130 гаруй малыг устгалд оруулжээ
2014-02-06

 

Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гараад байгаа. Өнөөдрийн байдлаар өвчины голомтод байгаа 15 айлын 130 гаруй малыг устгалд оруулж хөл хорио тогтоосноос гадна Асгат, Эрдэнэцагаан, Халзан, Баяндэлгэр сумдад тандалт судалгаа болон вакцинжуулалт хийжээ. Шүлхийн голомтот нутагт ойролцоогоор 5000 гаруй зээр, мөн тооны эзэнгүй мал байгаа гэсэн мэдээлэл байна. Цагаан зээрийн шилжих хөдөлгөөн их байдаг учраас энэ өвчин тархах аюул өндөр байгааг нийслэлийн Мал эмнэлгийн газраас сэрэмжлүүлж байгаа юм.

Түүнчлэн энэ өвчин сум дамжин Дорноговь, Дундговь аймаг руу орох магадлал өндөр байгаа. Тиймээс олныг хамарсан цуглаан зохион байгуулахгүй байх, Онгон, Наран, Дарьганга сумдын сурагчдын амралтыг сунгах, өвчлөмтгий малыг шуурхай вакцинжуулах зэрэг арга хэмжээг авч эхэлжээ.

5

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин