Монгол Улсын иргэд хурууны хээгээр хил нэвтэрдэг болно
2014-02-07

Хууль зүйн салбарын шинэтгэлийн бодлогын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар хэрэгжүүлж буй чиг үүргийн хувьд томоохон өөрчлөлт хийн, иргэдэд үзүүлж буй үйлчилгээг шинэ түвшинд гаргахаар ажиллаж байгаа аж.

Тус байгууллага дэлхийн жишигт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхийн тулд хууль эрх зүй, технологийн шинэчлэлийг эхлүүлсэн гэнэ. Тухайлбал, өнгөрөгч оны сүүлээр батлагдсан Хилийн боомтын тухай хууль ирэх 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны зарим чиг үүрэг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт шилжин, тус газар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болж байгаа юм. Ингэснээр  тус байгууллага улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган, нэвтрүүлж бүртгэлийн нэгдсэн сан байгуулах үүрэг хүлээнэ. Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газартай хамтран гадаадад зорчиж буй Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, манай улсад зорчиж буй гадаадын иргэдийг улсын хилээр нэвтэрснээс эхлэн буцаж гарах хүртэл хяналт тавих боломж бүрдүүлжээ.

Гадаад хамтын ажиллагааны үр дүнд тус Газрын дарга Б.Пүрэвдорж БНПУ, Хонгконг, БНСУ-ын цагаачлалын албаны удирдлагуудтай  уулзаж, манай улсын иргэдийг хил дээрээс буцаадаг, хүнд суртал гаргадаг асуудлыг шийдвэрлэсэн байна. Түүнчлэн манай талаас БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж буй иргэдээс мөнгөн барьцаа авахгүй байх санал тавиад байгаа аж.

Мөн Газрын хэмжээнд мөрдөж байсан эрх зүйн үндэслэлгүй, үйлчлэл нь дуусгавар болсон, мөрдөх шаардлагагүй 44 тушаалыг хүчингүй болгон төвд төвлөрсөн эрх мэдэл буюу зөвхөн дарга нар асуудлыг шийддэг тогтолцоог халж, орон нутаг дахь албадын дарга, мэргэжилтнүүдэд шийдвэр гаргах эрх өгсөн байна. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчид заавал Улаанбаатар хот орохгүйгээр тухайн хилийн боомт дээр  виз, оршин суух зөвшөөрөл авч, хурууныхаа хээг өгдөг болсон байна.

Дотоод боломжиндоо тулгуурлан зохион байгуулсан эдгээр  шинэчлэлийн үр дүнд иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ боловсронгуй, шуурхай болж  улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 2013 онд өмнөх оны мөн үеэс 23.2 хувиар нэмэгдүүлсэн аж.  Тус байгууллагаас технологийн шинэчлэлийн хүрээнд хувийн урилга, визийн болон оршин суух зөвшөөрлийн бүртгэлийн анкетуудыг олгох үйлчилгээг цахим хэлбэрт оруулахаар ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн 2014 ондоо багтаан Буянт-Ухаа, Замын-Үүд зэрэг томоохон боомтоор үйлчлүүлж буй Монгол Улсын иргэдийг хурууны хээгээр хил нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хийж байгаа аж.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. tamir46@yahoo.com

dfbdfb:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. tamir46@yahoo.com
2014-02-07
fdbdfbdfb:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. tamir46@yahoo.com
2014-02-07