Одонгийн мөнгийг энэ сарын 25-наас олгоно
2014-02-14

 

Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11 төв”энэ 7 хоногт иргэдээс 934 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл хүлээн авчээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Нийгмийн халамжийн тэтгэврийн нэмэгдэл, Эхийн алдар 1, 2 дугаар зэргийн одонгийн мөнгө хэзээ олгохыг тодруулсан иргэд цөөнгүй байлаа. Энэ асуултад Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар “Нийгмийн халамжийн тэтгэвэр МУЗГ-ын 2014 оны 16-р тогтоолоор 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 115,000 төгрөг болж нэмэгдсэн. Мөн Нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийг 52,800 төгрөг болгон нэмэгдүүлэн тогтоосон. Тогтоолыг 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр заасан тул 1-р сарын тэтгэврийн нэмэгдэл олгохгүй. Эхийн алдар 1, 2 дугаар зэргийн одонтой эхэд олгох мөнгөн тусламжийг 2 дугаар сарын 25-ны өдрөөс олгож эхэлнэ” гэсэн хариултыг өглөө.

 

Мөн амины орон сууц худалдан авах болон орон сууц барьсан иргэдийг 0,8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах, 0,8 хувийн зээлд хамрагдаж байгаа байрны талбайн хэмжээг нэмэх талаар санал ирүүлжээ. Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д амины орон сууц худалдан авах иргэдийг хамруулах, инженерийн дэд бүтцэд холбогдсон өөрийн өмчлөлийн газарт амины орон сууц барихаар төлөвлөж байгаа айл өрхүүдийг зээлд хамруулах чиглэлээр, мөн 0,8 хувийн хүүтэй зээлд хамрагдаж байгаа орон сууцны талбайн хэмжээг нэмэх асуудалд  өөрчлөлт оруулахаар судалгаа хийж байна гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдэгджээ.

5

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна: tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна: tamir46@yahoo.com
2014-02-14
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна: tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна: tamir46@yahoo.com
2014-02-14
irgen:
tediid ogno geed l naana ni hoshgiruulaad l baidag hoshgiruulaad l baidag yg tsag ni bolohoor baidaggui. ingej surjignehee boliochee!!!!!!!!!!!!!!!
2014-02-14