Цацраг идэвхт бодис бүхий 45 тн ус далайд алдагджээ
2011-12-06

Японы Фүкүшимагийн атомын цахилгаан станцын оператор компани Токиогийн цахилгаан эрчим хүчний компаниас олныг шуугиулсан мэдээлэл хийжээ. Энэхүү мэдээлэлд цацраг идэвхт бодис агуулагдсан 45 тонн усыг Номхон далай руу урсгасан тухай дурджээ. Тэрхүү 45 тонн ус нь станцад аюулгүй ажиллагаа болон энгийн хэрэглээний шалтгаанаар байнга хадгалагдаж байдаг ус байсан гэнэ. Тэрхүү усны цацраг идэвхт бодисны агуулагдах хэмжээ маш их байсан гэнэ. Энэхүү 45 тонн цацраг идэвхт усыг анх станцад осол гарч улмаар цөмийн реакторыг унтраахад далайгаас ус зөөж асгаж байх үеэр далайд алдагдсан хэмээн үзэж байгаа гэнэ. 1986 оны Чернобылийн атомын цахилгаан станцын аюулаас хэд дахин илүү аюул тарьж буй, цаашид ч хөнөөл нь улам нэмэгдсээр буй Фукушимагийн эргэн тойрны далайн усыг мэргэжилтнүүд судалж шинжилж байна.
Shuud.mn
Сонин хачин
Шинэ жилийн баяраа дурсамж дүүрэн тэмдэглэцгээе! Мартагдашгүй сайхан шинэ жилийн баяраа видео болгон мөнхрүүлж, хөгжилтэй, хөгтэй дурсамж дүүрэн мөчүүдээ фото халисанд буулгамаар байна уу? Энэ одоо амархан боллоо. Яг одоо утсаа авч бидэн рүү залга! 96720102, 88045009
2011-12-06