А.Батцэцэг алтан медаль хүртжээ
2014-01-13

ОХУ-ын алдарт дасгалжуулагч Дмитрия Миндиашвилигийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч баасан гарагт Красноярск хотноо нээлтээ хийжээ.

Энэхүү тэмцээн нь өнгөрөгч оны 12 дугаар сард FILA буюу Олон улсын бөхийн төрлүүдийн холбооноос баталсан шинэ жингийн ангилалаар зохион байгуулагдаж буйгаараа онцлог аж. Тэмцээний эмэгтэйчүүдийн 58 кг-ийн жинд эх орноо төлөөлөн барилдсан Дархан-Уул аймгийн “Мега-Старс” клубын тамирчин А.Батцэцэг аваргалжээ. Мөн эмэгтэйчүүдийн 69 кг-д өрсөлдсөн тус клубын тамирчин Б.Золзаяа хүрэл медаль хүртсэн тухай Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Уг тэмцээнд ОХУ, Казахстан, Беларусь, Узбекстан, Монгол, Япон, Норвеги, Финлянд зэрэг орны бөхчүүд хүч үзэж байгаа ба Европын гурван удаагийн аварга Опан Сат, Европын хошой аварга Анзор Уришев тэргүүтэй шилдэг бөхчүүд оролцож байгаа нь тэмцээний нэр хүндийг улам өсгөж байгаа аж.

Б.Буд  

Shuud.mn
Сонин хачин
unshigch:
saihan medee duulgasan Tand ich bayarlalaa. Tand az jargal eryyl enh ulam ich amjilt Hysen erooe
2019-12-13