С.Ганбаатар Дарханд “халтуурдав”
2014-01-16

Манай сайтын сурвалжлах баг таксич Хоовон хөхтэй хамт “халтуур” хийхээр Дархан хотыг зорьсон юм. Тэнд зам түгжирнэ гэдэг асуудал огт байдаггүй нь түүнээс айж, бухимдаж байдаг бидэнд хамгийн сайхан зүйл байв. Алиа нэгэн маань гэрлэн дохион дээр дараалан зогсох гурав, дөрвөн машиныг хараад “Одоо яана аа, бөөн бөглөрөл, ажил хэцүүдлээ” гэж хошигнон биднийг инээлгэж байлаа.

7

Энэ үеэр Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон бие даагч гишүүн С.Ганбаатар “Бие даагчдын зөвлөл”-ийнхөнтэйгээ хамт тойрогтоо ажиллаж таарсан юм. Манай таксич, такси хоёртой эчнээ танил тэрбээр Хоовон хөхтэй хамт “халтуур” хийж, тойргийнхоо ард, иргэдийн үзэл бодол, санал хүсэлтийг сонсохын сацуу харилцан ярилцсан юм.

7

Урьдын танилуудад биенээсээ бэргэх сандрал, түгжрэх саадгүй замтай болохоор завгүй хүний цагийг бөглөрөөнд үрчих вий гэсэн айдас байсангүй. Тэд дөнгөж хөдлөөд л анхны зорчигчоо суулгасан. Өглөө эртийн цаг байсан болохоор хүүхдээ цэцэрлэг сургуульд нь хүргэх гэсэн болон ажил сургуульдаа зорьсон хүмүүс зам дагуу гар өргөн зогсох нь харагдаж байв. Тав орчим насны хүүгээ дагуулсан залуу байлаа. Уламжлал ёсоор манай сурвалжлах багийхан таксич Хоовон хөхийг дагаж бичлэг хийн, гэрэл зураг авч явлаа. Эхний зорчигчийг суулган 400-500 метр газар яваад л дараагийн үйлчлүүлэгчээ авав. Удалгүй анхны зорчигч зам дагуу буулаа.

7

н.Цэндээ: Залуу хүн ажилтай байх нь хамгийн чухал

7

Энэ үеэр түүнийг угтан очиж цөөн хормын яриа өрнүүлсэн юм. Түүнийг н.Цэндээ гэдэг. Дархан хотод ажиллахаар Өвөрхангай аймгаас гэр бүлээрээ шилжин иржээ. Одоо нэгэн авто засварын газар ажилладаг юм байна. Тэрбээр ойрхон газар явсан болохоор гишүүнтэйгээ сайн ярьж чадсангүй. Өөрийн ажил төрлийнхөө талаар л бага хэмжээний яриа өрнүүллээ” гэж ярьсан. Түүнээс Өвөрхангайгаас Дарханд ажиллахаар ирсэн гэлээ. Санасандаа хүртэл ажиллаж, түүнийхээ үр шимийг хүртэж чадаж байна уу гэж асуухад “Чадаж байна. Дархан хотод амьдрахад боломжтой сайхан газар. Миний болон манай гэр бүлийн хүний цалин хөлс гайгүй. Амьдралд хүрэлцэж байна. Өнөө цагт залуу хүн ажилтай байх бол хамгийн чухал” гэдэг хариултыг өгсөн юм.

7

Дараагийн зорчигч Дархан-Уул аймгийн “Дөл” харуул хамгаалалтын газар ажилладаг н.Бэхболд гэдэг залуу байв. Тэрбээр гишүүнтэй гэнэт таксинд тааралдсан болохоор их гайхсан. Гишүүний асуусан ойр зуурын хэдэн асуултад хариулсан болохоо бидэнд ярьсан. Мөн биднийг хараад багагүй сандарч байгаа нь ч мэдэгдэж байлаа. Түүнчлэн хүүхдээ дагуулсан нэгэн эмэгтэй зорчигч маань таксинаас бууж ирэхдээ аппарат, камер барьсан биднийг хараад “үргэж” бушуухан зам хөндлөн гарч одсон тохиолдол ч гарсан.

6

Харин такси зогсоохоор гар өргөн зогсож байсан ногоон хүрэмтэй нэгэн залуу Хоовонгийн таксины цонхоор их нухацтай харж, гишүүн сууж байхаар гайхсан бололтой ухарч харагдав. Гэвч С.Ганбаатар гишүүн, Хоовон хоёр зэрэг даллаж, толгой дохиж дуудсанаар таксинд суулаа. Энэ зочин бол гишүүний амьдай байжээ. Түүнийг зорьсон газраа хүрэхэд нь хэдэн хором ярилцлаа.

6

н.Ганбаатар: Монгол улсынхаа төлөө илүү ихийг хийгээрэй

7

-УИХ-ын гишүүн таксинд явж байхыг хараад их гайхаж байгаа харагдсан?

-Харин тийм, их гайхлаа. Гэхдээ тойргоосоо сонгогдсон, дэмжиж явдаг гишүүнтэйгээ таксинд тааралдсандаа сэтгэгдэл өндөр байна.

6

-Та гишүүнтэй юу ярив, магадгүй өөрт нь хандаж хэлэх зүйл байсан бол түүнээ ярьж чадав уу?

-Маш санаандгүй байдлаар таарлаа л даа. Ер нь гишүүнийг дэмжиж явдаг талаараа л ярилаа. Миний хувьд Дарханд хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Хувиараа юм хийж, бизнес эрхэлдэг хүмүүс эх орныхоо хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулдаг. Энэ хүмүүст Төр засгийн дэмжлэг хэрэгтэй байдаг. Энэ хүмүүсийнхээ зүгээс Монгол улсынхаа төлөө одоо байгаасаа илүү зүйл хийгээрэй гэж хэлье.

7

Дараагийн зорчигчийг Юндэнхүү гэдэг. Энэ эмэгтэй Хоовон хөх, гишүүн хоёртой хамгийн урт замыг туулсан зорчигч болох байх. Тэрбээр С.Ганбаатар гишүүнийг сэтгэлээрээ дэмжиж явдаг нэгэн аж. Маш сайхан тохиолдлоор гишүүнтэй таарсандаа олзуураж, баяртай байгаагаа илэрхийлээд, таксинд гишүүнтэй албан ёсны зүйл ярилгүйгээр хувийн жаахан зүйл ярьсан гэж бидэнд хэлсэн. Өмнөх зорчигдоос хамгийн нүүрэмгий буюу камер хараад дальдардаггүй нь энэ зорчигч байсан юм. Юндэнхүү зорчигч нэгэн таксины зогсоолын ойролцоо буусан. Энэ үед гишүүнийг таксинд явж байхыг харсан таксины жолооч нар ирж мэнд амараа мэдэлцэн, ойр зуурын зүйл ярилцаж байгаа харагдсан.

6

Энэ удаагийн “халтуур”-ын сүүлийн зорчигч болох өөрийгөө Увс аймгаас ирсэн оюутан гэж танилцуулсан эмэгтэй “УИХ-ын гишүүн С.Ганбаатар, таксины жолооч хоёр надаас ойр зуурын зүйл асуусан боловч сандарсандаа сайн хариулж чадаагүй. Гэхдээ маш гоё байлаа. Өнөөдөр азтай өдөр байна” гэж сандруухан хэлээд мөн л зугтах мэт цааш одсон. Ийнхүү С.Ганбаатар гишүүн зорчигчид буюу тойргийн иргэдийнхээ таксины мөнгийг дааж, Хоовон хөхтэй хамт “халтуур” хийлээ.

7

Сонгогдсон тойрогтоо “таксидаж” хийж, иргэд сонгогчидтойгоо болон Дархан хотод түр амьдарч буй хүмүүстэй уулзсан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын сэтгэгдлийг сонслоо.  

7

-Та Дархан хотод таксинд явж, ард иргэдтэйгээ уулзлаа. Тойрогтоо таксидах ямар байна. Таныг хэрхэн хүлээж авч байна?

-Өө, баярлалгүй яахав. Юндэхүү гээд эгч орж ирсэн тас тас хөхрөөд л бид чинь нэг нутаг орны жаргал зовлонгоо мэддэг болохоор яг л амьдралаа ярина шүү дээ. Тэгээд  хамгаалалтын албанд ажилладаг залуу, хүүхэдтэйгээ нэг охин, Увсаас ирж суралцаж буй гээд оюутан суулаа бүгдээрээ л сэтгэгдэл өндөр байсан. Хамгийн гол нь эд нар маань надад итгэж амьдралаа, зовлонгоо, нарийн ширийн юмаа ярьдаг нь миний хамгийн бахархдаг зүйл.

7

-Таны хувьд тойрогтоо хэр олон удаа ирдэг вэ. Иргэд сонгогчид юу гэж ярьж байх юм?

-Хоовон хөхтэйгээ хамт тойрогтоо таксидлаа. Эхэндээ айж л байлаа. Манай Дарханчууд чинь их шударга шүү дээ. Таксинд орж ирчихээд л “Ганбаа хүү минь, чи яагаад ийм юм хийхгүй байна” гээд загнах болов уу, энэ чинь олон түмэнд гарна даа гэж санаа зовж байсан. Гэтэл надад их сайхан урам өглөө. Олон хүнтэй уулзлаа. Би сар бүр Дархандаа ирдэг. Ард иргэдийн сонгогчдоо төлөөлж байгаа тул төлөөлүүлж байгаа хүнтэйгээ их ойрхон байх ёстой

6

Замын түгжрэл, утаа униар гэх мэт санаа зовоож, уур бухимдал төрүүлсэн асуудал байдаггүй болоод ч юмуу, тойргоос сонгогдсон гишүүн нь сар болгон ирдэг болохоор ч тэр үү Дархан хотын иргэд “энэ болохгүй, тэр бүтэхгүй байна” гэж бидэнд лав хэлсэнгүй. Манай нийслэлийнхэн чинь болж өгвөл хэвлэл мэдээлэл олон нийтийн хэрэгслээр өөрийн дуу хоолойгоо илэрхийлэх сонирхолтой байдаг. Гэтэл Дарханчууд харин ч камерын дэлгэцнээс нүүр буруулж, аль болох зургаа авахуулахгүйг хичээх юм. Ийм эгэл даруухан тэд тойргоосоо сонгогдсон гишүүнтэйгээ юу гэж ярилцсныг таксич Хоовон хөх дараагийн  цувралдаа “өнгөтөөр” өгүүлж та бүхэнд хүргэнэ.

Б.Буд 

Shuud.mn
Сонин хачин
hehe :
ganbaatar yag tohirson pi-ara olchihjee
2014-02-01
tseegii:
ganbaatar gishvvn chadaj baina shvv dee. busad ni tegbel zoriglood hiih ni yasan ym be. barag l zugataj ybdag gishvvd zondool baina shudraga zaluu. ooriinhoo vzel bodold vnench baij hiih ajilaa erh olson hugatsaandaa amjij hiij ahij ner devshihiig hvsej b
2014-01-29
monhoo:
ingej ooriigoo shoudaad baih heregui b shuu dee
2014-01-20
boroldoi:
zarim humuus hun shuumjleh dontoi bolchihoj. shuud.mn-s zohion baiguulj bgaa ene uil ajillagaa humuust baigaagaar n hurgej bn zaaval taalagdah albagui shuu dee. shuumjilj bgaa humuusiig bi ih gaihadag yum. ajil hiideg hun alddag, yuch hiidgui hun zovhon shuumjildeg
2014-01-20
baavai:
uul uurhaig baritsaalj, genen ard tumnii setgeleer toglohoo bolidoo, oor yumaar oroldood arai baga zergiin hor hurgevel zugeer yum aa
2014-01-20
хаха:
худлаа муулахаас өөр юм мэдэхгүй. та нар өөрсдөө гишүүн болоод ингээд яваад үз л дээ адилхан байх юм байж худлаа чалчхаас өөр юм мэдэхгүй юмнууд
2014-01-20
ganzorig:
ganbaatsr gej hudlaa showchin gej boddog bolson. uih d garsnaas ni hoish. umnu demjdeg bsan odoo yostoi ugui.
2014-01-19
nansalmaa:
ganbaatar iig olon yanzaar muulj l baidag. gehdee mongoliin tord baigaa 76 chin ard tumendee ner nuuree barsan, nud ulaan mongo tsagaan gej il tsagaan zarlasan humuus shuu dee .. eh oronch, shudarga humuuseee mongolchuud barij idseer baigaad surchij dee ..
2014-01-17
юм-үз:
хамаагүй ээ.
2014-01-16
юм-үз:
сайн байцгаана уу? хоовоон, өөрийн чинь бүхий л дугаар бүрийг цаг гаргаж уншсан атлаа "ганбаатартай "халтуурдсан" өдрийн сонинг" тэр чигээр нь үлдээгээд орхичихож билээ, би гээч. ингэсэн маань ганбаатартай ч хамаагүй, өөртэй чинь ч ахмаагүй ээ, зүгээр л уншиж дуулмааргүй санагдаад л гар ерөөсөө хүрээгүй юм. энэ удаад ч, та 2-ын дарханд "халтуурдсанг" түрүүчийнхээ адил мөн л гар хүрэхгүй л үлдээх болвуудаа, маний хувьд. "болвуудаа ч" юу байхавдээ, гар хүрэхгүй ээ.
2014-01-16
зочин:
шоу шоу. худлаа рекламдаад л. бэлтгэсэн хэдэн хүнээр өөрийгөө магтуулаад л. нөгөө хоцрогдсон социализмаас ялгаа байхгүй л байна бил ээ шүү дээ. таалагдаагүй шүү.
2014-01-16
хотынх:
сонин яриа сонин хэлбэр юм биш уу амжилт
2014-01-16
mngi:
shouchin novsh ve
2014-01-16
иргэн бм:
популист дурак, ийэрхүү амьтадаас болж монголын хөгжил олон жилээр ухарлаа даа.
2014-01-16
demjigch:
oilgohgui, oyun uhaan hurehgui bgaa uchraas ene hunii bodoj setgej bgaag oilgohgui bgaa humuus bj boloh yum. busad engiin irged oilgoj bgaa,ganbaag medeej bayachuud oilgohgui l dee. bas uur uls turch ah duu hamaatan sadantai humuus bol ogt oilgohgui dee.
2014-01-16
ganbaatar gishuuniig demjij bnaa:
ganbaatar gishuuniig demjij bnaaa.humuus ygd ene huniig oilgohgui bgan ene hun chin uneheer mongoliin tuluu gsn hun busad shig idej ugaagui.ter shalgadag gazar n shalgaad yu ch ilruuleeguishd.idej uuhiig l husdeg busad gishuudiig boduul bidnii tuluu dugarj ywdag hunshuu.ter oyutolgoig ganbaatar gishuun l yrij bn busad n ysn uurtuu tohirson huuli batluulj idej uuh gl bga bizdee
2014-01-16
showchi:
showchin populist. uls turch bish.
2014-01-16
зориг:
худлаа шоудаж байхаар ажлаа хийгээсэй энэ нөхөр
2014-01-16
kkkk:
sugsuulzuur odoo buur haranhuu gazar ochood sugselz
2014-01-16
zochin:
ganbaatar gishuun shudraga sain zaluu‘
2014-01-16
дарханд:
зайк бүүр дарханд халтуурдаа юу болж байнаа өөрийнхөөрөө л бичээд бай хүн бүрд таалагдах албагүй яг л амьдрал дундаас бичиж байгаа юм чинь ихэнх нь зөв ойлгоноо хоовондоо амжилт
2014-01-16
gynaa:
за дааа ганбаа минь одоо өөр арга олсон нь дээр дээ зайлуул гэж
2014-01-16
зочин:
ядуусаа дэмждэг төрийн бодлого маш хэрэгтэй байна...ард түмэн өөр юм хүсэхгүй ээ..шоучидаа
2014-01-16
ёыыы:
ганбаа сайн
2014-01-16
zochin:
populist. showchin
2014-01-16
tsogoo:
humuusiinhee dund orj bas ch sain muug sonsoh n hunii toloo ybj baigaa hereg shuu busad gishuud suraltsah heregtei
2014-01-16
ganbaaaa:
ganba mundag shu
2014-01-16
hudlaa gar :
gishyyn ovoo um baoih gsn bas l neg hudlaa gar bn le de mongol min yana da ur huuhduud min l hetsyy bn da
2014-01-16
сэтгэгдэл:
худлаа шоу болсон юм шиг байна даа
2014-01-16
нямаа:
ганбаатар гишүүнийг дэмжиж байдаг. хоовой нөхөр юунаас болгоомжлоод байгаа юм бол. залхуу хүн ажилсаг хүнээс байнга айж явдаг даа! хоовой!!!
2014-01-16
ichig:
kkkkkkkkkkkkkkkk
2014-01-16
darhan:
yaag unen ganbaatar bol hudalaa gar shde.humuusiin setgehui deer ovjin togloj bga zalihai hun.darhaniihan maani medehgui l bga yum bh da.
2014-01-16
hoovoi:
hoovond zahihad hudlaa shouddag fofulist nuhurtei niilj baisandaa haramsah uye irne shuu. demii l yum hiigeed baina daa. hoovon amidral sain oilgodog medremjtei hun baij iim huniig tanihgui bna gedeg sonin l yum daa
2014-01-16