Оны шилдгээр Месси, Шави, Рональду нарын хэн нь тодрох вэ
2011-12-06

Энэ оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин буюу Ballon d’Or-ын эзнийг тодруулах эцсийн шатны шалгаруулалт явагдаж Лионел Месси, Криштиан Рональду, Шави Эрнандес нарын нэрийг зарлалаа. Нийтдээ 23 хөлбөмбөгчийн нэрийг дэвшүүлснээс ийнхүү сүүлчийн шатны гурван өрсөлдөгчийг нэрлэж байна. Аргентины шигшээ болон Испанийн “Барселона” клубын довтлогч Лионел Месси, Португалийн шигшээ болон Испанийн “Реал Мадрид”-ын хагас хамгаалагч Криштиан Рональду, Испанийн шигшээ болон “Барселона”-гийн хагас хамгаалагч Шави Эрнандес нарын хэн нэг нь ирэх сарын 9-нд Швейцарийн Цюрих хотноо Ballon d’Or-ын эзнээр тодорно. Криштиан Рональду 2008 онд энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болж дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр нэрлэгдсэн бол Лионел Месси 2009, 2010 он дараалан энэ алдрыг хүртэж байгаа юм. Месси, Шави нар хамтдаа Барсагийн бүрэлдэхүүнд хүчин зүтгэх болсноор Испанийн аварга, Испанийн Супер цомын аварга, Аваргуудын лигийн аваргаар тодроод байгаа бол Криштиан Рональду Испанийн цомын аварга болж, “Алтан пүүз” шагналын эзнээр тодорсон. Английн шигшээ болон Манчестер Юнайтед  клубын довтлогч Уэйн Рүүни сүүлчийн шатанд тунаж үлдээгүй ч оны шилдэг гоолын эзэн хэмээх бас нэгэн нэр хүндтэй шагналд өрсөлдөхөөр болжээ. Түүнтэй Лионел Месси болон Сантос клубын довтлогч Неймар нар ганган гоолоороо өрсөлдөнө. Спортын хорхойтнууд болон мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар Лионел Месси гурав дахь жилдээ дараалан Ballon d’Or-ын эзнээр тодорвол домогт Зинедин Зидан болон Бразилийн Рональдо нарын гурван удаа дэлхийн шилдгээр шалгарч байсан амжилттай эн зэрэгцэх юм. Криштиан Рональду энэ шагналыг хүртвэл хоёр дахь удаагаа Ballon d’Or-ын эзэн болж энэ цаг үеийн гол өрсөлдөгч Лионел Месситэй эн зэрэгцэх юм. Мөн Бразилийн Рональдино энэ шагналыг хоёр удаа хүртэж байлаа. Шавигийн хувьд өрсөлдөөнд ялж гарвал анх удаагаа энэхүү эрхэм алдрын эзэн болж алдарт Лотар Маттеус, Марко ван Бастен, Ривальдо, Ромарио, Луиш Фигу, Роберто Бажо нарын эгнээнд нэгдэх юм.  
Shuud.mn
Сонин хачин
Medeej Messi l avna shdee, ter ene yed torson Football GOD
2012-12-20
chi tged orlogoor n shalgaruuldag geh geed bn u te. holbombogood zugeer l hol bai za.
2011-12-06
Уучлаарай би Шави-г маш сайн тоглогч гэдгийг мэднэ. Тэр үнэхээр дэлхийн шилдгийн нэг үү гэвэл тийм. Гэвч статистик үзүүлэлт, нэр хүнд, орлого гээд аль ч талаараа Месси, Роналдо хоёрт хүрэхгүй нь тодорхой шүүдээ. Месси, Роналдо, Руни 3 байсан цагт Шави-тай төстэй өндөр зэрэглэлийн мөртлөө алдар нэр нь тийм их өндөр биш тамирчид хэзээ ч шилдэг тоглогчийн шагнал авахгүй нь тодорхой шүү. Эцэст нь хэлэхэд Шави үнэхээр шилдэг нь гэхдээ статистик л харна шүүдээ.
2011-12-06
Хави Эрнандес
2011-12-06