Сүү сүүн бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалахыг хориглолоо
2014-02-07

 

НИТХ-ын 2014 оны 07 дугаар тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг шинэчлэн баталсан бөгөөд журам энэ сарын нэгнээс эхлэн хэрэгжиж эхэлсэн.  Энэхүү журмаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдааны төв, хоол үйлдвэрлэл үйлчилгээний төв, ахуйн үйлчилгээ, авто үйлчилгээ, гудамжны жижиг худалдаа зэрэг бүх төрлийн худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг хариуцлагыг тодорхой болгосон төдийгүй гар дээрээс болон нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн худалдаа үйлчилгээ эрхлэх асуудлыг цэгцэлж байгаа юм. Журам мөрдөгдөж эхэлснээр үйлчилгээний соёлыг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах боломжтой болж байгаа юм.

 

Журамд худалдаа, үйлчилгээ эрхлэгчид шинээр үйл ажиллагаа эхлэхдээ тухайн нутаг дэвсгэрийн иргэдээс санал авч, иргэдийн оролцоог дэмжин ажиллана, худалдаа үйлчилгээний гадна хаяг нь хотын өнгө төрх, дизайны шийдэлд нийцсэн гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлтэй, стандартын шаардлагад нийцсэн агуулга бүхий хаяг цагийн хуваарийг монгол хэл дээр,  кирилл үсгээр  бичиж, ил тод харагдахуйц газар байршуулсан байна, худалдааны газруудад кассын дэргэд тамхи худалдах, тамхины төрөл бүрийн урамшуулалт худалдаа зохион байгуулахыг хориглоно гэж заажээ. Түүнчлэн хүнсний дэлгүүр, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний танхимд төлбөртэй тоглоом, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, эмийн, кино прокатын үйлчилгээ, хими цэвэрлэгээ, фото зураг угааж боловсруулах, хувцас захиалга, засвар,  түлхүүр олшруулах чиглэлээр  талбай түрээслэх, зуух пийшин байрлуулан галлах, нийтийн эзэмшлийн орон сууцны нэг болон суурийн давхарт диско, караоке, билльярд, баар  зэрэг иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах ажил үйлчилгээ шинээр нээж ажиллуулахыг хориглолоо. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн, түүхий мах, махан бүтээгдэхүүнийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай худалдаалах, төвийн бүсэд түлш, мод, нүүрсийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон хүнсний худалдаа эрхэлдэг зааланд худалдаалахыг хоригложээ.

5

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
тайван байлгаж чадахгүй байна уу:
үгүй ээ яасан тэнэг улс вэ тэгээд тэр сүү зарж байгаа улс яаж амьдрах вэ хотын бид усгүй сүү тараг хямд хаанаас авах вэ гадныхан тэр байтугай л гудмандаа худалдаа эрхлээд хөгжөөд болоод л байна. сүү зарж байгаа улстай зууралдахаар архи үйлдвэрлэж байгаа өөрсдийгөө бод зүгээр.
2014-02-09
зочин:
ард түмнийхээ амьдралыг дээшлүүлж чаддагүй юмаа гэхэд амьдрах гэж ядаж явхад нь битгий гай бололдоо . ард олны амьдрал аяндаа дээшилээд хөгжөөд ирвэл хүссэн хүсээгүй өөрсдөө наад зохион байгуулалтын асуудлыг чинь шаардаад эхлэнэ өөр хийх юм үнэхээр олдохгүй л байгаа юм байхдаа сонин юмаа.
2014-02-09
зочин:
жоохон амьдралтай юм хийлдээ. нэг л их худалаа дүрэм журам зохиогоод л....тэрүүгээрээ болдог бол монгол өдийд дэлхийн тэргүүлэх хөгжилтэй улс болохоор л боллоо.ядаж наад ядарсан олон түмнээ бодолдоо. нэг л их дэлхийн тэргүүлэх хөгжилтэй орнуудын жишигийг сохороор дуурайх гээд ядчихсан цатгалан хурган дарга нараар монгол дүүрчихсэн юм байхдаа.
2014-02-09
mongol:
ямар ядаргаатай юм бэ.тэгээд одоо хуурай сүү уух юмуу.баталгаа шинжилгээгүй бруцеллёзтой сүү хэдэн арван жил заруулчихаад адагт нь ухаан орох юм.уул шугамандаа бункерийн хог идсэн үнээний сүү шүү дээ.
2014-02-08
bid2:
mash zov. demjij bna. eruul mend, uilchilgeeniin soyoloo bodson tun zov shiidver gargasand talarhaj bna. bid jaahan urag* hogjmoor bna. hogjil hoishoo tatsan uilchilgeenuud hereggui. deer ni nemj helehed gaduur zadgai zarj baigaa cuu dandaa zoriulaltiin bus himiin bodis hiideg savand hiisen baidag ba bas shinjilgeenii bichig baidaggui shuu
2014-02-08
dygdsh:
suu zaruulahgui bolohoor savtai suunuud chini huurai suugeer nairuulsan suu yaj uuh yum, ochnoon olon saya maltai bj gants shine suu uuh huvigui humuus uu bid?
2014-02-08
zochin:
neg dor hudaldaanii tovd bairladag uilchilgernuud bna shdee.ug ni iidh tiish haij yavahgui amar bdag umsan.arai oor zuil hiivel yaasan um bee.
2014-02-08
zochin:
za tegeed haana ochij tulkure huvilulah ve. hudaldaani tuvd l baidag uilchilgeenud bna shu de. lombard bol baihad yahav de.
2014-02-07
zochin:
hamag yumnii uniig tengert gargaj baih shiv de ulburch uheh yum bna l da heden hugshchuud
2014-02-07
rrtt:
rrtttttttyyyyyyyy
2014-02-07