Такси № 55
2014-02-07

Гомдож уурласан согтуу залуу Боса дэлгүүр лүү ороод бултсан тул Хайлаастад айлаас ирж аваач гэсэн эмч шинэлээч нар луугаа давхилаа. Очих айл маань их өндөрт байх тул доороос ширүүхэн дайруулсаар байгаад хаалганд нь тулж зогсож баатарлалаа.

6

Машинд маань сууж ирсэн нэг хүүхэн гарч ирэн “Өөрийг чинь ороод ир, цай уу гэж байна” хэмээн урилга заллаа. Үнэнийг хэлэхэд 5 цаг шахуу муу машинаа хашрааж давхисан би нэлээн өлссөн байлаа. Аяга цай хэдэн бууз тоншихоор шийдэж орлоо. Өө орсон чинь зочид гарахаар хувцаслаж үүдний зайд бөөгнөрч, гэрийн эзэгтэй Энхээ гэх ажаа хүмүүст гарын бэлэг тараагаад завгүй. Дотроо их зайтай том өрөөнд ууц, идээ тавагтай ширээ хойморложээ. Гэрийн эзэн бололтой ширвээ сахалтай гүндүүгүй байрын эр намайг дээшээ суухыг урьж цай аягаллаа.

7

“Хүрээд ирдэг болоо доо, манай энээд их зүтгүүлж гарч ирж байгаа биз. Ах нь насаараа энэ хойд 27-р баазад жолооч хийсэн хүн. Одоо насандаа суусан. Машиныг минь хүүхдүүд л барьж байна” гэж хууч хөөрөв. “Бууз хөрчихсөн байна уу, чи цайндаа хийгээд идчих үү” гэж гэрийн эзэн намайг найрсгаар дайллаа. Би ч өлссөн байсан тул нэрэлхэж энэ тэр бололгүй буузыг шууд л ам руугаа явуулав. Сайхан амттай бууз байлаа. Үүдэнд үдэлтийн сөн түшилт явуулаарай гэж эзэгтэй өвгөнөө дуудлаа. Ах хүү ширээн дээр байх том архи барин эхнэрийнхээ ажлын хамт олныг шахаж өгч байна. Бор ходоодоо бондойлгосон би ч сэмхэн үүд зүглэлээ. Гэтэл эгч “Хөөе, за чи миний дүү байж бай. Монгол хүн байна даа” гэлээ. Би ч бэлэг сэлт авахаас санаа зовон үүдээр гартал араас нэг хүүхэн нь “хүүе ээ, айлаас бэлэг авахгүй гарч болдоггүй юм. Цагаан сарын хатуу ёс байна, ороод ирээ, бэлгээ ав” гэлээ. Гэрийн эзэгтэй нэг тамхи оймс хоёр барин ирж “за манайхныг сайхан хүргээд өгөөрэй, баярласан шүү дүү минь” гэлээ. Бас араас нь “эгч нь уг нь чамтай явмаар л байна, даанч энэ өвгөн хардаад гаргахгүй байна” гэж хошигнолоо. Монгол хүмүүс гэж, хаа танихгүй нэг жолоочийг гэртээ оруулж бууз хоолоор дайлж, бэлэг өгч гар цайлгах өөр ийм орон хаана байна гэж бэлэг авсандаа ялимгүй догдолсон би тэрүүхэндээ эгэл түмнээрээ, эх орноороо омогшоод авлаа. Ингээд шинэлээч зорчигчидоо авч Баянхошууны хөтлөөс эхлээд л нар зөв тарааж хүргэж өгсөөр 23 цаг болов. Манай найз зорчигчид замдаа албан ёсоор өөрсдийгөө танилцуулж, ойр зуур эмнэлгийн үйлчилгээ тусламж авах бол ирээрэй гэж урьсан ба өдрийн цайны цагаар ирвэл амттай хоолоор дайлна гэж намайг баярлууллаа. Энэ муу саарал тэрэгний буян, Дашваанжил газынхны дэмжлэгээр сайхан хүмүүстэй их таарах юм даа би.

2. Хорооллын баар “Баба”

Цагаан сар ер нь 5 хоногоо даадаг бололтой юм. Шинийн 4-ний орой чинь хүмүүс золгосоор байсан ба орой 22 цаг өнгөрөөгөөд хотын төвөөр хөдөлгөөн эрс сийрээд явчихлаа. Бөх орьё гэсээр хоёр хүү хоёр охин суулаа. Оюутнууд төдийгүй бүгдээрээ гадаад оронд сурдаг бололтой.

7

О/охин/ -Би ирснээсээ хойш нэг ч нэгж аваагүй. Гэхдээ эндхийн нэтийн эрх аймаар үнэтэй юм аа.

Н/найз/ -Харин тийн, би нэг 7 хоногийн “нэт” эрх авсан хэрэг алга юу ч болохгүй. Турк бол тэрүүгээр чинь мессеж бичнэ ярина тэ. Манай энд нэт үнэтэйд орох юм байна.

О -Монголд мөнгө аймаар үнэгүй болчихсон байгаа биз.

Н -нээх гоё картнаасаа 400 мянган төгрөг гарч ирээд, тэр дороо тал нь алга болчихсон байгаа юм чинь.

О -Гоё юм. Би ч картаа орхиод ирсэн. Тэнд чинь баахан өр тавьчихсан. НЭТ энэ тэрийнх нь мөнгө сар сараараа багсайгаад байж байгаа юм чинь ккк.

Н -Ер нь бол өвөл байранд орсон нь дээр юм байна даа. Болкон дээрээ тамхиа татаад, пиво уугаад ккк сайхан.

О -Би нээрээ дан өмднөөс үнэхээр залхаж байна аа ккк.

Н -Би бас зузаалж явахааас залхаад л байна шүү. Би ч нимгэн цамцтайгаа нисчихсэн. Буугаад хөлдөж үхэх гэж байгаа юм чинь.

Н2/нөгөө найз/ -Би бүр подволктойгоо бууж байгаа юм чинь.

О -ккк тэнэг юм.

Х -Хаанаас тэгж ирэх үү, халуун орон юм уу?

Н -Аан Туркээсээ ах. Намайг наашаа нисэхэд тэнд +23 градус байсан. Энд буусан -22 ккк.

О -Гэхдээ шууд дасдаг юм шигээ би лав гайгүй байсан.

Н -Эхний 7 хоног л бэрх, аймаар даараад бээрээд.

О -Финланд бас хүйтэн биз дээ?

Н2 -Одоо аймаар хүйтэн байгаа гэсэн. Балтийн тэнгис, цаагуураа хойд мөсөн далайтай.

Н -Аа тийн Гриндланд гээд хүйтэн л дээ. Манай турк сайхан л даа.

О -Тэнд туркийг санадаг юм билээ. “Эфес”-ийг бол бүүр аймаар санаж байгаа юм чинь.

Н2 -Энд Эфес байхгүй. Солонгост нэг эфес авсан чинь 7 доллар байгаа юм чинь арай солиотой. Тэгээд зүгээр больё, 1800-аар “Cass”-аа авч ууя ч гэх шиг юм болсон.

Н -Буцаж очихоор алиа их хичээл хүлээж байна аа. Нэг хичээл дээр ядаж 4 ном уншуулна, тэр нь нэг ном нь бараг 1000 хуудастай. Ёооё бас л чанга шүү, манай Туркэд чинь.

Бид Залуучууд зочид буудлын тэнд байх шөнийн клубт иртэл нам гүм хаалттай байлаа. Манай 4 хэсэг “Доргио юу, Скай юу” гэж хэлэлцэн хэд хэдэн найт клубээр орж үзэхэд бүгд хаалттай байлаа. Хамгийн сүүлд Метро орох уу, нэг паабад суух уу гэдэг дээр санал хураалт явагдлаа. Охидууд ямар ч байсан бүжиглэнэ гэсэн байр суурин дээрээ хатуу зогслоо. Гэтэл урд суусан хүү хошигнон тэгээд байвал та нарыг би А... руу аваад оччихно шүү гэж айлгалаа.

7

Арын охин сониучирхан “тэр яадаг газар юм” гэхэд хүү “...аан монголын хамгийн заваан стриптиз баар” гэлээ. Мөн нэг хүү нь хороолол явж бүжиглэдэг, суудаг газар орьё гэсэн санал дэвшүүлсэн нь бүр дэмий боллоо. Гадаадад байгаад ирсэн залуусын нүдээр бол манай хороолол хавийн тэр шөнийн баарууд бол жинхэнэ “баба” гэнэ дээ. Асар бүдүүлэг хулигаан араншинтай бүлэг хэсгээрээ зодоон хийсэн “Зоби” гарууд ихтэй, маш бохир ойртмооргүй газар гэнэ. Тэр “Си Энжой” гээд л хойноос нь бараг дээлтэй гарууд ороод ирчихсэн аймаар гэж ирээд л шүүмжиллээ. Ингээд тэд “Скай” орж буулаа.

7

3. Халтуурчин халтуурчиндаа хайртай

Шинийн хоёрны орой багшийн дээдийн буудлаас энгэр задгай нэг залуу гар өргөн зам дагуу алхаж явахтай таарлаа. Урд хоёр такси явсан боловч яагаад ч юм авсангүй. Би жоохон өнгөрөөд зогслоо. Толинд харвал залуу гүйж ирж байна.

7

З/залуу/ -Өө ах хойшоо 4-р дэлгүүр явья гээд араас нь залгуулан “үгүй сонин юмаа машины поршин хагарчих юм. Сая чирч гараашт орууллаа” гэлээ.

Х -Урьд нь мотор чинь цохичихсон байсан юм болов уу, балай юм болжээ баяраар.

З -Тийн машин зогсохгүй юм, би согтуу юм шиг харагдаж байна уу ккк, кабинд халуун болохоор гадуур хувцсаа авалгүй гарчихсан чинь, яг осгох гэж байна ш тээ.

Х -Одоо тэгээд харьж яваа юм уу?

З -Өө энэ хойно дэлгүүрийн буудлаас манай найзууд байнга хүн ачдаг юм. Тэд нарт суугаад харинаа, манайх Чингэлтэйд л дээ.

Бид хоёр 4 дэлгүүр дээр иртэл машин унаа микро алга хов хооосон буудал угтлаа. 100 айлын буудал мөн адил. Залуу жолооч шууд гэр лүүгээ хүргүүлэхээр боллоо. Их цагаан яриа хөөрөөтэй хүү байлаа.

З -Би өнөөдөр хар эрт халтууранд гараад пөөх сансар хороолол хоёрын дунд буулгаад л аваад байсан, нэг мэдсэн өдөр 3 цаг болчихсон аймаар өлсөөд. Тамхиа ч татахаа мартчихсан байгаа юм чинь. Тэгсэн нэг ах суухаар нь нэг тамхи асаачих уу гэсэн өө тэг тэг гээд тэгээд нэг татлаа ш тээ. Аймаар хүнтэй байсан. Нэг л удаа хол явсан нь 10000 болсон бусад нь тэгээд 3 мянга, 2 мянга гээд л аваад байсан. Бараг 80 мянга болчихсон байсан шүү. Цөм хийсэн л дээ.

Х -Чи тэгээд халтуур л хийдэг үү.

З -өө тийн, аав ээж хоёр ноднин энэ машиныг надад авч өгсөн. Энүүгээр амьдарч бай гээд, би чинь охинтойгоо бас байдаг юм.

Х -Ээж нь байдаггүй юм уу?

З -Салчихсан.  Өдөрт яахав, ээж харж өгч байгаа. Би ч гэрийнхээ хамгийн хүнд гар нь л даа. Манай хоёр эгч бол сайхан болчихсон. Нэг нь мөнгө хүүлдэг газар нягтлан хийнэ, нэг нь бас нярав. Би л сайхан гар бүүр 7-р ангидаа сургуулиа хаячихсан ш тээ.

Х -Ээ, яаж байгаа юм бэ. Сурах хэрэгтэй байсан юм даа.

З -Өө тэгээд зодоон нүдээн хийгээд, уруу татагдаад аав бүр залхаад яршиг больё гээд гаргачихсан. Тэгээд би чинь цэргийн нөгөө жолооч бэлддэг курст 21-хэн хоног яваад жолооч болчихсон ш тээ ккк.

Х -Яаж, тэгж болдог юм уу?

З -Манай аав чинь цэргийн газрын хүн байхгүй юу. Тэгээд л ккк амархан бүтэхгүй юу. Яг л цэрэг шиг нэгдэж бариад л, тэгээд л төгсчихсөн.

Х -Охин чинь хэдэн настай вэ?

З -Одоо 5 настай.

Х -Өө том болчихсон юм байна. Эхнэрээсээ салахаас өөр арга байсангүй юу, тун болсонгүй юу?

З -Өө тэгээд л аймаар яваад хуураад байсан юм. Хуучин ангийнхаа бандийнд бараг очоод хонож өнжөөд байгаад байсан. Тэгээд л яалт ч үгүй болоод. Уг нь манай аав ээж хоёр том, ганц хүүгийн эхнэр гээд аймаар сайн байсан юм. Хүүхэд бол авахуулаагүй дээ. Залуу хүн ажил хий гэрт суугаад яахав, бид нар өсгөе гээд. Би чинь халтуураа хөөгөөд л мөнгө олоод гоё л байсан.

Х -Охин чинь ээжгүй өсөөд хэцүү байгаа юм байна даа.

З -Өө сурчихсан, хагас бүтэн сайнд ирж авч явдаг юм. Одоо харин хүнтэй суучихаад ирэхээ байгаад байна аа. Охин хагас сайн нь болохоор “эмээ, ээнээ ирэх үү” гээд, ээжийгээ “Ээнээ” гэдэг юм.

Х -Миний дүү дан халтуураар амьдарна гэж байхгүй дээ. Аав ээж чинь хэлж байгаа биз дээ. Нэг мэргэжилтэй болоо, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв чинь хямдхан сайн сургадаг гэсэн. Чи аавдаа хэлээч.

З -Аав ирэх жил угаасаа нэг засварын газар бодьё, чи ажиллуулаарай гэсэн. Би ч гэхдээ одоо хэдэн сар сайн явж байгаад мөнгө хийгээд охиноо авч тусдаа гарья гэж гүрийгээд байгаа юм. Аав ээжийг алийн бүр зовоохов зүгээр... өө энэ манай нэг нөхөр хашааныхаа гадаа зогсож байна ш тээ. Эд нар гараагүй гэртээ үйлчилсэн юм байна л даа. Бид нар чинь энэ хавийн халтуурынхан хоорондоо лаг гайгүй ш тээ. Би энийг Багануур халтууранд яваад мотор нь зуурцан байхад очиж чирч авчирч байсан юм. Очсон хээр зам дээр өрвийчихсөн хөлдөж үхэх гэж байгаа юм чинь ккк. Тэгснээ “ганц 100 грамм авчирсан уу” гээд байгаа юм аа бас. Хоорондоо тустай байх зүгээр ш тээ, тэ ах. Цагаан сар том болж байнаа, манай ээж айлын том нь. Энэ хоёр маань бараг 2 сая төгрөг гаргаж баярт бэлдсэн гэсэн бас хоёр эгч 600 мянгыг өгсөн гэсэн. Би хүнд гар байхгүй ээ ккк, жоохон явж мөнгө хийгээд өгнө өө гэхдээ...

7

Эхнэр авч айл гэр болж бас салж сарниж үзсэн гэхэд дэндүү цагаан цайлган санагдах хүү миний адил халтуурчин байлаа. “Охиноо том болохоор нь ямар хүн болгоё гэж бодож байна даа” гэж асуухад “өө тэгээд хүнд хань болох сайхан сэтгэлтэй л хүн болгоно доо” гэж хариулсан. Үнэнийг хэлэхэд, би өөр хариулт, ажил мэргэжлийн талын юм хэлэх байх гэж бодсон. Гэтэл хариулт өөр өнцөгтэй байлаа, хар нялхын ханьдаа хаягдаж,  хууртаж үзсэн залуу маань эр хүн шиг мундаг хариулсан шүү.

Гэрийнх нь гадаа очоод халтуурчин халтуурчиндаа хайртай гэдэг юм болж нөгөө залуу 10 мянгыг надад сарвайж би өдөржин холхиж олсон орлогоноос нь авахад хэцүү байсан тул хэрэггүй гэлээ. Тэгээд хоёулаа мөнгөө дундаа хийж би 5 мянгыг нь авч эргэн хот руугаа буцлаа.

7

4. Эхнэрийн шулуун цохилтууд

За нэг айхтар хартай залуу, шартай эхнэр хоёрын ширүүхэн халз тулаанд голоор нь цавчуулах шахлаа даа. Модны хоёрын зам дээр нэг баарны гаднаас 4 хүүхэн гар өргөж нэгийгээ үдэн миний машинд суулгаж өглөө. “Wow, үнэн л доргио байсан шүү, маргааш үргэлжүүлнэ шүү, чи яг гарч ирнэ шүү...” гэж нөгөө охиноо үнсэж үлгэсээр 3 хүүхэн үлдлээ. Шөнийн 1 цаг болж байв.

7

Бүсгүй “Ахаа телевиз явна шүү” гээд хэсэг явснаа утсаар ярилаа. “Би такси барьсан явж байна. Телевиз рүү ... айн тэгээд яах юм дэнжийн мянгаар нь явуулчих юм уу, за за” гээд утсаа тасалж “ахаа Дэнжийн 1000 замаар явчихаарай” гэлээ.

Бид хоёр дэнжийн мянгын дунд замаар өгсөж аймшгийн хальтиргаатай гудамж руу өгсөөд хий эргэсэн тул буцлаа. Хүүхэн “за урагшаа явж байгаад доороос нь өгсчихье” гээд дахин утсаар ярьж “очиж байна бэлэн байж байгаарай” гэлээ. Баахан гудмаар баруун зүүн сүлжсээр нэг зайд ирж зогсоод хүүхэн залгаж ирснээ мэдэгдлээ. Нэлээн хүлээлгэсний эцэст нэг намхан бүдүүн биеэрхүү залуу хачин муухай харсаар ирж урд суулаа. Бөөн детектив нөхөр юм. Миний муу машины номер гэрэл дохиог замын цагдаа шиг харж машин хагас тойроод орж ирж намайг чинь дальдиртал муухай харж аваад эхнэр лүүгээ хандлаа.

7

З/залуу/ -Муусайн банзлууд, цагаан сараар хүртэл шоудна айн. Яаж овоо хоногоор явья гээд чамайг чирчихгүй явуулав даа.

Б/бүсгүй/ -Битгий солиор оо, найзууд уулзаад яана, ийн үү чамд ер нь ямар хамаатай юм бэ. Чи харин харьж байхгүй энд юугаа хийж доншуучилж яваа юм гэж хүүхэн залуугаас дутахгүй дээд өнгөнөөс дуугарч хариуг нь барилаа.

“Юу гэнээ чи” гэж залуу дуугаа нэг өндөрсгөөд тамхи гаргаж асаалаа. Надаас болох уу ч гэсэнгүй, юу хүссэнээ л хийдэг атаман бололтой юм. Хардалт стресстэй байгааг нь ойлгоод би ч юм хэлсэнгүй. Өнөөх ууртай залуу маань өөрийн талын цонхыг бүтэн онгойлгож уушиглалаа. Ингээд тамхи нь дууссан ч цонхоо хаахгүй явж эхнэрээ бас намайг давхар дэглэв. Их хорон эр байх шиг санагдлаа. Над руу муухай харсан чигээр “Хайлааст явна шүү за” гэлээ.

