Энэ сард багтаан эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулна
2014-01-20

Нийгмийн даатгалын ерөнхий газар/НДЕГ/ өнгөрсөн онд хамтран ажилласан газруудынхаа гэрээг дүгнэх ажил зохион байгуулж буй юм байна. Үүнд нийслэлийн 29 төрийн өмчийн эмнэлэг, 76 хувийн хэвшлийн эмнэлэг, 12 рашаан сувилал, 101 эмийн сан хамрагджээ. Даатгалын гэрээ дүгнэхэд НДЕГ-ын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газрын мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, холбоод оролцож буй аж.

Тус газар даатгалын гэрээгээ дүгнэж, үр дүнг тооцож, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсноор 2014 оны 1 дүгээр сард багтаан эрүүл мэндийн даатгалын 2014 оны гэрээг харилцагч эрүүл мэндийн байгууллагуудтай байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Мөн аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсүүд харилцагч эрүүл мэндийн байгууллагуудын даатгалын гэрээг дүгнэх ажлыг мөн энэ хугацаанд зохион байгуулж байгаа аж.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин