Төрийн банк “CHECK DIGIT” хяналтын оронг нэвтрүүллээ
2014-01-20

Check digit буюу хяналтын орон гэж юу вэ ?

Таны 11 оронтой дансны дугаарын ард дахин нэг тоо нэмэгдэж нийт 12 оронтой болох бөгөөд энэхүү тоо нь данс андуурч гүйлгээ хийхээс сэргийлдэг, олон улсын банкны системд ашиглагддаг хяналтын механизм юм.

 7

Хяналтын оронгоо ЯАЖ мэдэх вэ?

Та хяналтын орон бүхий дансны дугаараа Төрийн банкны Харилцагчийн мэдээллийн төв 1881, бүх салбар нэгжээс лавлаж болохоос гадна интернэт банкаараа нэвтэрч харах боломжтой.

6

Жич: 2014.07.01-ны өдрөөс эхлэн 11 оронтой дансны дугаараар гүйлгээ хийх боломжгүйг анхаарна уу. Иймд Эрхэм харилцагч та 12 орон бүхий дансны дугаараа бизнесийн түншүүддээ шуурхай мэдэгдэх нь гарч болох гүйлгээний саатлаас сэргийлнэ.

 6

Дэлгэрэнгүй мэдээллийг 1881 утаснаас лавлана уу. /энгийн утасны тарифаар /

Shuud.mn
Сонин хачин