2005 онд “Capote” киногоороо оскарын шагнал хүртэж байсан жүжигчин Филип Сеймур Хоффман энэ оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэг дэх гэртээ хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан билээ. Цагдаа нарыг Хоффманы гэрт нэгжлэг хийхэд 50 ширхэг гялгар ууттай хар тамхи, найман ширхэг хоосон уут олджээ.
Хоффман нас барахаасаа нэг цагийн өмнө гэрийнхээ ойролцоох бэлэн мөнгөний машинаас 1200 ам.доллар авсныг цагдаагийнхан тогтоосон байна. Өнгөрсөн шөнө цагдаагийнхан Хоффманы гэрт байсан хар тамхитай холбоотой гэх дөрвөн этгээдийг барьсан тухай “ABC” агентлаг мэдээллээ. Сэжигтэй этгээдүүдийг баривчлах үеэр тэдний байрнаас нь 350 орчим ууттай хар тамхи олдсон байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |