Алтан нуухтай чүнчигноров хөөргөө хулгайд алджээ
2014-01-27

Сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан Нийслэлийн цагдаагийн газраас орон байрны хулгайн гэмт хэрэг ихсэж байгааг анхааруулж байна. Тодруулбал, энэ сарын 25-нд Сүхбаатар дүүргийн 16-р хорооны иргэн 68 настай С-ийн гэрээс алтан нуухтай чүнчигноров хөөрөг хулгайд алдагджээ.

Цагдаагийн албан хаагчид тус хэргийг шуурхай ажиллан илрүүлсэн байна. Хэргийг  тодорхой эрхэлсэн ажилгүй 50 настай эрэгтэй Э  үйлдсэн байжээ.

Мөн Хан-Уул дүүргийн 17-р хорооны “Мишээл экспо” төвийн үслэг эдлэлийн 97-р лангуунаас “Минжин сор” ХК-ийн булган малгай хулгайд алдагдсан байна. Тус малгайг 56 настай эрэгтэй О хулгайлсаныг цагдаагийн албан хаагчид илрүүлсэн байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна.

Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн 13-р хорооны иргэн О-гийн гражнаас хоёр ширхэг хонины ууц хулгайд алдагдсан байна. Хэргийг тодорхой хаяг, эрхэлсэн ажилгүй 34 настай эрэгтэй Л үйлдсэн байна.

Б.Одон 

Shuud.mn
Сонин хачин
sar shine:
yamar ch hezuu yum de bayar gej daramt baihad geer ni bas hulgaid yumaa aldana gej boon daramt aan
2014-01-27