Такси № 51
2014-01-17

Өвлийн дулаахан энэ өдрүүдэд хот хөдөө гээд газар газраас бөөгнүүлсэн баасан гарагийн тэмдэглэлээ хүргэж байна. Таалал орштугай.  5

5

1.Халамжит  эмэгтэй

Соёлын төв өргөөний арын замаас нэг хүүхэн халамцуу эрийг халамжлан бөөцийлж ард суулаа. Манай хоёр ямар нэг ажил нь амжилттай бүтэж байгаа талаар сэтгэл хангалуун ярилаа. Бас эрэгтэй нь эмнэлэгт хэвтэх гэж байгаа бололтой өглөө нь юу бэлдэх ёстойгоо ярив. Халамцуу эр их дөлгөөхөн юм. “За тэгж таарна,  аанхан тэгж таарна” л гэх юм. Мань эр нэг чухал газар ажилладаг бололтой. Тэрийг чинь би нам ярьсан шүү хөө, одоо үнэн зөв нарийн тооцоо хийх хэрэгтэй гэж бүсгүйдээ шивнэн захиж байв. Тэгсгээд ажил хэргийн яриа өндөрлөж хувийн шинжтэй зүйл ярьж эхэллээ. Ямар нэг хавтгай  юмыг хоёр болгох талаар ярилцаж эхлэв.

5

Э/эмэгтэй/ -Юу яриад байгаа юм, чи дандаа хоёр болгож явна гэж. Өглөө эмнэлэгт хэвтэхийг чинь би яриад зохицуулчихаад байхад. Гэртээ ороод ойр зуурын юмаа авгайгаараа сайн бэлдүүлээрэй.  Тэр дээр миний авч өгсөн эм дуусаагүй байх ёстой доо, тэрийгээ аваад хэвтээрэй.

З/залуу/ -Аан нөгөө калитай гээд үү, байгаа байгаа. Ойрд нөгөө юм татаад уугаагүй ш тээ.

Э -Авгайдаа хэлж байгаад яг цагаар нь ууж бай л даа. Таслаад байхаар ямар ч хэрэггүй болно... Чи нээрээ өөрийгөө ерөөсөө бодохгүй юм аа.

З -За өнөөдөр хоёр хавтгай тэгэх үү. Тэгээд л маргаашнаас эмнэлэгт хашаанд орлоо ш тээ   хө.

Э -Үгүй ээ төвөг, нэгээр л больё...  Жолоочоо наад дэлгүүрийнхээ үүдэнд нэг зогссоодохоо.

Хүүхэн бууж дэлгүүр лүү жоохон охин шиг л дэгдлээ. Удалгүй гарч ирэв. Нэг их авсан барьсан юм харагдсангүй.

З -За энэ хармаа руу хийчих хө. Хоёр биз дээ.

Э -Нэгээ нэг, май ороод тэгээд дахиж гаралгүй шууд унтаарай.

З -Нөгөө Цэндээ над руу яриад нөгөө тооцоогоо нийлье гээд. Тооны машин гаргаад яс юм билээ шүү.

Э -Айхтар хүүхэндээ, маш яхир айхтар.

З -Надтай бол зүгээр л байдаг ш тээ.

Э -Чамтай бол тэгнэ л дээ, ажлыг нь бүтээж өгдөг хүнтэйгээ.

З -Хөөш нээрээ манай тэр ууцанд нэг үнэр байнаа, хиншүү юм уу?

Э -Чиний тавьсан хиншүүнээс гадна энэ гадаах утаа шингээд байгаа юм биш үү. Чи чинь болкон дээрээ ууцаа тавьчихсан гээ биз дээ.

З -Нээрээ нэг маск зүү гээд байна лээ. Мань мэт яахав хүүхдүүд л зүүмээр юм байна лээ.

Э -Танай эхнэр нээрээ бас л ... юм аа. Тэр ууцыг боогоод битүүлээд гаргаж тавихгүй ил шахуу хаячихаар чинь утаа үнэр орно ш тээ.

З -За тэр яахав миний тавилан.

Э -Жолооч оо, наад байраа дагаад хойд орц шүү... танай цонх гэрэлтэй байна. Авгай чинь ирсэн байх шиг байна. Ороод тэгээд унтаарай, нөгөө хавтгайг чинь энэ карманд чинь хийсэн шүү.

З -Уг нь хоёр байсан бол хоёр кармаанд зэрэг дараад зөв байсан байхгүй юу.

Э -Өө чамд ихдэнэ ихдэнэ. Маргааш эмнэлэгт хэвтэх байж. Өглөө хоцролгүй ирээрэй би хүлээж байя.

З -За баярлалаа хө. Сайхан амраарай...

Халамцуу эр бууж хүүхэн цааш бичил явъя, арк дээр бууя гэлээ. Тийм ч залуу биш 50 дөхөж байгаа болов уу гэмээр эмэгтэй байлаа.

Э -За хоёулаа доошоо явья. Энийг ингээд яг харж байгаад оруулахгүй бол цаашаа явчихаад байдаг юм.

Х -Сайхан л дөлгөөхөн эр байна ш тээ, уг нь. Явчихдаг бол өвөл хэцүү л дээ.

Э -Гэхдээ яахав хармаанд нэг хавтгай юм хийсэн болохоор учиртай л даа. Тэгэхгүй бол буцаад л гарна. Би бүр сая уучихаж гэж мэдээд ажлынх нь үүдэн дээрээс шавьтай нь хамт гаргаж аваад одоо бол гайгүй гэртээ орчихсон юм чинь. Одоо авгай нь барчихна гайгүй.

Х -Тэгэхгүй бол ер цаашаа л далийгаад явчих уу.

Э -Өө явна явна, би бараг өдөр бүр л харж хүргэж өгч байгаа юм. Бид хоёр хамтарч юм хийдэг юм. Маш эрдэмтэй. Гайхалтай толгойтой, ёстой гайхалтай шүү дээ. Даанч хүмүүс уулгаад байх юм.

Х -Манайхан ч жоохон гайгүй толгойтойгоо архинд оруулаад л авдаг улс даа.

Э -Хэцүү байна. Одоо маргааш эмнэлэгт хэвтүүлэх гэж байхад чинь уулгачихаж байгаа юм. Дөрөв өнгөрөөгөөд над руу ажлаа бүтээгээд очлоо гээд л дөрөв гуч гэхэд уучихсан байгаа юм. Тэгэхээр нь шавьтай нь ярьж байгаад наадхаа байлгаж бай гээд ажил дээр нь давхиж очоод. Авгайдаа юу гэж хэлсэн гэсэн чинь өөрөө очлоо гэчихсэн ш тээ гээд. Тэгэхээр нь би худлаа наадах чинь цаашаа уух гэж байгаа юм, байлгаж бай гээд. Тэгээд очтол нөгөө муу шавийгаа хоёулаа Сентоза ороодхоё гэчихсэн зогсож байгаа байхгүй юу. Тэгэхээр нь би Сентоза орохгүй хөө чи суу гэсэн чинь “Тэгээд чи яах юм. Миний амны цангааг тайлах юм уу” гэхээр нь би ямар ч байсан суу чи гээд тэгээд аваад явж байгаа байхгүй.

Х -Аан тэгээд 100 грамм авч өгсөн юм уу, хавтгай гэхээр нь би гайхаад байсан юм.

Э -Тийн “би харивал чи намайг шагна гэдэг юм” тэгээд гэртээ ороод цаадхаасаа нууж байгаад шөнө ч юм уу татчихдаг  юм.

5

Хоёр амьдралтай ч юм шиг. Нэг хүнд халамж сэтгэлээ зориулсан сайхан сэтгэлтэй байрын эмэгтэй “Одоо энэ дэлгүүр орж гэрийнхэндээ хоолыг нь бөөгнүүлээд орноо би чинь” гэсээр буулаа.

