Нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр хэлэлцэж байна
2014-02-21

 

Нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia-2014” чуулга уулзалт хоёр дахь өдрөө нүүрсний салбарт тулгамдаж буй дэвшилтэт технологийг нэвтрүүлэх болон эрчим хүч, усны асуудлын талаар хэлэлцлээ. Салбарын өрсөлдөх чадварт гол үүрэг гүйцэтгэдэг  эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал болон хэтийн чиг хандлагын талаар Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв танилцуулсан бол уурхайнууд болон эрчим хүчний цаашдын хэрэглээний талаар “Багануур” ХК, “Шарын гол” ХК-“ийн төлөөллүүд илтгэл тавьсан юм. Түүнчлэн Дорноговь аймгийн Сайнцагаан сумын нутагт барихаар төлөвлөсөн “Тэвшийн говь цахилгаан станцын төсөл”-ийг чуулга уулзалтын үеэр танилцуулав.

5

“Coal Mongolia-2014”-ийн өнөөдөр болсон уулзалтын үеэр олны анхаарлыг татаж байсан асуудал нь яах аргагүй ус байв. Говьд амьдардаг малчид нь хүртэл ахуйн хэрэгцээндээ хангалттай хэмжээний ус хэрэглэж чадахгүй байхад өдөрт хэдэн мянган тонн усаар нүүрс угаах нь хамгийн их тулгамдсан асуудал болоод буй юм. Тиймээс Дэлхийн банкны Уул уурхайн төслийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн зохицуулагч Б.Энхбаатар уул уурхайн салбарт усыг дахин ашиглах болон алсын зайд гадаргын усыг ашиглах дэлхийн туршлагыг нэвтрүүлэх зэрэг санаачлагыг дэвшүүлж байлаа.

 

Дашрамд дурдахад, өнөөдөр үдээс хойших хуралдаанаар төрийн байгууллагын болон хувийн хэвшлийн төлөөлөл “Нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” сэдвийн дор хэлэлцэж буй бөгөөд үүгээр энэ жилийн чуулга уулзалтын албан ёсны арга хэмжээ өндөрлөх юм.

5

А.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ард тvмний омчийг хувийн кампаниуд хоорондоо vнэ буулгаж хятадад зарах есгvй. статегийн орд "тор"-ын мэдэлд бvхлээрээ байж нэгдсэн нэг ханшаар л зарах хэргтэй. ард тvмний омчин дээр юун "чолоот зах зээл" яриад байгаа юм. бусад бизнесийн орчин дээрээ л тэр "чолоот зах зээл л" ярь. ямар ч улсад стратегийн салбар, орд "тор"-ын мэдэлд байдаг. ж: орос, чили, норвег, бнсу гэх мэт. луйвар хийж олон хэсэг хуваасан "таван толгой"-г нэгтгэх хэрэгтэй. бусадыг нь ч мон адил "тор"-ийн мэдэлд шилжvvлэх хэрэгтэй.
2014-02-21