагдашгүй бодьгал. Өөр өөрийн онцлог, авъяас, ирээдүй, эзэмших мэргэжил, сонирхолтой. Түүндээ таарч зохицсон хичээл сонгож үзвэл дур сонирхол нь нэмэгдэнэ, амьдралд хэрэглэх чадвар сууна. Монголынхоос хөтөлбөрийн агуулга нь нэг их ялгаагүй, үндсэндээ адилхан гэж БСШУ-ны мэргэжилтнүүд хэлж байна. Гагцхүү бүх зүйлийг нэг л том хайрцаг, хэмжээс, өнгө будганд оруулж чихдэггүйгээрээ сүрхий ялгаатай. Тооны хичээл өнөөдөр бүх хүүхдэд яг адилхан цаг, өгөгдлөөр орж байгааг өөрчилнө гэсэн үг. Багш бүгдэд нь адилхан математик заагаад л байдаг, үр дүн нь өөр өөр. Математикийн хичээл зайлшгүй хэрэгтэй. Тэгэхдээ хүүхэд бүрт адилхан биш авъяас сонирхол, хэрэгцээ шаардлага, ирээдүйд эзэмших мэргэжлийг нь харгалзаж үзээд ялгаатай орно гэсэн үг. Бүгдийг тэгшитгэж адилтгахын бас нэг сул тал нь авъяастай хүүхдийг ч боож хойш татна, сулыг нь бүр гээнэ. Жишээ нь тоонд онцгой сайн, ердийн, дунд зэргийн, нэлээн муу хүүхдийн дунд шалгалтын нэг л материал, адилхан бодлогууд ирнэ. Харилцан адилгүй хүүхдүүдийг нэг адил зүйлээр хэмждэг. Маш сайн хүүхдэд өөрийнх нь түвшингээс доогуур шалгуур өгөхөөр өөрөө өөртөө ханах, улам илүү их өөрийгөө нээх боломжийг алдана. Эсвэл нөгөө хэсгийнх нь урам , өөртөө итгэх итгэлийг нь хугалж орхидог. Хүүхэд бүрт байгаа давуу тал, боломжийг хөгжүүлж, ялгаа, онцлогтой нь тулж ажилладгаараа ялгаатай юм байна. Бас нэг том онцлог нь Кэмбрижийн стандартын үнэлгээ хүүхдийг дугаарлахгүй. Сурагчийг сурагчтай харьцуулдаггүй. Сурагч тус бүрийг хичээлийнх нь хөтөлбөртэй харьцуулж, юу чадах ёстойгоос юуг нь чадахгүй байгааг тодорхойлно. Хаана хүрэх хэрэгтэй тэнд нь хүргэнэ. Хүүхэд бүрийн ахиц дэвшилд тулгуурлаж суралцуулдаг систем юм. Олон улсын хөтөлбөрөөр хичээллэж байгаа сурагчид өөрсдөө ахиц дэвшил, ялгаа онцлог, давуу тал, нээгдэж буй боломжийн талаар бичиж байна: 10б Б.Сайнбаяр Надад хамгийн их таалагдаж буй зүйл нь номын сан. Уран зохиол, танин мэдэхүйн шинэ ном үргэлж ирнэ, бас их тохилог. Удахгүй манай сургууль шинэ байрандаа нүүж орно. Би энэ сургуульд ороод өөртөө илүү их итгэдэг болсон. Гол хичээлүүдээ англи хэлээр үзэж, монгол сургуульд тэр бүр заадаггүй хичээл түлхүү орж байна.       10б Хонгорзул Манай сургууль төрийн өмчит, Кэмбрижийн хөтөлбөрөөр үнэ төлбөргүй хичээллэдгээрээ ялгаатай. Анги бүрт компьютер, проектор, байгалийн ухааны хичээлийн тоног төхөөрөмж, оёдлын машин ч бий. Цөөн хүүхэдтэй тул багш нар хүүхэдтэйгээ тулж ажиллах хүрэлцээ нь илүү. Багш нар маань шалгалт өгч тэнцэн, шалгарсан мундаг хүмүүс. Мэдэхгүй, чадахгүй юм цөөнгүй гардаг л даа. Хичээл зүтгэлээр л давна. Хичээлээ сонгож үздэг, англи, монгол хэлээр явагддаг болохоор ачаалал их ч гэсэн сонирхолтой. Бид сайн суралцаж чадвал зөвхөн бидний амжилт биш. Улс орны амжилт болно. 10б Б.Биндэръяа Ердийн системд багшийн хий гэснийг нь сурагч биелүүлдэг, бие даадаггүй. Энд багш чиглүүлэгч, мэдээлэл өгөгч. Сурагч өөрсдөө асуудлын хариуг  хайж, багаар ажиллаж, өөрсөддөө илүү тогтоцтой, үлдэцтэй мэдлэг олж авдаг. Мэдээж илүү сонирхолтой. 10б Ж.Баасандорж Нүд ирмэхийн зуур нэг жил өнгөрч, бид улам сайн хичээж байна. Бид хичээх ёстой. Учир нь миний, бидний хувьд маш том боломж, маш том аз завшаан. Хэрэв бид тэнцэх юм бол олон сайн боловсон хүчин болж, эх орноо хөгжүүлнэ. Шалгалтаа заавал амжиллтай өгнө өө. 10б Б.Буяндэлгэр Иж бүрэн тоноглол, Кэмбрижийн сурах бичгээр хангагдсан. Багш нар маань  заах арга сайтай, хүүхдийг ойлгодог хүмүүс байгаа. Төгсөөд гадаадын алдартай их сургуульд орно, Монголдоо хэрэгтэй хүн болно. 10б А.Золзаяа Боловсролын шинэчлэл хийгдэж эхэлсэн нь маш том хөрөнгө оруулалт. “Шинэ Эрин”-ийн анхны 40 сурагчийн нэг болсноороо би их азтай. Олон улсын хөтөлбөрөөр хичээллэснээр дэлхийнд хөл тавих боломж бидний өмнө нээгдэж байна. Төр засаг бүх зүйлээр хангаж дэмжиж байгаад хүүхдүүд бид маш их баярлаж байгаа. Бүгд хичээлдээ сайн суралцаж баярласнаа хариулна. 10б О.Анармаа Монголынхоо болон олон улсын ерөнхий боловсролын хоёр гэрчилгээтэй төгсөнө. Олон улсад зөвшөөрөгдсөн IGCSE шалгалтыг өгөх боломжтой болно. Энэ шалгалтанд тэнцвэл гадаадад суралцана. Шалгалтаа давахад англи хэлийг маш өндөр түвшинд эзэмшсэн байх шаардлагатай. Бид одооноос бэлтгэж, англи хэлээр сонгосон хичээлүүдээ үзэж байгаа. Бүгдээрээ шалгалтаа сайн өгч, Монголдоо хэрэгтэй, мундаг хүмүүс болцгооё гэж хичээж байгаа шүү.  
Shuud.mn
Сонин хачин
Gandulam:
5-r angiin matematikiin shalgaltand herhen yaj beldeh we medeelel awii
2019-02-18
bayrerdene:
Elselt hezee avah ve mun baga ahlah antiin huuhed shalgalt ugch nolohuu
2018-03-29
Orgilbayar:
Hezee elseltiin shalgalt avah ve
2017-12-16
Odongerel:
2017 onii elseltiin shalgalt hezee yum bol 77228484 utas ni er bolohgui baih yum
2017-08-16
chi:
Neg Angid 20 hushed black ghed 5 huuhed n l gadaad yvna bas hogjim toglodog mat enclosure sn huuhed gadaad yvdii shu buh hicheel n angil hel der bi ug n oroh sanaatai mat english iin sain surgalt bn u tuslaarai zaaval
2016-06-15
сурагч:
ene surguuliin elseltiin shalgalt ni hezee yum jishig daalgavar bga bol ogooch
2016-05-29
zochin:
Ene surguulid burtguulemeer bna shalgaltiin abah hugatsaa hezee be harin
2016-05-26
mamii:
Sain bnau tanai surguuli heden nasnaas awdag we manai hvv 3 r angid surdag shalgalt ogch bolohu hariu
2015-11-09
zochin:
uneheer hudlaa yum bn le. diilenh n shalgaltaaraa vneneer ordoggui
2015-07-16
erdenebat:
bi ene surguulid 2013 onii 5 sariin 28 nd ogson
2015-04-04
muugii:
ene surguuliin shalgalt ni hezee haana avdag um boloo burtguulmeer b.na web hayagiin ni utas b.na uu
2015-03-15
erdenebat:
bi ene surguulid 2013 onii 5 sariin 28 nd ogson
ene :
ene surguuliin utas haygiig n medeh hun bn uu
2015-03-11
suragch:
1 huuhdig... gsn yum bhkue bugderr l surlagara l ordg bi ene surd suraad 2 jil bljino hicheegel ogod l tentssen ta buhen ch gsn nolno sjd ta buhend urgelj uud neelttei
2014-12-15
javzaa:
tiim hahuul bhguie shalgaltaa l ogch tentsvel ordog. mini huu surdag hodoo aimgaas l irj shalgalt ogsn
2014-08-26
asuu:
1 huuhdiig 10000000 oruuldag
2014-08-21
geegii:
orson huuhduud n bugd hahuul 1 huuhed l 10.00000
2014-08-21
akuu:
ene surguuliin dotor taliig haruulaach
2014-06-05
goolingoo:
shine ehleliin web site iin hayagiig n yavuulj tus bolooch mon elseltee hediid avdag ve haana burtguuleh ve
2014-05-28
kkk...:
sn bn uu ene surguuliin shalgalt her hund yum boloo ene surguulin dotor taliig haruulaach
2013-12-05
eegii:
mash goy surguuli shuu bi shine ehleliin 6r angiin suragch
2013-11-05
bi:
ene shaal balai yum bagsh nar ni suragchdaa dooshoo hiihees uur yu ch hiihgui.Jijuur ni hurtel zodoh ni holgui bn
2013-01-14
bi:
ene surguuli mash goy shuu bi new ehleld surdag bugd hicheegeed tentseerei
2012-10-22
anonymous:
haana shalgalt ugj ophuuu ene surguulid
2012-09-26
binderiya egch goe ug hlle shuu,ma sur unher goeoo mash ih taalgddg bagsh nrin haritsaa mash sn uneher goe surguuli hicheelde bugd sonirholto bagsh nar hurtel sonirholto zaadg bi ene surd orsnooro uurigu aztaid tootsdg anh shalglt uguhdu ih aij bsn ghde tentssndee ih bayrladg bi umnuh surguuli maani neg angidaa 54 huhedte bsn.hrn en sur bl huhed tsuute ih tseverhen bs zaal n hurtel mash goe.umnuh sur ene sur 2oo haritsuulahar tes uur orcinto ghde 54 huhedte surd hiceevel surj bldg l ym daa
2012-03-25
Дэлгэрмаа:
хариу бичээрэй
2012-03-23
Дэлгэрмаа:
би одоо 8-р анги энэ зун cambridge-д шалгалт өгсөн тэгээд тэнцээгүй үүнд би их харамсдаг. Энэ сургууль надад их таалагдаж байна би энэ сургуульд ормоор байна энэ одоо боломжтой болов уу би уг нь гайгүй сурлагатай англй хэлдээ илүү сонирхолтой. Дараа жилээс шинэ бүртгэл авах болов уу ? хэрэв авуул би орох болноо шинэ бүртгэл авна гэдэгт найдаж байна
2012-03-23
sad:
хичээлийн хөтөлбөр их та нар бол бусдаасаа илүү байх ёстой учир нь та нар бусдаас сонгогдсон гэдэг үгийг байнга сонсдоггүй ч харцаараа бүгд хэлдэг энэ одоо юу вэ??????? би л лав new эхлэлд сурдаг аав ээжийнхээ урмыг бодсондоо л сурч галзууралгүй явж байна
2012-02-12
zssssss:
чи юу ч ойлгохгүй байна
2012-01-25
Anonymone haha:
batorgil yamar hogiin gartsiimbee ahah
2012-01-17
Tegeed shine erin cambridge surguuli unegui 1 angid 20 uulaa dandaa ardin huuhed surch bgaa ehlel tavigdaj bn aav eejiinh ni moneygaar bish huuhdiig surlagaar bolomj neeheer ehelj bgaa ni ooroo sain ehlel shuu dee demjij bn ene huuhduudiig
2011-12-06
zaasss
2011-12-06
ХАринтх
2011-12-06
жирийн ардын хүүхэд ангидаа багтахгүй хаа холоос хаа холын сургуульд хар нялхаасаа явж 45 хүүхэдтэй ангид сурах гэж ядаж байхад юун гадаадын сургалт давхар хэл энэ тэр вэ ардын хүүхдийн сургуулиа ядаж 32 хүүхэдтэй гурваар суудаггүй болгоод өгөөчэй ОТГОНБАЯР САЙДАА гуйж бна
2011-12-05
zssssss:
чи юу ч ойлгохгүй байна
ХАринтх