Амьд явах эрхээ асууя
2014-02-05

Гурван сая дахь хүнээ монголчууд мөдхөн угтана. XX зууны эхэнд 600 хүрэхгүй мянга байлаа. Нэгэн зуунд үнэмшимгүй өсөлт шүү. Амьдралын үнэ цэнэ хэрхэн өсч, хүмүүсийн аж амьдрал хэрхэн өөдлөн дэвжсэнийг энэ тоо харуулж байна. Хүн хүнсээ дагуулж ирдэг гэж монголчууд эртнээс нааш бэлэгдсээр ирсэн. 90 оны шилжилтийн бэрхшээлийг үймээн самуунгүй давсан бидний орлого зуу дахин нэмэгдлээ. 2000 оныг хүртэл улсын төсөв 360 гаруйхан сая төгрөг байснаа өнөөдөр хэдэн их наядаар тоологдох болжээ. Нэг үеэ бодвол дотооддоо чамгүй олон зүйлийг үйлдвэрлэдэг боллоо. Идэх хоол хүнстэй, өмсөх хувцастай бусдад илүүчлэх юмтай боллоо. Сайн муу хэлэгдсэн ч амьдрал арай л өнгөтэй харагдаж байна. Дэлхий нийт байгалийн баялгаараа толгой цохиж байгаа төв Азийн энэ тэгш өндөрлөгийг сонирхох болов. Мэдээж тулгамдаж байгаа асуудал олон бий нь мэдээж. Хамгийн гол нь үндэстний сааралтгүй цохилох зүрх болсон хүн амын эрүүл мэнд хэр байна вэ гэдэг асуудлуудын дотроос хамгийн ноцтой нь. Гурван сая хүний талаас илүү нь Улаанбаатарт, үлдэж байгаагийн бас талаас илүү нь Дархан, Эрдэнэт, 21 аймгийн төвд хамаарч байна. Хөдөөд хүн амын 20 хүрэхгүй хувь нь уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаа эрхлэн амьдарч байгаа. Хот сууринд амьдарч байгаа иргэд утаа, усны бохирдлоос шалтгаалсан өвчнөөр өвдөх нь сүүлийн жилүүдэд геометр прогрессоор өсөх болов.

6

Гурван сая дахь иргэнээ хүлээн авах гэж байгаа монголчуудын эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй яам ингэхэд юу хийж байна аа. Уг нь эрүүл мэндийн үйлчилгээний үзүүлэлтээр гайгүй орны жагсаалтад жил бүр бичигддэг. Төрийн 600, хувийн 1200 эмнэлэгтэй улс ингэж бичигдэхээс ч яах билээ. Харин үйлчилгээ нь даанч гэмээр доогуур. Авилгалын индексээр байнга дээгүүрт  бичигддэг энэ улсын эрүүл мэндийн салбарыг хэрхэн дээш нь татах вэ гэдэг төрийн эн тэргүүний шийдэх ёстой асуудал байх ёстой атал манайхан нүдэн балай, чихэн дүлий. Харин ч бүр өөгшүүлсэн маягтай. Томоохон клиник эмнэлгүүдийн чадалтай эмч нар ёс юм шиг хувийн эмнэлэгтэй, бас эмийн сантай байна. Өвчтөн үзлээ. Хувийнхаа эмнэлэгт оношлуулж, хувийнхаа эмийн сангаас эм авахыг зөвлөнө. Гарыг нь цайлгахгүй л бол эмнэлгийн салбарынхан хөдлөнө гэж горьд. Амь насанд тулсан хойно яана гэхэв нүдээ аниад л хүссэнийг нь өгнө. Хүүхдээ төрүүлэх гэж буй эцэг эх болгон, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хэн бүхэн эрүүл мэндийн ийм гажиг тогтолцоотой нүүр тулдаг. Эргэн тойрноосоо асуугаарай. Эрүүл мэндийн салбарт 7500 эмч, 9200 сувилагч, нийт 40-өөд мянган хүнийг бүхэлд нь буруутгаж байгаа юм биш. Шударга сайн нь бишгүй л олон байх. Гэхдээ ийм гаж тогтолцоог хатуухан хэлэхэд толгой нь бий болгочихсон. “Эрүүл мэндийн салбар эрүүлжиж байна уу” гэж захын нэг хүнээс асуувал “Үгүй” гэж хариу­лах хүн олон таарна. Энэ салбарыг эрүүлжүүлэхийн тулд тогтолцоог бүхлээр нь өөрчлөх шаардлагатай болоод байгаа юм. Иргэдийг өвчилсөн хойно нь эмчлэх бус, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх тогтолцоо бий болгох гэж засаг төрөөс бас хэрэндээ л анхаарлаа. Гэсэн ч эрүүл мэндийн салбарт өвдсөн нэгнээс нь ашиг хардаг, халаас хоосон нэгнийг нь чирэгдүүлдэг. Танил тал ихтэй дарга нар түрүүлж хэвтдэг, тэтгэврийн хэд нь хоног хугацаа алдаад, өвчнөө хүндрүүлээд ор тасаг нь хэзээ сулрах бол гээд сураг тавиад явдаг гажиг тогтолцооны үндсийг тавьсан түүгээрээ амьдрахуйн тогтнолоо бий болгосон “толгойнууд”-ыг л үгүй хиймээр байгаа юм. Асрагч, сувилагч, эмч, эмнэлгийн дарга гээд бүгд шат шатандаа авилга авна. Эмнэлгийн асрагч, сувилагч нарт ууттай чихэр, шоколадны цуглуулга зэргийг  өгдөг бол эмч нарт нь дугтуйнд хийсэн мөнгө атгуулвал асуудлыг чинь барагтай л бол торохгүй шийднэ гэнэ. Боловсрол, эрүүл мэндийн салбарт энэ авилгалын тор улам бүр лавширч байна.

6

Төр гэдэг мөнгөний эх үүсвэр гэдгийг эд сайн мэднэ. Эмнэлгүүдийн ор, эмч, сувилагчийн тоо, цалин хэд байхыг яам нь шийднэ. Эмнэлгийн ор болон ажилтны тоогоор төсвөөс санхүүжүүлж, удирдлагыг нь улс төрийн намаас томилно гэж Жаргалсайхан гуай бичсэн байна лээ. Ийм байхад эрүүл мэндийн салбарын ямар ч шинэчлэл утгаа алдаж байгаа юм. Ерөөсөө энэ салбарт шинэчлэлийн тухай хэзээ ч нухацтай ярьж байгаагүй. Ярьсан болгон нь эсэргүүцлийн жадтай тулгарна. Тогтолцоо нь төрийнхөөс илүү хүчтэй болохоор тэр. Эмнэлэгийн ажилтны ҮЭ гэж лут сүрхий нөхөд байна. Тангараг өргөсөн нөхдүүд хэрнээ ажил хаяна. Хэчнээн хүний эрүүл мэнд, алтан амь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан хамаагүй. Ашиг сонирхол нь л гол. Гурван сая дахь иргэнээ хүлээж авах гэж байгаа Монголчууд бид эрүүл мэндийн салбараас амьд явах эрхээ нухацтай асуумаар байна шүү.

6

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
hongoroo:
dajgui l niitlel boljee
2014-02-08
badamjavaa:
hernee gej bichihee bolioch ee. iim ug mongol helend bhgui hirnee gej bdag. chi ya. tsevelyn toli yumu huuchny nom un*d hernee gej bus hirnee gedgyg medchihed hyalbarhan sh dee. yostoi l nuguu buu med, medseny ugend buu or gedeg shig yum daa.
2014-02-05
irgen:
oros tolgoitoi mongol bogstei hujaa gutaltai baisan tsag sayahan shuu dee? bid hoorondoo evtei baih tsag irsen tuuh davtagdah ysgui shuu? mongolchuudaa.
2014-02-05