Суудлын тэрэг Автобустай мөргөлдлөө
2011-01-13

Сүхбаатар дүүрэгт “Тоyото I-di” загварын авто машин “Автобус-3” ХХК-ийн Бэлх-Мишээл Экспо чиглэлийн 03-59 УБО улсын дугаартай “Daewoo” загварын нийтийн тээврийн автобустай мөргөлджээ. Осол өчигдөр 00:11 цагт гарсан байна. Ослын улмаас 25 настай эмэгтэй Б хавчуулагдсан байсныг “Шуурхай бүлэг 105”-ын тасаг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн Гэмтлийн эмнэлэгт хүлээлгэн өгчээ. Н.Батаа

Shuud.mn
Сонин хачин