ОХУ-аас вакцины тусламж хүснэ
2014-02-08

Шадар сайд Д.Тэрбишдагваар ахлуулсан Улсын онцгой комиссын ажлын хэсгийнхэн хуралджээ. Тэд Сүхбаатар аймгийн дөрвөн суманд тархсан мал амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалт, вакцины хүрэлцээний талаар ярилцаж богино хугацаанд намжаах ямар гарц байгааг хайв.

Одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн Онгон суманд 100, Наран суманд 22, Баяндэлгэр суманд долоо, Дарьганга суманд гурав нийт 132 үхэр шүлхийгээр өвчилснөөс 104-ийг нь устгасан байна.

  Манай оронд шүлхий өвчний дэгдэлт ихэвчлэн зүүн аймгуудад гардгийг хуралд оролцогчид онцолсон.

  Хамгийн сүүлд өнгөрсөн оны долдугаар сард Баян-Өлгий, Дорнодын таван сумыг хамарч гарсан шүлхийгийн улмаас 1387 малыг устгаж, улсаас нийт гурван тэрбум төгрөгийг зарцуулжээ. Сүхбаатар аймагт гарсан шүлхий өвчин хил дамжин орж ирсэн байж болохыг албаныхан хэлж байсан.

  Өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр БНХАУ-д энэ өвчин гарсан байна.  Хятадаас гадна Тайван, Казакстан, ОХУ, Вьетнам улсад ч шүлхий өвчин гарсан гэнэ. Шүлхий өвчин дэгдсэнтэй холбоотой вакцины хүрэлцээ муу байгааг онцгой байдлынхан уламжилсан. Тэдний хэлж байгаагаар Сүхбаатар аймагт шүлхий өвчний голомтыг устгах, хяналтад авах мал эмнэлгийн арга хэмжээний зардалд одоогийн байдлаар 900 гаруй сая төгрөг шаардлагатай гэнэ. Хуралдааны үеэр ОБЕГ-ийн дарга Т.Дуламдорж “Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр сумын халдварын зургаан голомтод 293 хүн, 64 тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэж байна. Халдварын голомтод 47 өрхийн 183 хүн байгаа. Үүнээс Онгон сумын шүлхийн голомтод 17 өрхийн 101 хүн, нийт 14838 толгой мал, Дарьганга сумын голомтод 11 хот айлын 17 өрх, 51 хүн амьдарч байгаа мэдээтэй байна. Хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж чанд хатуу мөрдөж ажиллах шаардлагатай байгаа. Мөн өвчний гаралт нэмэгдэх хандлагатай байгаагаас аймгийн хэмжээгээр ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисын хэрэгцээг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна” гэжээ.

Мөн ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Ж.Амгалан хэлэхдээ “Өвчнийг зохион байгуулалттай оруулж ирсэн үү, үгүй юу гэдгийг орон нутгийн тагнуулын байгууллага шалгана. Цагдаагийн байгууллагаас Сүхбаатар аймгийн постуудад хил хорио тогтоох ажлыг гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар 19 постод 33 албан хаагч ажиллаж байгаа. Түүнчлэн хил залгаа Дорнод, Хэнтий, Дорноговь аймагт ч гэсэн пост ажиллуулж байна” гэв. Мал эмнэлэг, үржлийн газрын даргын хэлж буйгаар одоогийн нөөцөнд байгаа вакцин нь Сүхбаатар аймгийн долоон суманд хоёр удаа тариад дуусах хэмжээний гэнэ. Иймээс Ховд, Баян-Өлгий аймагт хадгалагдаж байгаа вакциныг татаж байгаа юм байна. ОХУ-д вакцин үйлдвэрлэхэд хамгийн багадаа 60-90 хоног болдог учраас хугацаа нь удаан гээд хандаагүй гэдгийг хэлсэн. Харин Шадар сайд Д.Тэрбишдагва ажлын хэсгийнхэнд хурдтай ажиллахыг сануулаад ОХУ-аас нөөц вакцин байгаа эсэхийг яаралтай асуухыг үүрэгдсэн юм. Мөн хөл хорио тогтоосон сумдаас бусдад нь замын хөдөлгөөнийг хэвийн явуулах боловч овоо тахих ёслол үйлдэх хэрэггүй гэв. Эцэст нь халдварын голомтод ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө санаа тавихыг холбогдох албанынханд үүрэгдлээ” гэжээ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тодорхой нэр ус, он сар, газар байршилтай нь мэдээлэл оруулаарай. Амныхаа пангаар гөрөөд байна уу чи.
2019-02-18
дорнодын малын эмч :
ганц малд тариа хийж үзээгүй улс удирдлагад гарч мал эмнэлэгийг бизнус болгон харж 30% ч хамгаалж чдахгүй вакцин,3 хатгалгүй хугарах зүү,хулхи ариутгалын бодис шахаад байхаар яаж шүлхий дарагдах вэ бас мэ н тасаг гэж ямарч хэрэггүй хуруугаач хөдлөгөхгүй улс цалинжуулаад эцэст нь хувийн мал эмнэлэгийн эмч нар тарилга хийсэнгүй, цагаан зээр тараасан гэж буруутгаад л дуу*г.яг үнэндээ хувийн мал эмнэлэгийг шалгаж дарамтлах нь их л байдаг.бас хийсэн ажлын хөлсийг цаг тухайд нь өгөхгүй одоо юугаараа тандалт хий гээ вээ.төрийн өгч байгаа мөнгө бол нөат төлөөд л дууёч байгаа шүү дээ төр нэг гараараа өгөөд нөгөө гараар буцаагаадл авдаг цаана нь үлдэж байгаагаар ажил үйлчилгээ явуулах хэцүүл байдаг юм даа дарга нар минэ
2014-02-10
Зочин:
Тодорхой нэр ус, он сар, газар байршилтай нь мэдээлэл оруулаарай. Амныхаа пангаар гөрөөд байна уу чи.
irgen:
mongol ulsiin mal svregiin ervvl mendiin tuluu zvtgej yvaa heden maliin emch naraa tur neg haraach. turuun umnuus huviinhaa munguur vaktsin tarilgiig ni hiideg tur ni munguu uguhgvi luu unjaad odoo boltol yvj bna. ene bol bodit vnen. haldvart uvchin garahaar maliin emch nar l ersdliin golomtod ajillaj hamag ajliig hiideg. ydaj hiisen ajliinh ni nulsiig tsagt ni uguuchee. mongol ulsiin mal svreg jilees jild usuud bga ni zvgeer l malchin usguud bga ymuu? tsaana ni huduu gandaj yvaa heden maliin emch nar bdag ym tedniig bas tur bodoj vzeh estoi.
2014-02-09