Д.Эрдэнэбат: Хөгжиж буй, хүн ам ихтэй сумдыг төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй
2014-01-15

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцсэн. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хэдийгээр Үндсэн хуулиар мал төрийн хамгаалалтад байна гэж заасан ч аль, аль талдаа харилцан хүлээх хариуцлага гэж байх ёстой. Нэгдүгээрт, мал бүртгэлтэй байх ёстой, хоёрдугаарт, даатгагдсан байх ёстой, гуравдугаарт, эрүүл байх ёстой. Энэ гурван үүрэг малчин хүний өөрийнх нь хүлээх ёстой үүрэг. Төр үүргээ биелүүлсэн малчны малыг хамгаалах чиглэлээр харилцан уялдаатай хариуцлагын гэрээ байгуулъя. Төрийн хүлээх хариуцлага зуднаар өгдөг хоёр боодол өвсөөр хэмжигдэхгүй, урамшууллаар илэрнэ.  Малчид малаа эрүүл байлгаж, бүртгүүлж, даатгуулсных нь төлөө урамшуулж, төр арьс шир, ноос, ноолуураас гадна килограмм мах, литр сүү тутамд урамшуулал өгдөг байх хэрэгтэй. Хэрэв малчин үүрэг хариуцлагаа үүрч чадаагүй бол төр түүнийг урамшуулах шаардлагагүй. Тэгэхээр малын индексжүүлсэн даатгал, цаашилбал, малчин бүр малаа өөрөө даатгуулдаг систем рүү төр зоригтой алхаж орох хэрэгтэй. Айх хэрэггүй” гэв.

s

Байнгын хорооны гишүүд Малын индексжүүлсэн даатгалын дараа Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 2013 оны жилийн төсөв, үндсэн чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогын баримт бичиг, үүний дотор “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тайланг сонсч, хэлэлцсэн. “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд сумдад мал эмнэлэг байгуулж, вакцинаар хангах зэрэг томоохон ажлууд хэрэгжүүлсэн гэж мэдээлсэн. Харин Д.Эрдэнэбат гишүүн энэ асуудалд мөн л шүүмжлэлтэй хандаж, хөтөлбөрийн концепцийг өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тэрээр ҮХААЯ-ны сайдад хандан, мал эмнэлэг байгуулж, хэдэн вакцин тариад, малчдад урамшуулал өгснөөр үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааг хязгаарлаж болохгүй. Малчид тэтгэврээрээ биш малынхаа ашиг шимээс олсон орлогоороо сайхан амьдрах нөхцөлийг “Монгол мал” хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой. Орон нутгийг хөгжүүлж, малчдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэржилтийн бодлогыг бүсчилсэн байдлаар хэрхэн явуулах вэ гэдгийг “Монгол мал” хөтөлбөрт суулгаж өгөх шаардлагатай гэв.

 s

Газар нутгийн онцлог, хүн зоны уламжлалт хэв маяг зэргийг харгалзан, эдийн засгийг мал аж ахуйн бүс, газар тариалангийн бүс, хөнгөн үйлдвэрийн бүс, хүнд үйлдвэрийн бүс гэхчлэн бүсчлэн хөгжүүлэх нь хөгжлийг түргэсгэх, иргэдийн амжиргааг дээшлүүлэх үндсэн нөхцөл болно гэж үзэн Монгол Улс арав гаруй жилийн өмнөөс бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэгчийг цаасан дээр буулгасан ч өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй. Энэ талаар Д.Эрдэнэбат гишүүн “Газар тариалангийн бүсэд мал аж ахуй эрхлэх үү, малын бэлчээрт газар тариалан эрхлэх үү гэдгийг тодорхой болгож өгөх шаардлагатай байна. Цаашид газар тариалангийн бүс нутагт бэлчээрийн мал аж ахуй эрхлэх нь үнэтэй байдаг, мөн эсрэгээрээ  мал аж ахуйн бүсэд газар хөндөж, тариалан эрхлэх нь үнэтэй байдаг тогтолцоонд шилжих хэрэгтэй.

z

Мөн сумдыг, ялангуяа хөгжиж буй, хүн ам ихтэй сумдыг төрийн бодлогоор дэмжих цаг болсон. Тухайлбал, мах, сүү, ноос боловсруулах үйлдвэрүүдийг төвлөрөл нэмэгдэж, хөгжих боломжтой сумдад эхэлж байгуулах нь зүйтэй. Монголд ноос хамгийн хямдхан байсан ч урамшуулал олгож эхэлснээр үнэтэй болж байна. Ноосоор зөвхөн бор эсгий, эсгий гутал хийдэг байсан бол  одоо хамгийн дулаан алдагадал багатай дулаалгын хана хүртэл үйлдвэрлэж байна. Энэ үйлдвэрийг түгээн дэлгэрүүлэх, бүтээгдэхүүнийх нь борлуулалтыг бодлогоор дэмжих ажлыг энэ ондоо багтаагаад хийгээрэй” хэмээн санал дэвшүүлсэн.

s

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
malchin:
zev yarj bna malaa malalaad saihan amidarch bolno uramshuulal avch bas bolno gehdee daatguulj.malaa eruul bailgana gejee hori guchin myngan maltai bagt neg maliin emch baigaa bvh mald hurch uilchilj chadadgui l yumdaa eer bas neg asuudal bii ter yu gevel malchnii buleg.hoshoonii gishuun bish bol bas l uramshuulal olgohgui gej baigai ..malshid uuniig avahiin tuld uil ajilgaa yabuuldagui hulhi buleg horshoo baiguulaad maliin emch n malaa tarj.tuulgaj.baanind oruulhiin orond bichig tsaasand dargdaad ug malaa eruuljuulebee geed hulhi tsohol hiigeed suuj baidag bolchih biiiiiii
2014-01-15
hehe:
neg tom duutai maanagduu nuhuruu umnuu tavichaal an-iinhan araas ni baaduug ni changalaal suuj bdag bh da.
2014-01-15
dfgsdg:
xun am tsoon xogjix bolomjgui sumuudiig tatan buulgaj tsooruul
2014-01-15
asaa:
turiinii yu tolgoid garna gedeg bilee? yag l yum baina daa.
2014-01-15
иргэн:
хөгжөөгүй, хүн ам сийрэг суурьшсан сумынхан д.эрдэнэбатын ар нуруунаас гарсан юм болов уу. "тогтолцооны алдаа"-гаар зөөлөн суудалд заларсан нөхдүүдийн толгой нэг иймэрхүү л ажиллах юм даа.
2014-01-15
доржоо:
гудамжны танхай амьтан их хуралд очихоороо тар нь танигдаад л насаараа сонгогдсон юм шиг дарвайчихаад багануурынхан чамайг үзэн ядаж байна.
2014-01-15
сонгогч:
энэ нөхөр чинь харин ан-ын ихбанди уу хө?сургааль айлдах хоббитой юм.
2014-01-15