70.000 доллар ба тансаглал
2014-02-21

“Ноён Баттулгын сургалтын төлбөр 61.5 мянган ам.долларыг шилжүүлэв ээ” гэсэн санхүүгийн баримт Эрдэнэт үйлдвэрийн санхүүд байсан гэнэ. Яаж яваад сонгуулийн хорооны экс даргын боловсролоо дээшлүүлэх асуудалд Эрдэнэт үйлдвэр онцгой анхаарах болсон учир чанцанг тайлж хэлэх юм алга. Ерөөсөө төрийн өмчит компанийн мөнгө нэг иймэрхүү замаар гараад явчихдаг гэдгийг харуулсан хэрэг гэж болно.

:

СЕХ-ны дарга асан Баттулга, төрийн өмчийн хорооны газрын дарга асан Сүхбаатар нарын зэрэг хаа хамаагүй экс дарга нар Эрдэнэт гэдэг саалийн үнээний хөхөнд нь хувингаа зүүж 60 мянган долларыг гадаадад сурна гээд саачихжээ. Эрдэнэтийн хувьд эрт урьдынх нь 500 орчим тэрбум төгрөгийн шахааны бизнесийн асуудал нь ил болж, тэр агуулахын хогоор нь музей байгуулах тухай яригдсан. Энэ нь одоо нэг намжиж цэгцрэх, засрах замдаа орж тэрбум орчим төгрөг болж буурсан гэж магтагдаж байгаа юм. Харин захирлуудын тансаглал нь тансаг хэвээр байгаа юм байна. Компани нь алдагдалд ороод байхад зөвлөлийн гишүүд дарга нарыг 260 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан гэнэ. Мөн ерөнхий захирал 60-70 мянган долларыг хүлээн авалт бэлэг сэлт тансаг хоол зуушанд зарцуулсан зөрчил ч байгааг эх сурвалжууд мэдээлсэн. Энэ мэт байдлаар төрийн өмчит компаниудын 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байгаа гэсэн гол харлуулсан тоо байна.

.

“Багануур”, “Шивээ-Овоо”, “МИАТ”, Цахилгаан тээвэр, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, Хөтөлийн “Цемент-шохой” гээд бид таньдаг хүн шигээ нэрийг нь мэдэх болсон төрийн өмчит компаниуд бараг бүгд л алдагдалтай асуудалтай байдаг.

.

“...Төрийн өмчийн хорооныхон тухайн хүнийг захирлаар томилохдоо ажлыг яаж сайжруулах, сайжруулаагүй бол ямар хариуцлага тооцохоо гэрээнд тусгадаггүй. Үүнээс болж хэн нэгний шахааны хүн сонгуулиас сонгуулийн хооронд ажиллаж, өөртөө болон “өртэй” хүмүүстээ ашиг оруулдаг байж таарахгүй.” Энэ үгийг Ерөнхий сайд төрийн өмчит компаниудын удирдлагатай уулзаж “жавтий” хүртээхдээ хэлсэн. Энэ үгэнд нь нэг том фокус байгаа нь томилгоо ба гэрээний хариуцлагын тухай асуудал. Нэг төрийн компани зөрчил дутагдалтай ажилласныг аудит тогтоожээ гэсэн мэдээний ард ингэж хариуцлага тооцжээ гэсэн үг өгүүлбэр нь гээгдсэн мэт алга болно. Хариуцлага алдсан, төрийн өмчийг үнэгүйдүүлсэн, түүнийг нь тогтоосон гээд байхад хэргийн эзэд дуртай дургүй ажлаасаа халагдаад өнгөрдөг хараа үзээтэй газар бол төрийн өмчит компаниуд.

.

Ухаалаг ч бай, урагшгүй ч бай төрийн өмч нийлсэн компани алдагдалтай харин захирал, тойрон хүрээлэгчид нь ашигтай ажилладаг жишиг нэгэнт тогтсон байна. Ерөнхий сайдын төрийн өмчийн томилгооны гажуудал бугшааг илчилсэн дээрх мэдэгдлийн ард өнөө хэд нь засарч цэгцэрсэн үү гэвэл бараг үгүй. Өөрсдийгөө шагнаж, нэг бол буруу зөрүү гэрээ хэлцэл хийж компаниа алдагдал торгуульд оруулчихаад толгойгоо маажаад л өнгөрч байгаа нь хэвээр.

:

Төрийн өмчит компани алдагдал хүлээсээр байхад л  өнгөрсөн жилүүдэд ерөнхий сайдуудын шууд команд дор төрийн өмчит үйлдвэр, компаниуд олширч алдагдалтай ажилладаг гэсэн жагсаалт руу шилжээд байгааг иргэд гайхаж байна. Эцэст нь тэд алдагдлаа яаж нөхөж байна гэхээр төр өөрийнхөө өмчийг дампууруулахгүйн тулд татвар төлөгчдийн мөнгийг тухайн компанидаа шингээх юм уу, үнэ нэмж тогтоох аргачлалаар хааж байна. Явсаар үүнд нь иргэд л чирэгдэж байгаа гэсэн шүүмжлэл бодитой юм. Багануур гэхэд нүүрсний үнийг л нэмэхгүй бол алдагдал хэвээр байна гэж хошуугаа унжуулж ерөнхий сайддаа эрхэлж байсан.

:

Манай орны хувьд эдийн засгийн хямрал дээр засаглалын хямралд гүнзгий нэрвэгдчихээд байгаагийн хар сүүдэр их. Үүний нэг үр дагавар нь төрийн өмчит компанийг сонгуулийн шагнал болгож бизнесийн бүлэглэлд бяслаг болгон тавьж өгсөөр ирсэн явдал.

:

Гэмээ гэнэт ухаарсан төр хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг чуулганаар оруулж баталсан. Энэ хуулиар иргэд төрийн өмчит компаниудын хувьцааг нь худалдаж авах эхлэл тавигдана гэж төрийн түшээд амалсан. Энэ бол төрийнхөн зөв зүгт мөрөө гаргаж буй хэрэг мөн байх. Ухаалаг төр болж олон зүйлийг засна залруулна гэж амалж байгаа. Үүнд төрийн өмчийн ашиглалт зарцуулалтыг тунгалаг шилний цаанаас харагддаг болгох, төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах, хяналтыг бий болгох дээр бодлого зангидах ёстой гэж үзэх улстөрчид олонх болох хэрэгтэй байгаа юм. Зарим төрийн өмчийн хувьцааг нь иргэдэд худалдах арилжих эрх зүйн орчин бий болгосон ч хэрэгжүүлэх арга бодлого нь зөв гарсан тохиолдолд үр дүнгээ өгнө.

:

Эрх баригчид үнэхээр ухаалаг болж үрэлгэн гараа төрийн өмчөөс татаж авья гэж байгаа бол өөрийн харьяаллын тодорхой өмчүүдээсээ татгалзах хэрэгтэй гэж байгаа олны  дуу хоолойг сонсох ёстой. Төр компаниудаа хувийн хэвшлийнхэнд өгөх нь сул өмчөө хар гартнуудаас салгаж авах хамгийн зөв арга ч байж болох юм. Төрийн өмчит компаниудыг хувьцаат болгон нийтэд эзэмшүүлснээр хөгжлийн хөлд чаргууцалдах нэг чөдөр сулрана гэж эдийн засагчид зөвлөж байгааг уламжилья.

:

60 мянган ам.доллароор хаа хамааралгүй сонгуулийн хорооны экс даргыг гадаадад сургаад байж байх үрэлгэн гартай хувийн компани хаана байна. Зах зээлийн нийгэмтэй хэрнээ социалист өмчтэй оронд бид амьдраад байна. Өнгөрсөн онд төрийн өмчит 14 компани алдагдалтай ажилласан бөгөөд алдагдлынх нь хэмжээ 50 тэрбумд хүрсэн гэснийг сануулья.

:

Пүрэвжавын Баярхүү  /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
poland:
first case of african swine fever confirmed in poland 0 416 health / diseases after lithuania, a second country in the european union has now confirmed an outbreak of african swine fever (asf). for the first time, the virus also killed a wild boar in eastern poland. first case of african swine fever confirmed in poland the disease was discovered in a dead wild boar near the town of grzybowszczyzna, in the sokólski district, podlaskie province, close to the border with belarus, and about 75 km south of the border with lithuania. the boar was found on january 13, and reported to the world organization for animal health (oie) four days later. the outbreak was confirmed by the national veterinary research institute using a pcr test. measures applied include the control of wildlife reservoirs, movement control and screening. african swine fever has been rampaging the russian pig herd for several years now, after having been discovered in georgia and armenia prior to that. recently, the disease also showed up in belarus, ukraine and lithuania. until now, there has not been a vaccine for asf.
2014-02-28
иргэн:
тэр сех-ны дарга асан үнэгүй сурсан ч юу ч сурахааргүй байрын хүн. сонгуулийн луйвар хийсэн шагналаа тийм маягаар авсан юм байлгүй
2014-02-23
саак:
чингис хот билүү аймаг билүү хүн билүү архи билүү
2014-02-22
anhaar:
turiin umchiig huvichilaad duuschihval hulgai hiih ymgui bolg ih hural bolon zasgiin gazriin gishuunii suudal ruuzutgeh ymar ch *rdlaga gui bolno valdimir ilich lenin
2014-02-22
th uurhai :
buh turiin umchit gazruud bol ulsiin tusuviig hulgaichuudad damjuulah guur mun
2014-02-22
сандаг:
хэнтиид 1820u2 газартаи 15х15 баишитаи 4 тал хашаатаи 40тн кантенер 2ш 20тн кантенер 1ш газар зарна 99971212
2014-02-22
сандаг:
хэнтиид 1820u2 газартаи 15х15 баишитаи 4 тал хашаатаи 40тн кантенер 2ш 20тн кантенер 1ш газар зарна 99971212
2014-02-22
сандаг:
хэнтиид 1820u2 газартаи 15х15 баишитаи 4 тал хашаатаи 40тн кантенер 2ш 20тн кантенер 1ш газар зарна 99971212
2014-02-22
сандаг:
хэнтии аимагт vл ходлох зарна 99971212
2014-02-22
иргэн бат:
луйварчин,хулгаач,улс төрч цариалсан бэрдүүдийг ард түмэн,татвар төлөгчидөөс,төрөөс яаж салгаж нийгмийг цэвэршүүлэх вэ.үүнийг хэн хийх вэ
2014-02-21
nmnn:
muu lalriig alaachee
2014-02-21
saruul:
battulga shunalin tulam shdee hotol bolon darhand bsan shunalin dev shvv dee
2014-02-21
өвөө :
ард түмэн бид тэр байгуулагын санхүү балансыг шалгаж үзэх эрх байхгүй. уул нь засгийн газар төуүг -ын улиралын балансыг телевизээр засгийн газрын гишүүд суугаад төуүг-ын дарга ер.ня-бо эдийн засагч нарыг суулгаад үзүүлчих тэгвэл нөгөө тунгалаг болж байгаа нь энэ. түүнээс ман,махн, ан -ын томилсон хүний хэн сайн ажиллаж байгаа хардалгүй ард түмэн сайхан ойлгоно.ер нь байгуулагад чинь ашиг өндөр өөрийн өртөг буурч зардал хэмнэж дундаж цалин өсч үйлдвэрлэл хөгжүүлэх фонд нэмэгдэж байх ёстой. төуүгазар мэрэгжлийн бус дарга энэ бүхний учрыг мэдэхгүй зөвхөн сайн хийх тухай хэлсэн гэхээс өөр яах ч билээ дээ.том үйлдвэрийн газрыг яаж удирдах ойлголт байдаг болов уу? мэрэгжлийн бус хүмүүс бүү хэл дээд сургуульд нарийн мэрэгжлийг зааж өгөөд байхад сайн сурч чадаагүй муухан сурсан инженер онгирч дарга болчихоод хийж чаддаггүй тушаал бууж байсан тохиолдол зөндөө байсан шүү дээ. гэтэл хаана яаж зөрчил дутагдал гардагыг мэдэхгүй хүн мэрэгжлийн удирдлагааар хангаж ашиг орлоготой ажиллуулж чадахгүй шүү дээ. тиймээс өөрөө баяжих арга эрэхээс аргагүй болж дараа нь шоронгийн хаалга татах, эсвэл хүний нөмөрт орохоос өөр аргагүй болдог болж дээ хөөрхий. ёстой мөнгө цагаан нүд улаан гэдэг зүйр үг хэрэгжих боллоо хөөрхий
2014-02-21
bayarxvv:
bitgii xydal um bichij,xvn shantaajilj mungu avdagaa boli naiz aa.chinii jinxene bayarxvv bish l dee. ene setgvvlch nertei malnyyd neree bichij chadaxgvi boltloo yalzarsan baina. galaaridaa.ta gantsxan elbegeeg magtan dyylax gej xorvood medeleegvi biz dee..
2014-02-21
иргэн:
энэ баярхүү гэдэг тэнэгт үүнээс өөр бичих юм олдохгүй байна уу. байхгүй юмыг бий болгож, болооогүй юмыг болсон болгож, монгол орноо, монгол түмнээ худал бичиж амьдралаа залгуулагч. ичиг ичиг. ан-ын одхүүг, дорлигжавыг захирал байхад яаж байснгы бас бичээч.
2014-02-21
irgen:
yamar ch undeslelgui balai yum bichij suudag bayarhuu bolioch ee..
2014-02-21
dz man:
наад бичээд байгаа зүйлсээ бодитой цаг хугацаатай нь, тоо баримттай, эзэн холбогдогчийн гарын үсэгтэй зүйлс дээр тулгуурлан эх хувийх нь ядаж барааг нь нэг хальт харчихаад бичиж байлдаа. нэг л их эх сурвалж бичсэн сэтгүүлч, тоймчид байх юм даа тээ. тэгээд ч наад бичээд байгаа чинь улс төрийн зорилго, санаатай л юм байна. аль галавын юм бичээд л энэ сайтдаа арай хэрэгтэй зүйл бичилдээ. хүнд хэрэгтэй юм бичиж чадахгүй бол бу*д гай болсон юм бодож сэтгэж үйлдэж явахаа больхоор юм
2014-02-21
13213213654:
tener tvvniig geesgeeeeeg
2014-02-21
батгана суусан газар ,, ,тай:
баттулгын хүргэн дүү азжаргал нь засаг даргаар сонгогдчихоод бас дарханыг бужигнуулаад л гайтай
2014-02-21
erdenet:
battulga bol aluurchin, 7-1-eer uhsen 5 hunii ami chamaig neg oroono doo. khun alchihaad bas khulgai hiih tansaglaj yavdag yum bj, hariu neheh tsag ni irnee
2014-02-21
sonom:
man-iinhnii balag duusahgui n ee, ue ueeree idej uusan bn
2014-02-21
хувьчлал хий:
өм хувьчлал зогсоод улсын төрийн компаниуд олширсон бүр хувийн компаний ашигтай байна төрд гэдэг болсон биздээ эргээд социализм болоод байгаа юмуу хаашаа юм бүгдийг хувьчлах хэрэгтэй
2014-02-21
irgen:
mah avligachid mongol ornoo iimerhuu baidald oruulsan baina shuu dee?
2014-02-21
zzzzz:
khuuchin songuuliin khoroony darga p.. battulgyg ingeed bailgaad baigaa an-yg gaikhaji baina . mongol uls ,an-d yamar ikh saad khokhirol uchruullaa daa, ene durak
2014-02-21
nomin :
yah gej ingej hudla um bichij baidiin ve battulga darga ylsiin mongo ideed yydag hun bish hunee olsongui de
2014-02-21
irgen:
heden jil erdenetiin tansaglaliig bichhiin beee zugeer suheer tas tsohiod haychih erx medelten algaa uuuu ymar hestuu uiliin litai ym beee.
2014-02-21
сонин :
энэ засаг төүг байгуулах талаар толгой цохиж байна. жишээ нь усны газрыг татан буулгаж бараг хувийн шахуу "монгол-ус" гэх байгууллага байгуулаад төрийн эрхийг шууд харьяандаа авч тансаглаад эхэллээ. ийм газруудад ажил хийх чадвар муутай нөхөд үүрлэх тун дуртай байдаг аа. нээрэн ийм байгууллага маш их ашигтай, тэд даргынхаа төлөө л ажиллана. мэдээж төрийн өмнө бараг хариуцлаг хүлээхгүй баахан нөхөд тэнд ажиллана. тэгээд аж амьдрал, төрөө бүр мартана. дампуурна, архинд орно, худлаа ярина, за даа бүх л болохгйү асуудал тэнд байна даа. хувийн бизнесийн булаана, төрийн нэр барина гэх мэт үйлдэл газар авч эхэллээ дээ. үүний амтанд ан тэр чигээрээ орж дээ. энэ бол шинэчлэл огт биш маш том ухралт.
2014-02-21