Нийслэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлнэ
2014-02-20

Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны зорилго нь 2014-2016 онуудад шинжлэх ухааны байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын бүтээлч, нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх, Улаанбаатар хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад оршиж буй аж. Товчоор хэлбэл, хоёр тал хот төлөвлөлт, байгаль орчин ногоон хөгжил, эрүүл мэнд, дэд бүтэц, мэдээлэл технологи, ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвийн баазыг олон нийтийн хэрэгцээнд ажиллах боломж бүрдүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.

бй

Нийслэлийн удирдлагуудын зүгээс Улаанбаатар хотын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжит арга замуудыг тодорхойлоход эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, дэмжиж ажиллах, шинжлэх ухаан, технологийн болон хөгжлийн төсөл захиалах, судалгаа болон туршилтын ажилд хамтран ажиллах хүсэлтэй байгаа аж. Мөн нийслэлийн хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтын томоохон төслүүдэд эрдэмтэн судлаачдын багийг татан оролцуулах, хот төлөвлөлт, судалгааны хүрээлэнг сэргээн байгуулж, ШУА-ийн харьяанд ажиллуулах саналыг Монгол улсын Засгийн газарт хамтран уламжлахаар ажиллаж буй юм байна. Харин ШУА-ийн зүгээс Улаанбаатар хотын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэхэд судалгаа шинжилгээ, туршилт хийж идэвхтэй хамтран ажиллах, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд турших, нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахад хамтран ажиллахад бэлэн байгаа аж.

бй

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин
bdfbg:
/202.55.191.76/ zochin mini yamar aharhan bodoltoi um be dee hotiin hogjil ch bai yu ch bai buh zuil sudalga shinjilgeen deer tulguurlaj hogjdog um shuu dee. shinejleh uhaan gedeg chini bid naraas hol tasartsan zuil bish bidnii udur tutmiin amidrald bain ga hereglegddeg zuil shuu de emanai uls shinjleh uhaandaa ogt anhaarla handuulahgui bna tiim bhd uls oron uildwerjilt hogjino gej bhgui shuu dee usa china koreag har l daa shinjleh uhaan deed zergeer hogjson uls ornuud l onoodor hogjij bn shuu dee manaid medlegtei mundag humusu ih baina ted nariig gol ni demjihgui bnshuudee
2014-02-21
zochin:
heheheh. шуа-ийн эрдэмтэд хийх ажил олдохгүй байгаа юм уу. хотын хөгжил та нарын асуудлууд уу. арай ч дээ үндсэн ажлаа хий л дээ. тэр том том сургуулиуд дээр судалгаа, шинжилгээний лаборатор байгуулаад, хойч үеэ бэлдэхээ бод. харин тэр хотын ерөнхий инженер, менежерүүд нь хотын хөгжилд толгойгоо ажлуул
2014-02-21
zochi :
boltugai boltugai boltugai !
2014-02-20