5

Дарханд саатаад ирлээ

Хувийн болоод хувьсгалын ажил амжуулангаа Дархан хот ороод ирлээ. Урьд нь зөндөө л дайрч гарч байсан л даа. Хотын нийтийн тээвэрт такси, микроавтобус болон том оврын автобус үйлчилдэг боловч таксиндаа илүү сүжигтэй суудаг бололтой юм. Дарханы таксинд суугаад хотод дотроо бол хаана ч хүрсэн 500 төгрөг, замаасаа мөөг шиг түүгээд явчихдаг юм байна. Зарим нь зогсч байгаад 5 хүн болгож аваад нар зөв буруу хамаагүй тойроод хэдэн цаас хийчихээд ирдэг юм байна. Манай хотын микроавтобусны үйлчилгээтэй төстэй. Гэхдээ тэгж нугас нуруундаа чихэхгүй. Өдрийн орлого 10-20 мянгаас буухгүй хийдэг багцаа тооцоо гаргалаа би. Авсан хүнээ гэрийнх нь үүдэнд хүргэж өгвөл 1000, за согтуу зорчигч тааралдаж гэртээ хүргүүлвэл 2000 төгрөг гэсэн тусгай тариф бас байнаа. Ингээд миний бие багахан хугацаанд Дархан хотын 430 таксины дунд орж “халтуур” хийх гэж үзлээ. Гэхдээ орой гарсан болохоор цөөхөн хүн авсан. Бас хэдүүлээ шахаад суучихдаг болохоор манай хотын найзууд шиг хамаа намаагүй ярих боломж алга.

5

2.Билет 5000

Дарханы театрын найруулагчтай таарч яриа хөөрөө өрнүүллээ.

6

Х -Дарханд суурьшаад удаж байна уу хөө?

З/зорчигч/ -Энд чинь 20-оод жил болж байна даа.

Х -Өө удаж. Би ч ирээгүй бас тав зургаан жил болжээ. Танай театр уран бүтээл их тавьж байна уу?

З -Өө тавьж байгаа. Манайх бол одоо өнгөрдөг онд чинь гэхэд нийтдээ 16 бүтээл шинээр, хэдийг бас сэргээж хэдийг тавилаа. Хүүхдийн төсөл энэ тэр гээд овоо юм тавьдаг юм шүү.

Х -Төсөв мөнгө нь овоо юу?

З -Орон нутгийн төсвөөс л хийж байгаа ш тээ хө, гэхдээ инээдтэй дээ. Одоо уран бүтээлийн төсөв гэвэл 60 сая болсон байна лээ. Яахав нэмэгдсэн байна, урьд жил 40 сая байсан юм. Тэгээд 4 уран бүтээл хийлээ гэхэд чинь нэг уран бүтээлд 10 сая гэвэл ядмагхан л болоод явчихна даа.

Х -Одоо тэгээд нөгөө үзэгчдийн театртаа ирж юм үзэх нь хэр байна даа. Хошин шогоос өөр юм үздэг юм уу, ер нь.

З -Одоо бол эрс гайгүй болсон. Нэг хэсэг ч жүжиг тавихад хоосорсон байсан шүү, хүнгүй. Орон нутгийн театрууд бол нэг хэсэг үзэгчгүй хаалгаа барьсан шүү. Одоо бол харьцангуй өөр болсон шүү.

Х -Энд тэгээд тасалбарын үнэ хэр байх уу?

З -Өөрийн үзвэрийнх бол нэг таван мянгаас хэтрэхгүй байна ш тээ.

Х -Цалин?

З -Цалин бол яахав төсвийн цалингаар. Дунджаар 400, минийх бол нэг 600 мянга л тэгээд суутгуулаад доошоо явж өгнө дөө ...

6

3.Дарханд байр гайгүй, хямдхан

З/зорчигч/ -Хараагийн гол явья ах аа.

6

Х -Аан за гол руу явах юм уу?

З -ккк та одоо юу яриад байна аа.

Х -Ах нь хотынхоо энд зам газар сайн мэдэхгүй. Чи замаа зааж өгнө шүү. Хотоос ирсэн болохоор 1000 төгрөгөөр явж байгаа ш тээ.

З -ккк яг ш тээ.

Х -Танайд ингэхэд байр ямар үнэтэй байна?

З -Янз янз даа байршлаасаа болно. Нэг өрөө байр 20-25 сая.

Х -Хуучин Дархан руугаа бол арай хямд уу?

З -Тийн, гэхдээ нэг их зөрүүгүй ээ. Хоёр өрөө байр 30 хэдэн сая.

Х -Хотоос ирж энд амьдармаар юм байна даа.

З -Тэгэхгүй юу, Дархан гоё ш тээ.

Х -Танай шөнийн клуб хэд хүртэл ажиллах уу?

З -12 цаг хүртэл.

Х -Хот шиг такстай, тэгээд шөнөжингөө ажилладаг баар “найт” байхгүй гэж үү?

З -Тийм юм байхгүй дээ, би сайн мэдэхгүй байна...

6

4.Чи намайг хүчиндэх гээд байна уу

Орой нь буцахын өмнөхөн хамт яваа хэдийгээ авахаар явж байтал нэг хүүхэн гараа өргөлөө. Би ч шуналтаад авчихлаа, авсан хойноо залхлаа. Батлион хүргээд өг, би ганцаараа яваа шүү, өөр хүн битгий аваарай гэж командлах хүүхэн цэргийн хүн шиг санагдав. Бас нэлээн халамцуу байлаа. Архи виноны нялуун үнэр сэнхийгээд л явчихлаа. Хүүхэн ард суусан ч байнга чихэн дээр ярив.

6

Э/эмэгтэй/ -Чи хаанаас ирсийн бэ, хараагүй залуу байна даа.

Х -Өө би угаасаа эндэхийнх.

Э -Тийм үү, манайд чинь гээд хуруугаа гозойлгосон тоолсноо 30-аад л ийм “6” байгаа даа. Худлаа л байна даа.

Х -Чи хаана буух юм бэ?

Э - Батлион гэж хэлээ биз дээ.

Х -Аан тийн, энэ замаар яваад байх уу. Гэрийнхээ үүдэнд буух юм уу?

Э -Новш гэж, та нар хэзээнээс гэрт нь хүргэж оруулж өгдөг болсон бэ. Битгий Пи чинь би согтоогүй байна шүү.

Х -За за дуугүй явья.

Э -Хөөе чи доод замаараа явна ш тээ. Намайг яах гээд айн, хүчиндэх гээд байна уу. Зүгээр гуйчихаарай чи, би эр хүн шиг л зодолдоно шүү, хөөе гээд манай хүүхэн араас мөрнөөс татаж цааш жолоо мушгих аргагүй болгосон тул би зогслоо.

Х -За чи өөр машин аваад явчихааа тэгэх үү.

Э -Чи яасан яалгахгүй болохоор нь хаяж байгаа юм уу. Новш ш тээ та нар. Би мэднэ ш тээ... Чи тэгвэл надад өөр такси барьж өг новш...

6

Би бууж зам дагуу гар өргөтөл ашгүй нэг “корола” зогслоо. Эхнэр нөхөр бололтой хоёр явж байна. “Энэ хүүхнийг хүргээд өгөөч хө, би мөнгийг нь өгчихье. 1500-г өгье гэрт нь буулгаад өгчих тэгэх үү. Миний машин болдоггүй ээ” гэж заллаа. Эхнэр нь ашгүй толгой дохив. Би машин руугаа очиж нөгөө хүүхнээ сугадан авчирч машинд суулгалаа.

Нөгөө хүүхэн маань харин “хөөе, энэ жолооч намайг хүчиндсэн шүү” гэсээр арын суудалд суулаа. Урд суусан хүүхэн тун ажигч нүдээр намайг хөлөөс толгой хүртэл харж аваад хаалгаа хаалаа. Бодвол юмыг яаж мэдэхэв гэж сэжигтнийг сайн нүдэлж авах шиг болов.

Ингээд оройхон 22 цаг гээд Дарханаас гарч шөнө хотдоо ирлээ. Дархан хот дулаахан бас тайван, хүмүүс нь даруу төлөв сайхан санагдсан шүү. Тэнд утаа бөглөрөө алга аа. Сайхан юм. Дархан шөнийн амьдарлыг судалж нэг хоёр тойрсон сонинг дараагийн дугаарт хүргэе.

6

Үүгээр баасан гарагийн тэмдэглэл өндөрлөлөө. Бууз баншаа хийж бас их ядралгүй сайхан амарцгаагаарай, манайхаан.

6

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
hurts:
zarim garuud hoovon mini ch geh shig yavj ogch bnaa
2014-02-01
nergui:
hoowon hohoo amjilt bi dugar burig algasahgui unshdag shuu
2014-01-21
юм-үз:
сайн байцгаана уу? 202.21.112.186 эрхэмээ, "үсгийн алдаа" гэдэг маань бусдынхаа хэлж бичих яриа хөөрөөндөхийг биш юмаа, харин, өөрийнхөө бичвэрт гаргасангаа дор нь амихандаа засварлаад явдаг санаатай юм. эрхэм минь, юу боллоо гэж өөрийг тань "намайг шүмжиллээ" гэхвэдээ, хүн гэдэг чинь хэлж ярих гэж л хэл ам заяагдсан хойно та ч гэсэн лавлаж тунгаагаад л ярилцаж сууна. жич: өөрийнхөө хийсэн алдаа мадагийг залруулаад явж буйг маань зарим маань "үг үсгийн алдаа засварлагч" хэмээн "харагдаад" байдаг болтой. үүнээс хойш амьтны толгой тархи эргүүлэхгүйн улмаас "илгээхээсээ өмнө" нягталж байя. эрхэм минь, санаа зоволтгүй ээ, ямар над руу дайрч давшилж, архирсан биш, ердөө л хийсэн үйлийг маань тунгааж асууж байхад тань юу боллоо гэж "гомдолж, гоморхож" байхавдээ.
2014-01-20
юм-үз-д хандав:
дандаа л нийтлэлийг үг үсгийн алдаатай гэх юм тэгээд өөрөө мундаг бичдэг юм уу гэхээр бичсэн сэтгэгдэлд нь бас л алдаа харагдаад байх юм. зүгээр л хүн шүүмжлэх хобби-той хүн юм уу гэж санагдлаа. гэхдээ зөвөөр хүлээж аваарай. хоовон хөх ахдаа ажлын амжилт хүмүүс юу ч гэж байсан өөрийнхөөрөө л бичээд л, таксидаад л байгаарай. сэтгэгдэл үлдээдэггүй ч дандаа уншиж бас нийтлэлийг хүлээж байдаг шүү. даргатай ч явсан, цэрэгтэй ч явсан бодит л байх нь сайхан шүү дээ.
2014-01-20
za huchin bna sh dee:
za huchin ch ih hetsuu dee ter huuhen uuriig chini huchindsen geed neg gurdvul manaid yamar ch argagui uurt chini yal ugnu shuu dee. huchingiin hergiig hohirogchiin buyu naad huuhnii chini meduulgeer shiiddeg yum shuu dee. tiim ch uchraas suuliin jiluuded huuhnuud huchingiin hereg gej mungunii ajil hiideg bolood bna. neg umguulugchtei bolj avsan n deer bh daa.
2014-01-20
зочин:
дарханд байрны ханш ийм хямд биш ээ. 1 өрөө нь 40 сая-тай байгаа. хоовон хэдэн жилийн өмнө дарханд ирснээ одоо толилуулж байна уу
2014-01-19
lomega:
er ni bol neg heviin bolood bna shuu huu joohon neg uurchluhgui bol ded garchgiig haraal tiim ium uguuleh ni geel barag medeed bna shuu naiz aaa
2014-01-19
xaxa:
xaxaxa darhand bair aviidaa
2014-01-19
teneguud :
tahind chalchij yavdag garyydiin yaria iim tom zai ezleh heregtei yum bh daa
2014-01-19
ажлын амжилт хүсье :
тэр хүүхэн эвгүй гар байна даа kkk. гэхдээ хүмүүсийн ингэж сэрэмжлэх нь аргаггүй ч юм уу нийгэм нь ийм юм хойно.
2014-01-18
юм-үз:
жич: өөр хоорондоо сэтгэгдэл нэрээр ярьж хөөрлддөг та бүхэн минь, хоовон минь бичвэрлсэн яриа маань үсгийн алдаатай буйг минь уучлаарай. уг нь, үүнийгээ залруулаад яваад байдаг ч, энэ удаа "уулт" ярьж дүүгээрээ "жишээ" аваад сэтгэл гэдэг шимшрээд, шалчийгаад, урагдаад явчихаар..., хэрэг алга. хичнээнийгээ, тэднийгээ дагуулаад хир олныгоо бид чинь амьдаар нь тамд унагааж тарчлааж байнадаа, горьгүй нь ээ нулимс минь өөрийн эрхгүй асгараад, ярих ч чадал тэнхээ алгадаа.
2014-01-18
юм-үз:
сайн байцгаана уу? хоовоон, тэр эхний, хүн хүргэж яваа бүсгүй дажгүй юмаа, ямартаа ч илүү "уулгүүлсангүй" гэртээ орохыг нь хүртэл харж байгаад хүргээд өгчихдөг. хүний хорводд саараасаа сайн нь, сайхан нь олондоо л амьдрал тэнүүн байх юмдаа. энэ бүсгүйд баярлачихлаа, харин. миний дүү байдаг, толгой цохидог л хотын 10 жилийн сургуулиудын нэгэнд"тооны"/алгебр, геометрийн/ мэрэгжилдээ үнэхээр сайн, сургалтын арга барил ч сайтай. ...даанч "уунадаа", бид чинь хэдэн биенийгээ архиар угжиж амин бодьгалынхаа хувиа бодож довоо шарлуулдаг хүмүүн, хүн бус амьтанлаг авир гаргах араншингаа татмаар юмдаа гэж төрдөг. өөртэй чинь адил л нэгэн гэдгийг умартаад би үхэхээр чи үх гэдэг л давамгайлаад. за за болъё, "өөрөө л дуртайдаа ууж байгаа ш тээ, ямар ам руу нь цутгасан биш" л хэмээн зарим нэгэн маань хэлж магад ч, өнгийгөөд харвал арай л өөр зүйл үзэгдэж харагдаж мэлмийлэгдэнэдээ. миний санаа байдаг юм, хоовоон, архи өгч байхаар хүүхдүүддээ өгөөрэй атга чихэр, жимс өгчихөж болдоггүй юм байхдаа гэж, аль эсвэл айлд юу эс билээдээ, архи л биш зүйлийг өгчихдөг болохоор л санагддаг юм. жич: хоовоон, "дарханы халтуур чинь" санасанг минь бодвол дажгүй боллоо. хэхэхэ, бодьгалын "санаа", "оноо" тэр бүрий зүй байдаг бус гэдэг л тохиолоодоо маньд, "санаа", "оноо" гэдэг түүхийгээрээ, хараахан болоогүй/ чанагдаж, буцлагдаж боловсроогүй/ байдаг гэдгийн минь бас нэгэн нотолгоо баримт нь би гээч өөрөө болж "теоремыг" "баталчихав" хэхэхэ.
2014-01-17
хүрэл:
юун халтуур хийчихэв дээ хоовоон ёстой халтуур болчихлоо өнгөрсөн оны нэг дугаар дутуу л туугаад байгаа морин жил гарлаа шүү хоовоон бодоорой
2014-01-17
аяаяаяа:
батлион ордог ч эвгүй хүүхэн байна даа.
2014-01-17
mb mb:
zugaatai l bnda darhan goe hot l doo hoovon amjilt
2014-01-17