З -Тэр муу бүдүүн Пи чамайг уруу татаа биз дээ.

Б -Юу гээд байгаа юм чи, миний найзуудыг, чи адилхан л байх шүү.

З -Адилаа гэж янхан ажилдаа явна л гэж байгаа биз дээ.

Б -Хуцаа чи, шээс чинь гоочихно уу. Хүн юугаа хийнэ үү чамд хамаагүй шүү за.

З -Олигтой юм биш муусайн ПИ нар.

Б -Дуугүй байгаа ч чи хөөш, яах гээд байгаа юм бэ.

З -Хэчнээн заваардаг юм, гарлаа гарлаа гээд.

Б -Чи харин даварцан тэнээд л явж байгаа биз дээ. Чи надаас их явж байгаа шүү хэрээ мэдэж ярина шүү, харин.

Нөхөр нь чимээгүй болчихов. Хүүхэн “хөөе чи наад цонхоо хаа даа, яаж хорлоод байгаа юм бэ” гэж дахин ширүүллээ. Залуу хаасангүй гүрийлээ. Өвдөгөө савчин байж ядан уур хорслоо тайлах аргаа олж ядаж байх шиг санагдлаа. Үе үе над руу муухай харахаа ч мартсангүй. Байн байн шүлсээ цонхоор бөөндөн нулимаад л нэлээн “нахал” нөхөр бололтой санагдав.

З -Ёооё тэр зураг мургаа юун ичихгүй хурдан фэйсддэг юм бэ дээ.

Б -Хэн хэлсэн юм. Түвшээ юу? Муу тэнэг тэрэнд хүүхэн шиг хов зөөхөөс өөр хийж чадах юм байдаг юм уу чааваас.

З -Тэгнэ ш тэ, энэ нэг аймшгийн царай муутай юмнуудыг таних уу гээд шаре хийхээр нь харсан чинь ёооё танай хэдэн Пи, дунд нь чи бас мээмээ гаргах шахуу зогсчихжээ. Түй яг янхан фозтой  ... сүүлийн үг, нулималт хүүхний тэвчээрийг барав бололтой “Ёооё новшоо чи өөрөө ямар гэдгээ мэдэх үү айн” гээд залууг араас нь цүнхээрээ нэг цохиод авлаа. Би бас цүнхнийх нь оосорт өртөөд авлаа. Тэгснээ “ахаа зогс доо, алив зогсоодох тэгэх үү” гэлээ. Би нарийхан зам дээр аль болох л шахаж зогслоо. Бараг зогсоогүй байхад хүүхэн бууж нөгөө онгорхой цонхоор нь манай бүдүүнийг балбаж өглөө дөө. Угсруулсан хэд хэдэн шулуун цохилтын дараа манай бахь залуу хачин болж “муу Пи яаж байна аа, наад нүүр ам, ална шүү чамайг” гэснээ над руу толгойгоо эргүүлж бөхийлөө. Хүүхний шийдэмгий шулуун цохилтууд дараалан орсоор хаалга онгойж араас нь хөл өшиглөлт рүү шилжлээ. Өнөөх бүдүүн маань над руу хачин харснаа анх удаа найрсгаар “ах цаашаа буучих буучих” гэж дохилоо. Би ч гайхасхийгээд буулаа. Манай бүдүүн тэгсэн хачин уян хатан хурдан шаламгай хөдлөн араа режак дамжин миний суудалд дээгүүр давж машинаас гараад ирлээ. Хүүхэн “муу новшоо чи яахийн намайг, хөөш” гэсээр машины урдуур тойроод ирлээ. Манай бүдүүн хөл дээрээ хөнгөн үсрэн зайгаа барьж бараг л өрөлт авч  “за чи яахав аан, далимдуулаад битгий явчихаарай за юу чи, нүүр ам яаж байнаа” гэсээр ухарлаа. Ер нь бол манай хүүхэн ингэж нүдээд базчихсан бололтой. Манай эр зайгаа барин ухарсаар байлаа. Шөнө орой болсон тул энэ реалити шоуг харах үзэгч харин нэг их байсангүй. Дээрээс уруудсан машинаас хоёр залуу “үү, үү алаад өг наадхийгаа, муусайн хүүхнүүдийг хахаха” гэсээр зөрлөө. Хүүхэн над руу эргэж 5000 төгрөг сарвайгаад “та явчихаа ахаа” гэлээ. Тэгээд зайгаа барин зогсох нөхөр лүүгээ эргэж “Би одоо явлаа, харин жинхэнэ явсан шиг явна аа за, чи муу ингээд зүгээр байлгадаггүй шүү за” гэж шазуур зуун хэлээд буцаж зам уруудаж алхлаа. Залуу нүүрээ илэнгээ тамхиа гаргаж газар эвхрэн хэсэг сууснаа бодлоо цэгцлэв бололтой босч “Доогий болио, харья” гэж сулхан дуугарсаар  араас нь алхлаа. Дунд нь яахаа мэдэхээ байсан би хэсэг зогсоод нэгэнт хоёр хүн маань алхахаар шийдсэн тул орхиж хөдөллөө. Хайлаастын нарийхан зам дээр эргэх гэж толхисоор байтал манай хоёр нэлээн холджээ. Би зөөлөн уруудан хажуугаар нь гарлаа. Залуу нэлээн баргар царайтай тамхиа сорсоор ... хүүхэн харин итгэл төгс алхах ба юу ч болоогүй юм шиг ялж сурсан эмэгтэй хүний харцаар над руу хандан “баярласан шүү ах” гээд баяртай гэж найрсгаар гараараа  дохилоо.

7

...Хөл хөдөлгөөн татарчээ. Шөнийн 2 цаг болсон байлаа. Бор гэрийнхээ хаяаг, цагаан сарын бууз салатаа санаж өлсөнөө мэдлээ. Буух минь, харих минь ....

 7

Үргэлжлэл бий...

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
caндаг:
сvvлиин хvvхэн овоо эмэгтэи баина тэрэнтэи нэг учирах юм сан нохор гар амьтан болох баихдаа аазгаи хvрчихлээ хэрвээ чи олж уншвал надыг олход амархан шvv чи энд сэтгэлээ бичихдээ самдан гэж бичээд ард нь анхаарлиин тэмдэг гуравыг тавьчих яаг ингээд !!! чамаиг хvлээж баина
2014-02-12
xongor:
tetgever shuu
2014-02-11
xongor:
xoovkoo saikhan boljee ene hudlaa nemsen tenge reining bicheech
2014-02-11
baagii:
hoovon iim l zaluu daa. iim niitleluud chini l unshuurtai bdag shuu. dahin eldviin yumnuud suulgav aa. tegvel shog shuu. *l sonin sanagdchihdag yum
2014-02-10
boldoo:
neg negniigee hairlaj amidariy
2014-02-09
дооо:
сүүлийн хоёр нөхөр эвгүйн байна дөө. ганцаараа баахан инээлээ. тэр нөхөр нь сүүлдээ ингэж бууж өгөх байсан юм бол юу гэж том том ярьж пи-энтр хэлдэг байна аа kkk
2014-02-08
юм-үз:
сайн байцгаана уу? хоовоон, чи ч өнөөдөр юм юм л "үзээ" шив. шинэлсэн бүсгүйчүүлийг очиж авсных талархсны сэтгэл сайхан бууз идээд авдаг, бас бэлэгтэй, хэхэхэ, болждээ. сайхан баяр шүү, хүмүүс тааруугаасаа сайхан нь ихдээ. тэр цагаан яриатай хүү сайн ханьтай тааралдаасай. сүүлчийнн 2 ч "горьгүй ээ", харин, цаад эрэгтэй нь "далайлт чанга ч буулт нь зөөлөн" болтой.
2014-02-08
hulguu.:
hujiltui yum aa. haltuur hiideg baisan ve sanaand orchihloo.
2014-02-08
ochko:
dajgui shu
2014-02-08
xochin:
suuliin emegtein hsni ch jinhene er hun um bnaa.tegj ih hereldej bhad tsohiod avch bolnoo doo.manai. nohor bsan bol ali hediin gar n sunasan bgaa daa.ebe tevcheergui zand ni bi unen durgui uzen yaddag.erchuud deerh zaluu shig bval shan.aztai l emegtei um hehe.
2014-02-08
аяатунгаа:
хөөе хоовон сар шинийн мэнд хүргэе та минь яагаад алга болчихвоо би лав 51-ээс хойш хайгаад уншиж чадсанүй хамгийн сүүлд нэг автобусанд дурлалцаад нэлээн хэдэн жилийн дараа таарч суусан сайхан хайрын тухай байсан түүнээс хойш энэ дугаарыг л уншиж байна эсвэл энэ сайт гаргаагүй юмуу ойрд сар шинэ гээд хөдөлгөөн олз омог ихтэй л биз энэ дугаарт тэр айлд орж дайлуулдаг үнэхээр сайхан санагдлаа үнэхээр манай монголчууд ийм л сайхан сэтгэлтэй ил цагаахан ард түмэн дээ харин тэр сүүлийн эмэгтэй үнэхээр таалагдсангүй за яахав такси л юм даа түүнээс бол би л лав нөхөрийнх нь талд байна за хоовондоо амжилт хүсье одоо тэгээд гэгээн валинтины өдөр энээ тэрээ гээд шоу ч тасрахгүй дээ хоовон минь алтан шар зам таь өлзийтэй байг жирийгээд байгаарай
2014-02-07
ягл таксинд явж байгаа юм шиг:
энэ хоовон хөх зөв сэдэв барьж авсан байна шуу сониучирхаад нэг хоёрыг нь уншсан чинь дараагийн дугаарыг хулээх болчихлоо хэ хэ
2014-02-07
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. tamir46@bk.ru:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. tamir46@bk.ru
2014-02-07
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. tamir46@bk.ru:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. tamir46@bk.ru
2014-02-07
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. tamir46@bk.ru:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. tamir46@bk.ru
2014-02-07
zochin :
xaltuurand yawaxad iimerxuu zvil ix toxioldonoo gexdee emegtei xvn mashind tasrax xamgiin xetsvv yum bn lee xoowon xux d amjilt
2014-02-07
kkkkk:
dawarsan huuhen bnadaa
2014-02-07
woow:
huuhenuud zarim ni iim bolsn shdee neg uuhaaraa tsangsan temee shig tuiln geech halchihaaraa saltsaa ene ter zagtnaad zadgairaad bdag yum.bi ch bas shouchin ehnereesee zalhaad salj bhad
2014-02-07
woow:
huuhenuud zarim ni iim bolsn shdee neg uuhaaraa tsangsan temee shig tuiln geech halchihaaraa saltsaa ene ter zagtnaad zadgairaad bdag yum.bi ch bas shouchin ehnereesee zalhaad salj bhad
2014-02-07
канаа:
nice их инээлээ
2014-02-07
niiglel unen nice:
suuliin 2 niitlel chini unen tas boljee jinhene amidral l unerteed bna. algasahgui unshdag shuu hoovon huhuu
2014-02-07
md-25:
айлд орж дайлуулдаг нь сайхан санагдлаа
2014-02-07
10000:
mundag shuu... daraagiin dugaariig tesen yadan huleene shuu
2014-02-07
beryl:
saihan boljee, ta shuu
2014-02-07
aaaa:
сүүлийн тэр хүүхэн яавч зүгээр хүүхэн биш кккк яяяя байна
2014-02-07
хүрэл:
кккк нөгөө дахин авхуулдаг эмч хэд тайчаагүй юу хахахаха
2014-02-07
123456:
suuliin uyeiin xuuxnuudiin tod ji*e bna daa
2014-02-07
аүаү:
ёоёо энэ сүүлийн 2 ямар аймаар юм бэ? эмэгтэй хүн ийм байдаг л юм байх даа?
2014-02-07