Йинглак Чинаватра авлигын хэрэгт холбогджээ
2014-02-20

Тайландын Ерөнхий сайд Йинглак Чинаватра будааны фермерүүдэд олгох мөнгөн тэтгэмжийн мөнгөнөөс завшсан тул үндэсний авлигын эсрэг хорооноос хэрэг үүсгэн шүүхээр болжээ. Энэ хэрэгтэй холбоотой хангалттай нотлох баримт бий гэж хууль хяналтын байгууллага мэдэгдсэн байна. Хэрэв шүүхээс Чинаватраг буруутайг нь тогтоовол хуулийн дагуу Ерөнхий сайдын суудлаасаа огцрох юм. Фермер эрхлэгчдэд будаагаа зах зээлээс дээгүүр үнээр борлуулах боломж олгосон энэ хөтөлбөр авлигыг өөгшүүлж байна хэмээн сөрөг хүчнийхэн буруутгаж байсан юм. Өнгөрсөн сард Тайландын экс арилжааны сайд болон бусад төрийн дээд албан тушаалтнуудаас бүрдсэн 15 хүн авлигын хэрэгт холбогджээ. Өнгөрсөн 11-р сард эхэлсэн ерөнхий сайд Йинглак Чинаватраг огцруулахын төлөө тэмцэл хүчирхийлэл болон хувирч хоёр хүн нас барж, шархадсан хүмүүсийн тоо хэдэн аравт хүрсэн билээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
alivaa mongon tetgeleg avilga daguuldag daa.
2014-02-22
hahahahah:
manai ervvl mendiin ded said baisan tsolmon shig yonhon bn daa ard tvmnii horongo idej olon gedsendee dutuu bolovsruulan homhoirch chatsagaa saviruulan ordon ervvl mendiinyam 2 hoorond bayr batboldod me enhbold tonguudiin devsger bolj dusasniig ni dolooj amidarsan tsolmontoi ijilhen yum bn
2014-02-22
123456:
аальгүй шаар вэ
2014-02-21
kkkk:
said batbayar ene hvvhneer turiin tulganii gal asaalgaad bodiig ni hutulvuu huurhii
2014-02-21
ла луна:
www.la-luna.mn та манай онлайн сайтаас өөрт хэрэгтэй хувцас хэрэгсэлээ худалдаж аваарай.
2014-02-20