Такси № 57
2014-02-14

Сайн байцгаана уу, манайхаан.

Энэ удаад яагаад ч юм эмэгтэйчүүдийн, бүсгүйчүүдийн зовлон жаргалын тухай яриа бөөгнөрчихлөө. Бас ихэнх хань бүлээсээ салсан өрх толгойлсон эмэгтэйчүүд. Амьдралыг өөрийнхөөрөө сөрж яваа тэдэнд инээх бас өрөвдөх эмзэглэх янз бүрийн л зовлон жаргал байдаг талаар энд буулгалаа.

Энэ бүх яриаг сонсоод дараа нь өнөө Дагестаны том найрагч Расул Гамзатовын “Эгнэгт би тэргүүнээ гүнээ мэхийж эмэгтэйчүүдийнхээ, буянт гарыг үнснэм” гэдэг агуу шүлэг сэтгэлд буусан шүү.

 6

1.Эротик ажилтан

Ойролцоо эрүүл ахуйн салбарт ажилладаг хоёр ч бүсгүйг ажил албаар зөөж таарлаа. Эхний бүсгүй хөдөө тэсэлгээний компанид ажиллаж байх үеийнхээ ажлаас халагдсан таагүй дурсамжаас ний нуугүй хуваалцлаа.

6

Э/эмэгтэй/ - ... Тэгээд Өмнөговь руу нэг компанид анкет бөглөөд үзсэн чинь тэнд алтны компанид тэнцчихдэг байхгүй юу. Тэгээд 950 мянган төгрөгийн цалинтай эрүүл ахуйч эмчээр ажиллаж эхэллээ. Бараг 6 сар дажгүй ажиллаж байсийн. Тэгсэн нэг өдөр ажилдаа ирсэн чинь “уучлаарай өөрийг чинь тамхи татдаг гэсэн мэдээлэл байна тэгээд ажлаас чөлөөлж байна” гэдэг юм.

Анкетаа бөглөхдөө би тамхи татдаггүй гээд биччихсэн байдаг. Тэгээд би бас эхнээсээ жоохон тэнэгтсэн юмаа.  Анх очиход нойл-оор нь дүүрэн цаас, дутуу хэрэглэсэн савангийн үлдэгдэл энэ тэр аягүй их харагдаад байсан байхгүй юу. Тэгэхээр нь гараар дажмдаг бүх төрлийн халдварт өвнийг сэргийлэх зорилгоор гээд саван гэрээсээ авчирна, нойлын цаасыг гэр болгонд хоёр хоёрыг тараана гээд жоохон жоохон сонин сонин юм хийчихгүй юу. Өөрөө өөртөө л тэнэг юм хийчихгүй юу. Уг нь надаа хамаагүй ажил л даа гэхдээ л муухай байхаар нь цэгцлэх гээд санаачилга гаргачихгүй юу. Ингээд л агуулах дотроо ч гэсэн аягүй бохир орчинд хүнсээ хадгалдаг тэр мэрийг нь чангалаад үзэхгүй юу. Тэгсэн тэнд тэгж дотоод журмаар хамаагүй оролдсон хүнд дургүй байдаг юм байна л даа. Тэгээд эрчүүдтэй нь харьцахгүй хэнтэй ч нэг их нийлэхгүй дүрэмт хувцсаа өмсөөд яс байгаад байхаар чинь намайгаа бас хялайх хүмүүс олон болсон байхгүй юу. Тэгдэг юм билээ ш тээ. Монголчууд нээрээ аймаар хүнийг хавчина. Кэмп дээр ажиллаж байгаа тогооч нар чинь намайг цаанаа үзэж чадахаа больж байгаа юм чинь. Тэгээд намайг дээшээ матчихгүй юу. Уг нь намайг тэгж чангалж байгааг тэр компанийн захирал дэмжих байх гэж бодоод байсан юм. Мэдээлэл очихдоо өөр сувгаар очоод байсан байхгүй юу. Тэгээд чамайг халлаа гэхээр нь би ажиллуулж байсанд баярлалаа гэж байгаа юм чинь. Тэгээд “миний эхлүүлсэн ажлын үр дүн нь тэгээд харагдах байхаа, танайх угаасаа үйл ажиллагаа чинь сайжирна гэдэгт итгэлтэй байна” гээд ярьсан чинь захирал нь жоохон гайхасхийгээд тэгснээ “чамайг нэг тийм эротик хувцасладаг гэж танай дарга надад хэлсэн дээ” гэж байгаа юм чинь, хэхэхэ балай байгаа биз. Тэгээд яахав дээ, бандан пад шийдвэр гарчихсан хойно яахав. Тэгээд би гарангуутаа салбарын дарга дээр очоод за би ингээд халагдах болчихлоо гэсэн чинь “яанаа яагаад вэ чи ямар их юм хийлээ, би захиралд хэлнээ ч” гэх шиг үнэн алиа авгай, энэ бол жүжиг тэ. Тэр захирал нэг цэвэрлэгчийн үгэнд орно гэж байхгүй, та гэхдээ ямар үндэслэлээр намайг тэгж хэлэв ээ гээд асуусан чинь “би ёстой тийм юм байхгүй тогооч нар л сэдсэн байх” гээд хүн нээрээ бас л муухай шүү. Захиралтай тогооч харьцдаггүй л байхгүй юу. Яахав дараа нь бодсон тэр хүүхэн намайг нүцгэн байхыг нэг удаа харсан. Тэр нь гэрт орой би нэг удаа үйлчлэгчээрээ массаж хийлгээд хэвтэж байхад  орж ирсэн юм. Тэр авгай өөрөө болохоор тэр үйлчлэгчээр өдөр болгон массаж хийлгэдэг байхгүй юу. Би тэгэхэд ганцхан удаа хийлгэсэн чинь өөрөө хийлгэх гээд хүрээд ирж байгаа байхгүй юу. Тэгснээ “өө та хийлгэж  байгаа юм уу, би дараа больё” гээд яваад өгсөн. Тэрнээс л болж шалтаг гаргаж ярьсан байх. Гэхдээ л сонин газар намайг хүнсний эрүүл ахуйч гэж ажилд авчихаад  яг тэр ажлаа хийгээд хоол хүнс энэ тэр юмныхаа хадгалалт хамгаалалтад анхаараад эхлэхээр эмч байж их юманд хутгалдлаа гэж уурлана. Эмч хийлгэх гээд салбарын дарга нар дусал хийлгэнэ. Хүн үзүүлэх гэнэ гэхдээ яахав би одоо ажлаасаа гарсандаа баяртай байгаа л даа. Гэхдээ хэцүү л болж байгаа юм чинь. Би хоёр хүүхдээ тэжээх ёстой. 14 хоног ажлаад ирэхдээ хоёр хүүхэддээ сэтгэл хангалуун мөнгөтэй ирдэг байсан, үгүй болчихож байгаа байгүй юу. Хүн бас ажлаа хэт сайн хийх ч дээ, одоо бол бас л дэмий болсон юм шиг билээ ккк. Сайхан аргалаад байвал харин яваад байх юм биш үү ... гэлээ.

2. Жоохон газрын зовлон

Утаатай ч Улаанбаатар минь сайхан байна оо, СХД явья гэсээр суусан бүсгүй хөгжилтэй түүх өгүүллээ. Нэг жил орчим нэг хүнтэй амьдрал холбон Эрдэнэт, Дарханд суурьших зоригтой шийд гарган яваад “нэг л онцгүй” байсан тул эргээд ирсэн гэнэ.

6

Э/эмэгтэй/ -Манай найз Эрдэнэтэд байхад над дээр ирээд машинаа өөр газар тавиад, бүүр хол зогсоол дээр орхиод, би бүр гайхаад чи яагаад байна аа гэсэн. Манай нөхөр цагдаа ш тээ. Одоо энэ буудалд чинь тавьчихвал гараашт ийм ийм машин бас танай эхнэрийн машин байна гээд л хэлчихнэ. Тэгээд дараа нь яасан ийсэн хардалт болоод бөөн юм болно, чи хотоороо л сэтгээд гэнэн байна даа  гэдгийн ккк.

Тэгсэн  Дарханд байхад нь найз хүүхэн маань ажлаар ирж хоёулаа буудалд нь уулзаад ганц вино уусан чинь бас бараг тийм юм болоод ккк. Би ч яахав намайг нэг их хардаад байдаггүй юм чинь. Хүйтэнд дулаан байлгах гээд машинаа доор гараашид оруулчихаад маадгар сууж байсан нөхөр залгаад болдоггүй ээ. Чи хаана байгаан гэхээр нь гүрийгээд найз хүүхнийхээ гэрт гээд л байлаа. Буудалд гэхээр нэг л эвгүй. Нөхөр аан гээд л утсаа тавьчихаад. Тэгснээ хэсэг байгаад дахиад залгаад “гадаа чинь байна гараад ир” гэдгийн. Би гайхасхийгээд  нимгэн хувцастай байж байна, яаж гарахийн, чи шууд харь гээд л аягүй айлгүйтсэн чинь,  харин өөдөөс ” Битгий алцганаад бай, наад буудлын чинь гадаа машиныг чинь гараашаас гаргачихаад байж байна. Дуугүй гараад ир явья, наад дуртай хүүхнээ ганцааранг нь орхи” гэсэн шүү ккк. Эрчүүд шог оо, ёстой муухай санаатай. Жижиг газар гэдэг ч жижиг л байдаг юм билээ ккк.

 6

3. Хиаманд нойлын цаас...

Бас л эрүүл ахйун хяналтын ажил хийдэг бүсгүй, хөдөө газар ажлаа шударгаар хийх гэхээр нь нутгийн индианууд  яаж нөлөөлдөг тухай ярив.

6

Б/Бүсгүй/ -Саяхан би хөдөө очоод нэг худалдааны төвд эрүүл ахуйн хянагч хийлээ. Тэгсэн чинь нэг хулхи хиам гараад, бүр аймаар нойлын цаас хийчихсэн хиам гарч ирээд. Муу юм модон улаатай, тэрийг нь гаргаад бөөн юм болсон чинь нөгөө хиаман цехийнхэн нь давхиж ирээд манай нэг найзаар яриулаад гялс уулзаадхая гээд. Тэгээд  нэг машинд ойрхон тойронгоо ярилцчихья гээд. Замдаа баахан зовлон бэрхшээлд гуйлт болоод явчихгүй юу. Би тэгээд бас за яахав хүн нэг алдаа биз, сайн хашраагаад болчихьё гэж бодоод жоохон айлгах гээд хэвлэлээр зарлана барина гээд гэдийсэн чинь нөгөөдүүл чинь учиргүй архи гаргаж ирж шахаад. За тэгсэн нэг залуу нь бараг л надад хайртай дуртай болоод явчихваа... тэгээд би хичээгээд байсан хэрнээ жоохон уучихгүй юу, тэгсэн ууж идсэн бичлэгийг чинь хийсэн байгаа гэж маргааш нь зөрж намайгаа айлгах гээд, янз бүрээр ярина гээд аягүй аймаар... Ёооё одооны бизнесмэнүүд гэж... Тэгсэн ядахад нөхөр намайг тэр орой нь жоохон үнэртүүлээд очсон чинь хардаад шөнөжингөө хэрүүл өдөөд хэнтэй уусан энэ тэр гээд махлаад унтуулаагүй.

Тэгээд за за яахав та нараас айсандаа биш яахав хэдэн юм хий гэж явааг чинь бодоод энэ удаа дуугүй өнгөрлөө шүү, дахиад ингэж хулхи балиар юм хийх юм бол ёстой шууд хаалгана шүү, танайхыг гээд тэгээд салсан.

Өө тэгсэн нэг сарын дараа ч  билүү манай тэндээс нүүчихсэн байна лээ, угаасаа л хулхи юмнууд байсан байхгүй юу...

.

4.Хотын эрээн бараан

Хүнд гарууд байна.  Тунелийн  явган замруу шууд урагшаа  буух гэсэн хэнэггүй нөхөр таарлаа ... ердөө цаана нь туслах зам байгаа юм.

 6

5.Гүнж байсан аа, Эмээ боллоо

Хоёр хүүхэн халамцуу сууж хаа хол Шархад хүргүүллээ. Харин хоорондоо харамгүй сайхан буу халлаа даа. Зарим талаар сургамжтай ч юм шиг санагдсан тул оруулчихлаа.

Манай хоёр халамцуу бүсгүй мань эрчүүдийг баахан муулав. Дунд хэрийн насны энэ хоёр хүүхний үзэн яддаг нөхөд бол хөөрхөн царайлаг залуучуудын бүлэг гэнэ.

5

Э/эмэгтэй/ -...Харин тийн Чимгээг яалаа. Өөрөөсөө бараг 10 дүү залууд дурлаад явалдаад чухам нөгөөдөх нь манай хүүхнийг чинь Гүнж минь гээд л аан ккк, өө ёстой салахгүй хоёулаа. Нөгөө залуугийн өр ширийг нь дарж өгөөд нөгөөдөх нь “чи одоо ингэж ажиллаж өөрийгөө зовоохоо болио гүнж минь ч” гэх шиг ёооё ккк. Манай хүн ажлаасаа гараад нэг бизнес хийнэ гээд л нөгөө залуугийнхаа өрийг даралцаад, 5 сая төгрөг гэсэн байх аа тэгээд байрыг нь барьцаанаас чөлөөлж өгөөд буцааж тавиад мөнгө зээлж ресторан ч билүү нээнэ гээд л сүрхий юмнууд дараалаад л болсон.

Н/найз/ -Тэгсэн яасан, залуу нь  хаячихсан уу?

Э -Яахав тэгээд нөгөөдөр нь хот орж ажлаа өгчихөөд цалингаа бодуулаад ирсэн шууд эмгээн болсон гэсэн хахаха.

Н -Хаашаа юм шууд хөөчихсөн юм уу?

Э -Нөгөөдөх нь нэг залуухан охинтой гэртээ байж байсан гэсэн. Тэгээд чи нээрээ арай ч дээ энээ тэрээ гэсэн чинь “манай эхнэр харин эргээд нийлье гээд хүрээд ирсэн” гэж. Манай хүн арай ч дээ гээд уйлсан чинь “ёооё чи яасан юм ойлгодоггүй эмгэн бэ” гэсэн байгаа юм. Гүнж байснаа шууд л эмгэн болсон хөөрхий ккк. Муусайн тэнэг юмнууд ёстой шог залуу тэр юу юу гэсэн гэлээ гэрт нь байхдаа зүгээр үлгээд долоогоод зүгээр суулгадаггүй байсан юм биш үү.

Н -Чимгээ ч гэсэн өдий насны хүүхэн байж тийм бацаанд итгэж л байдаг.

Э -ккк хэн ч тэгээд сайхан юм сонсоод байхаар чинь сүүлдээ итгэнэ шүү дээ тэ... хөөрхий нээрээ тэ. Хэдэн өдөр гүнж болж яваад л ганц орой эмгэн болохоор чинь хүн бас нээрээ. Тэр нь тэ бас аймаар хулгайч гэрээс нь бага сага мөнгө юм алга болоод л байхад тэрийгээ хардахгүй, тэр дурлана сохроно гэдэг нь болчихсон байх аа.

Н -Манай аав хэлдэг байсан юм цэргийн дарга хүн байсан ш тээ. Хулгай ч л биш бол хэнтэй ч нийл. Хулгайчтай л бүү нийл гэдэг байсан юм.

Э -Дараа нь манай цаадах чинь овоо тайвширчихсан яриад “Уг нь аймаар хүүхдээрээ ш тээ” гээд  нөгөөдөхөө өмөөрөөд байгаа юм чинь, зайлуул. Тэр нь муугаа мэдэхгүй бас хардаад байдаг байсныг нь яана. Хотод бас яасан гэдэг билээ. Бид хоёр хотод машин нь эвдрээд нэг хоночихсон чинь аймаар юм болоод маргааш нь бараг зодсон юм биш үү.

Н -Харин хүн буруу юм руугаа нэг зүтгэхээрээ эргэдэггүй гэжий ш тээ хө.

Э -Тийм байхаа хөөрхий, тэгээд ёстой аягүй гүнж болж яваад л ганц орой эмгэн болсон шүү нээрээ яана аа ...

Манай хоёр хүүхэн машинд пиво шимэнгээ ийн залуучуудыг шүүмжлэн хэлэлцэж байсан нь өргөжин улмаар бүх эрчүүдийн мөсгүй зантай гэж хэлмэгдүүлэх маягтай болж ирсэнд би ч бяцхан айж эхлэв. Хэдэн нөхрийн маань эхнэрээ гомдоосон тарьсан бүтэлгүйтэл сүүлрэлтийн буулга нь над дээр буух шинжтэй болоод ирэв.  Гэтэл гайгүй ээ, эхний хүүхэн буухдаа  “Тийн бүгд л адилхан  хөгийн, гэхдээ энэн шиг /над руу хошуу цорвойн үнсэх гэж бөхийв/ амьдрах гэж гүрдийсэн эвий юмнууд бас байна аа байна” гээд намайг дарс ус ханхлуулан нэг сайн шүлсдэж аваад буулаа. Буухдаа бас эргэн харж “эмэгтэй хүнийг зовоогоод үзээрэй чи...” гэж хатуу сануулаад хаалга хаалаа. Нөгөө бүсгүй нь найз буугаад л нам хурхирсаар хааяа сэрж зүүн баруун гэсээр гэртээ буулаа ...

 5

Үүгээр бүсгүйчүүдийн гомдол өгүүлэл дурсамж хүүрнэлээр  боссон баасан ахын сонин өндөрлөж байна. Замын хөдөлгөөнд болгоомжтой, хүлээцтэй  оролцохыг л уриалья даа. Энэ доор нэг богинохон бичлэг үлдээлээ.

 6

Гурван машин ар араасаа золгочихсон л байна. Нэг их сүртэй биш боловч хайран цаг мөнгө нерв стресс болж байгаа юм. Жоохон зайтай зөөлхөн л явж байсан бол зүгээр өнгөрөхөөр харагдсан ...

Төгсгөлд, нөгөө хүүхдийн гоё картны утсыг би эртээр буруу тавьсан байна лээ. Зөв утсыг үлдээлээ. /77113131, 99071210/  Амралтын өдөр зав гаргаж “ТаТо” зурагт картаар хүүхдүүдтэйгээ тааж тогтоож тоглож инээлгэж баярлуулаарай, манайхаан. Сайхан амраарай.

 5

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
юм-үз:
ану-ын замын хөдөлгөөний тухай холбооных нь хууль цаазад нь ч
2014-02-17
юм-үз:
сайн байцгаана уу? хоовоон, зорчигч бүсгүйчүүлийн тань яриаг жаал сонслоо. тэр эхний бүсгүй..., уг нь ажлаа хийх гээд гайгүй л хөдөлмөрч болтойдогоо. ариун цэврийн цаас, савангийн хувьд жаахан явуургүй зүйл болчихож, бу*ар бол хүнсний эрүүл ахуйн эмчийнхээ дагууг л хийждээ. хоовоон, энэ орой шөнийн цагаар машин баригчид маань гэрлийнхээ "хурц цацрагийг" нь тавьчихаад явж байдаг байх нь уу, горьгүй ээ. өөдөөс ирж буй тээврийн хэрэгслийн жолоодогчинй нүд гялбаад осол аваар гарахад бэлэн л юм байна. мөн, урд гэрлээ ийн хурц цацрагт нь тавьчихаад яваачуулын урьд нь явж буй тээврийн хэрэгслийн жолоодогчийн нүд гялбана шүүдээ, тэгээд л бас осол, аваар гарна. жолоо баригчид үдэш оройн цагаар урд гэрлээ хэрэглэхдээ өөдөөс ирж буй тээврийн хэрэгсэлдээ ойртож дөхөхөөсөө өмнө 500 feet-ийн зайтайгаас/1 feet=30,5 см/, мөн урд явж буй тээврийн хэрэгслийнхээ араас 500 feet доторхийн зайд урд гэлийнхээ хурц цацрагийг нь сул цацрагт нь шилжүүлдэг ёстой байхыг энэ ану-ын муж-улсынх нь замын хөдөлгөөний хуульд нь ч, ану-ын замын хөдөлгөөний тухай хууль цаазад нь ч заагаад тавьчихсан байдаг юм байналээ. нүд ч яахын аргагүй л гялбадаг. санаанаас минь гарөнөө болтол гардаггүй нэг дурсамж байдаг юм. 1970-аад оны үед болсон явдал. өвөл цаг, октябрийн баяр болохын өмнөх өдөр, нилээд орой болчихсон 9-10 цагийн л орчим. аав, ээж, миний дараагийн дүү бид 4 120-ын буудалд автобус хүлээгээд байж байсан юм. замын голоор цагдаа ах яваад л, ажлаа л хийж байсан байлгүй бодвол. ингээд байж байтал энх тайвны гүүрээс нэг машин ирж байсан, зайсангаас ч юмуу, үйлдвэрээс ч юмуу, аль эсвэл яармагаас ч юмуу машин ирж байсан... гэрэл хачин хурц,- одоо л санаж байхад хурц цацрагтаа тавьчихсан гэрэлтэй явж байсан-, ...ингээд 2 талаас өөд өөдөөсөө ирж буй машинууд маань буудалд дөхөөд ирэхийн цагт энх тайвны гүүрээс бууж ирсэн машин нь нөгөө машиныхаа гэрэлд гялбаад өнөө цагдаа ахыг дайраад, дээгүүр нь гараад, хэд бөмбөрүүлчихэж билээ тэр цагдаа ахыг. ээж минь эмч хүн "яанаа" гээд л цагдаа ах уу гүйчихсэн, ... хөөрхий тэр цагдаа ах замын хашлага мөргөсөн. миний санаанаас одоо болтол гардаггүй энэ явдал. хүмүүс минь орой үдшийн цагаар өөдөөсөө ирж буй тээврийн хэрэгсэлд ч, өмнөө явж буй тээврийн хэрэгсэлд ч дор хаяж 152 метрийн өмнөөс урд гэрлээ сул цацрагт нь шилжүүлээд явж байгаарай. мөн хоорондын аюулгүй зайгаа/ивээс зайгаа/ бие биендээ олгож яваарай. тээврийн хэрэгсэл барьдаг та нарын минь ч, мөн, хоовонгийн маань ч алтан шар зам нь өлзийтэй байхыг, байлгахын хэн хэндээ олгож яваарай.
2014-02-17
beryl:
saihan bichjeeee
2014-02-17
zochin:
ene odoo neeree taxind yavdiin boluu esvel neg niitlech garuu
2014-02-16
zochin:
huviin ch bai ulsiin ch bai zahiral darga met ajil hiij baigaa humuusiig gaihdag um yamar neg hunii talaar taalamjgui shurga orj irehed sain bodoj shalgaj notlohguigeer ajlin bairgui bolgodog tohioldol mash ih baidag yag unendee oliochid ni zahirliin daisan shuu dee hoorhii
2014-02-15
сэтгэгдэл:
та нээрээ өдөржин гадуур холхидог хүн ингээд замтай холбоотой асуудал оруулж байгаад баярлаж байна аа ... зарим гэрэл дохио үр дүнгүй бүтээмжгүй, цагийн тоолуураар асч унтардаг талаар ч юм уу бичээд өгөөрэй. зарим чиглэлийн ачаалал их байгаа үед илүү удаан а*гаар ч юмуу smart дохио болгох бүрэн боломжой.
2014-02-15
хүрэл:
өдөр: шууд засвартай гээд нээгдээгүй юм залгаад олимп гээд орсон ч гүй унтахын өмнө нэг эргэсэн ччинь байж байна аа. эхний хүүхэнг олж ажилд аюмаар байна надад ийм л хүмүүс хэрэгтэй байна. үнэхээр ийм ажилсаг хүмүүс ховорджээ. сайхаан сайхан бичээд л бай. хөөе хоовоон он дамжсан дутуу дугаараа яах гэж байна хө
2014-02-15
baingiin unachigch:
bicheed bgaarai.zugaatai baidag shuu hoovondoo amjilt.
2014-02-15
japanaar:
kkk goyo goyo bicheed bgaarai. mgl iin unen bodit amidraliig nudend haragdtal bichne shuu. amjilt husie
2014-02-14
baingiin unshigch:
tun dajgui boljee amjilt husye huuhed zoriulagdsan reklam chin taalagdlaa
2014-02-14
hulguu.:
dajgvi shvv hoowoon.
2014-02-14
baahan l huleelee:
bas l anhniih ni unshigch bolloo
2014-02-14