Хүйтэн бүсийн дэд бүтцийг хэрхэн шийдэх талаар ярилцав
2014-02-24

 

“Өвсний үндэс" төслийн хүрээнд хэрэгжүүлж буй "Хүйтэн бүсийн нутгийн дэд бүтцийг барьж байгуулах технологийг сайжруулах төсөл"-ийн талаарх сургалт семинар боллоо. Семинарын хүрээнд Асахикава хотын зам барилгын технологи, ногоон байгууламж ба цэцэрлэгт хүрээлэн байгуулсан жишээ, Японы барилгын зөвшөөрлийн тогтолцооны тухай ярилцжээ. Асахикава хот нь Японы хамгийн хүйтэн уур амьсгалтай хот бөгөөд 350 мянган хүн амтай.  Гол горхи ихтэй тус хотод 700 гаруй гүүр байх бөгөөд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжид онцгой анхаарал хандуулдаг юм байна. Дуу чимээ намдаах, экологийн тэнцвэрт байдлыг хангах, агаарын бохирдлоос сэргийлэхээс гадна цэцэрлэгт хүрээлэн нь байгалийн гамшгийн үед орогнох аюулгүй бүс болдог байна. Одоогийн байдлаар Асахикава хотод нийт 372 цэцэрлэгт хүрээлэн байдаг байна. Авто замын төлөвлөлт, зам барилгын ажлын стандартыг хүйтэн бүсэд зориулан боловсруулсан байдаг.

Энэхүү сургалтад нийслэлийн холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд хамрагдаж, тэдний сонирхсон асуултад япончууд дэлгэрэнгүй хариулт өгчээ.

5

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин