Унгартай оюутан солилцоог өргөжүүлнэ
2014-02-06

Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ, Унгарын Лактелекийн Ардын их сургуулийн хооронд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурах ёслол тус ЭСЯ-ны байранд боллоо. Хоёр ард түмний уламжлалт харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс Европод суралцаж буй Монгол оюутнуудыг Лактелекийн Ардын их сургуульд суралцуулах, Унгар оюутнуудад Монгол хэл заах, Унгарт суралцаж байсан төгсөгчдөд өнөөгийн Унгар орны хөгжил дэвшилтэй танилцуулах аялал зохион байгуулах, хоёр улсын зохиолчид орчуулагчдын уулзалт, утга зохиолын баярыг хамтран зохион байгуулах зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр уг баримт бичигт тусгасан байна. Лактелекийн их сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг Унгарын үндэсний их хурлын орлогч дарга, ФИДЕС намын нэрт зүтгэлтэн Лежак Шандор Санамж бичигт гарын үсэг зуран баталгаажуулж, ЭСЯ-ны хүндэтгэлийн дэвтэрт сэтгэгдэлээ бичиж үлдээжээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин