Төв Африк эмэгтэй Ерөнхийлөгчтэй болов
2014-01-21

Төв Африкийн бүгд найрамдах улс анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо. Ерөнхийлөгчөөр сонгогдсон 59 настай Катерина Самба-Пансаг өмнө нь нийслэл  Бангуй хотын даргаар ажиллаж байсан юм. Нийслэл хотноо өчигдөр болсон нууц санал хураалтаар, Катерина хүчтэй өрсөлдөгч Дезайр Колингбагаас илүү санал авснаар анхны эмэгтэй Ерөнхийлөгч болжээ. Төв Африкийн парламентын 135 гишүүний 129 нь тус санал хураалтад оролцсон байна.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ерөнхийлөгчөөр сонгогдсон Катеринад баяр хүргэж, “түргэн хугацаанд Төв Африкт энх тайвныг авчрах”-ыг хүсч буйгаа илэрхийлжээ. Тус улсад үүссэн мөргөлдөөний улмаас нэг сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм. Францын колони байсан, далайд гарцгүй энэ улсад Селекагийн босогчид хяналтаа тогтоосны улмаас аллага, хүчирхийлэл газар авч, дэлхийн хамгийн ядуу 10 орны нэгт багтдаг юм. Төв Африкийн бүгд найрамдах улсад энхийг сахиулахаар Францын 1.600 цэргийг байрлуулсан юм. Гэвч хүчирхийллийг зогсоож чадаагүй бөгөөд өнгөрсөн гуравдугаар сараас хойш 2000 гаруй хүн амиа алджээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Zz:
Yana yasn hetsu umbde
2017-02-23