Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт эхлэв
2014-02-12

2007 оноос хойш анх удаагаа хоёр Солонгос дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энэхүү уулзалт өнөөдөр Хойд Солонгосын Пханмунжомд хотод эхэлсэн юм.

Дээд хэмжээний уулзалтад Өмнөдийн талаас Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх И Сан Жү тэргүүлж байгаа бол Хойд Солонгосын талаас Хөдөлмөрийн намын дарга  Вон Тон Ен оролцож байна.

Тус уулзалтын эхэнд 1950-1953 онд болсон Солонгосын дайны үеэр хоёр хуваагдсан гэр бүлийнхний уулзалтыг тогтмол болгох талаар санал солилцож, үр дүнд хүрсэн байна. Салан тусгаарлагдсан гэр бүлийнхний уулзалтыг хоёрдугаар сарын 20-25-нд зохион байгуулахаар болсон тухай Өмнөдийн талаас албан ёсоор мэдээллээ. Салан тусгаарлагдсан гэр бүлийн уулзалт 2000-2010 он хүртэл 18 удаа зохион байгуулсаны дүнд 3829 гэр бүл уулзаж, 557 гэр бүл видеогоор холбоо барьжээ.

Ажиглагчдын үзэж буйгаар, Хойд Солонгос дээд хэмжээний уулзалтын хариуд АНУ-Өмнөд Солонгосын цэргийн  нэгдсэн сургуулилтыг цуцлах магадлалтай” гэжээ.  Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт энэ сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин