Виктор Янукович зөвшилцөлд хүрснийг мэдэгдэв
2014-02-23

Украины Ерөнхийлөгч Виктор Янукович улс оронд 75 гаруй хүн амь үрэгдэж, олон зуун хүн хүнд гэмтсэн цуст мөргөлдөөнийг зогсоохоор хоёр өдрийн турш хэлэлцсэний эцэст сөрөг хүчинтэй зөвшилцөлд хүрсэн гэж “ВВС” агентлаг мэдээллээ. Харин сөрөг хүчнийхний зүгээс эрх баригчидтай ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулсан талаар өнөөг хүртэл мэдэгдээгүй байна. Украины эрх баригчид өнгөрсөн мягмар гарагт нийслэл Киевд жагсагчдыг хүчээр хөөн гаргах ажиллагааг эхлүүлсэн юм. Үүний улмаас Тусгаар тогтнолын талбайд мөргөлдөөн өрнөж, 500 гаруй хүн гэмтсэн ч амиа алдсан иргэдийн тоог нуусаар байгаа юм.

1

Киевт үүссэн хурцадмал байдалд Европын холбоо, АНУ-ын зүгээс Украины эрх баригчдыг буруутган, хориг арга хэмжээ авч эхэлсэн билээ. Ерөнхийлөгч Виктор Янукович ОХУ-аас харилцаагаа тасалж, Европын холбоонд нэгдэх шийдвэрийг гаргаж чадаагүй улмаас Киевт өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш иргэдийн эсэргүүцлийн жагсаал үүссэн билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин