Сагсан бөмбөгийн УАШТ болж байна
2014-01-14

Үндэсний сагсан бөмбөгийн холбоо 18 хүртэлх насны өсвөрийн тамирчдын сагсан бөмбөгийн 2014 оны аварга шалгаруулах тэмцээнийг Спортын төв ордонд зохион байгуулж байна.

Тэмцээнд хөдөө орон нутгийн 10 аймгийн долоон баг ирсэн ба нийт 24 эрэгтэй, 12 эмэгтэй баг өрсөлдөж байгаа аж. Өсвөрийн тэмцээн долоон хоногийн турш үргэлжлэх бөгөөд түрүүлсэн тамирчдыг өсвөрийн шигшээ багт сонгон шалгаруулж авахаас гадна ирэх долдугаар сард АНУ-ын Клевленд хотод болох олон улсын тэмцээнд оролцуулах юм байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин