Баба улс төр
2014-02-25

Нэг хэвлэлийн хурал дээр хэн нэг рүү таяг далайсан нөхрийн зураг байхыг олж харлаа. Эсэргүүцэл хорсол нь тархинд нь багтахгүй дэлбэрч гарт нь орсон бололтой. Хотын болоод хөдөө сум орны баар уушийн газар ийм дүр зураг бол өдөр тутам таарна. Харин улс төрд их хурдан нутагшиж байна.

:

Энэхүү дүвчигнэсэн хэвлэлийн хурлын талаар эх сурвалж, мэдээг хөөж харвал “... Өнгөрсөн долоо хоногт МАХН-ын гишүүдийн дэмжигчдийн холбоо болон Бүх ард түмний их хуралдай гэсэн ТББ-уудаас МАХН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал хийсэн. Энэ хэвлэлийн хурлын үеэр МАХН-ын гишүүд дайрч орж ирснээр маргаан үүссэн. Тэд хоорондоо маргалдаж, зодоон үүсгэсэн зэрэг асуудалд албан ёсоор тайлбар хийхээр болжээ. Энэ асуудал МАХН-ыг дотроо таарамжгүй, гишүүд нь хоорондоо үл ойлголцлын байдалтай байна гэсэн ойлголтыг олон нийтэд өгөөд байгаа юм...” гэжээ. Үүний нөгөө талд намын зарим нөхөд байр сууриа илэрхийлж тайлбар хийжээ.

:

Мэдээж зодооны хэрэг биш улс төрийн гэж болох үйл явцын талаар асуудал яригдаж байгаа болохоор тэр цохисон энэ эхэлсэн гэсэн зүйл ярьсангүй. Нарийн бичгийн даргынх нь өгч буй тайлбараар бол намыг нь татан буулгая гэж хүзүү рүү нь олс шидээд байгаа Г.Баярсайхан нь 2011 оноос намдаа морь нохой мэт зүтгэсэн бөгөөд ердөө л жилийн дараа буюу сонгуулийн дараа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар томилогдож үүнд нь Үүл баатар харшилтай хандсан тул буцаагаад буулгачихаж. Том албан тушаал хүрэн ширээний ард суунгуут нь суга татаад авчихлаар ямар ч хүний уур гомдол зэрэг зэрэг хөдлөх биз. Энэ үед нь шадар сайд Тэрбишдагва дуугараагүй, өмөөрөөгүй тул Г.Баярсайхан одоо энэ намыг чинь татаж унагаана гэж үймүүлж яваа гэсэн тойм тайлбарыг намын нарийн бичгийн дарга нь улс даяар мэдэгдлээ. Татан буулгах гэсэн ширүүн мэдэгдлийн хамсагч нь Б.Цэрэндорж гээд байгаа хүний тухайд энэ хүн нэгэн үе Н.Энхбаярын төлөө үхсэн ч чадна гээд өлсгөлөн зарлаад явж байсан хэрнээ одоо Н.Энхбаяр бол хорт хавдар гээд яриад явж байгаа гэлээ. Б.Цэрэндоржид нам нь отго жинс олбог суудал өгөөгүй ч хэр тааруулж таван ханатай иж бүрэн гэр, хүүхдийнх 2 жилийн сургалтын төлбөрийг төлж байсан гэнэ.

:

Хэрвээ энэ хоёр хүнийг итгэл үнэмшлээрээ намдаа шүүмжлэлтэй хандаж байгаа тодорхой бүлгийн хүсэл зоригийг илэрхийлж байгаа юм байна гэж бодвол хүндэтгэлтэй хандаж олон нийт нэг удаа анхаарал хандуулж болно. Учир нь МАХН бол төр барилцаж засаглалд орсон улс төрийн хүчин тул энэ намын эрээн бараан төрийн тогтвортой байдалд зохих нөлөөтэй.

:

Намаа намнах гэсэн эдгээр нөхдийн үг үйлдлээс хэдэн дүгнэлт буулгаж болохоор байна. Намын хатуу гишүүнчлэл гэдэг ерөөсөө өөрөө утгагүй болохыг харуулж байна. Гишүүн мөн тул аврал халамж, албан тушаал нэхдэг, авдаг. Өгөөгүй бол буцааж ноцдог бүдүүлэг жишиг тогтох хандлагатай. Нөгөө талдаа МАХН-ыг татан буулгая гэх нь хэдэн хүний ноцоо биш цаанаа хол санаатай улс төрийн том ноцооны эхлэл гэж үзвэл гуравдагч хүчин байлгахгүй гэсэн Нүхтийн ч юм уу, Гүнтийн ч юм уу нэг тохироо байна уу гэж хардахаар байна.

.

МАХН-ын зүгээс манай намд нөлөө бүхий хүмүүс элсэх гэж байгаа гэж түргэдэн мэдэгдсэний дараа өрнөж буй үйл явц хэтэрхий ойрхон, зохион байгуулагдсан шинжтэй ар араасаа өрнөж байгаа нь ийм хардлагыг бий болгож байгаа юм. Дуулиант шинэ гишүүд элсүүлсэн ёслолынх нь дараа МАХН-д ёстой юм юм л болоод байна.  Бараг гарыг минь бариулж байгаад гарын үсгийг минь зуруулсан гэж байгаа олны танил хүн ч байна, гэнэдээд элсчихсэн гэж гэдийж байгаа ч хүн байна. Яахаараа ч нэг намд 10 хүн элссэн элсээгүйг бид орон даяараа сонсч сайн муу хэлж суух ёстой ч юм гэж залхах халаглах хүмүүс одоо олонх болж байгаа юм.

.

МАХН-ыг сайн муу аль алинаар нь олны анхааралд оруулсан хэд хоногийн үйл явцаас бид ямар их улс төржсөнөө харж болохоор л байлаа. Нэгэн цагт шар алчууран доор жагсч явсан Магнай, Зандан нарын багийнханд мэргэшсэн поошиг нүдэгч, өндөг шидэгч, ура уухай орилогч зэрэг байсан. Хожмоо энэ хэрэгтэй хүмүүсийг экс Ерөнхийлөгчийн үед улам хөгжүүлж сургаж бас ч жоохон илтгэх урлаг энэ тэрд дамжаа бариулж ТББ-ын хэлбэр зохион байгуулалтад оруулж ирсэн. Ингэж өөрсдийнх нь бий болгосон дамжааны одоо цагийн шинэ төгсөгч “Диверсантууд”-ыг аль эрт МАХН-ын зүгт хашрууд илгээсэн байж магадгүй гэсэн хардлага зарим соргог хүмүүст байгаа.

.

Төрийн биш гэсэн нэрээр өнгөлөн далдлалт хийж намын хаялга горилсон хэсэг бүлгийн янз бүрээр үймүүлэх нь нийгэмд жижигдэхгүй хор учруулдагийг бид мартах учиргүй. Тэдний хувийн болоод бусдын хүсэл зоригийг гүйцэлдүүлэхээр хийж байгаа элдэв шахалт шаардлага тэмцэл нь зөвхөн өөрсдөд нь унацтай байхаар төлөвлөгдсөн байдаг ба нийгэм олны тусад хувь нэмэр оруулах нь үгүй.

:

Энэ бүх хэрүүлийн тойрог хэнд ч хэрэггүй мэт боловч улс төрийн хүрээний намын зөрчил тул анхааралд орж ирж байна. Хаврын чуулганаар улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэнэ. Улс төрийн намууд гэдэг ямар “баба” болоод байгааг улс төрийн намын хуулиар юуг нь шүүн тодотгох хэрэгтэй байгааг зөвхөн нэг намын дээрх жонхуу хэрүүл тод сайхан харуулж өглөө.

.

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
man odoo zailaa:
man-d hen elsej bgaan an-d hen elsej bgaan bid nariig tuilduullaa tsaaad dollar agaa chine 1795 hurchilee
2014-02-26
1234:
намыг гэшүүнчлэгүй болгох нь зөвл дашбалбарын би болгосон тусгайртогтонолын нам хатуу гэшүүнчлэгүй батлахгүй нам байсан энэ маш зөв байсан
2014-02-26
нандиахүү:
энэ жонхуу хийх аргыг манай ман л гайхамшигтай хийж гаршсан тэр нь бүүр уламжлал болсон зүйл шүүдээ. эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдэг үг байдаг шүүдээ. энэ нь бусад намуудад халдварлаж тахал шиг тархаж байгаа юм. ийм байдлаар монго л минь хол явхад тун ч ярвигтай байхдаа. энэ чинь хэдэн хүмүүст эрх ямба олгож байдаг арга ядсан арга боловч эцэсдээ хүмүүсийнхээ сайхан чанарыг сүйтгэж байгаа юмдаа. сайхан чанаргүй ард түиэнтэй болсон улсын удирдагч нар нь жонхуу чадварлаг зуурагчид л байж таарна. сөрөг хүчин гэдгээ жонхуу зуурагчид гэж ойлгосон хүмүүс олон байх юм. яанадаа ийм хүмүүс дараагийн сонгуульд гарч ирвэл муухайяа.
2014-02-25
google:
enkhbayar gedeg buzar novshiig ahin shoronruu ni yavuul.
2014-02-25
erka-d :
chi novsh mini amaa medej hutsaarai. ip hayagaar chini olood alchina shuu.
2014-02-25
shuuxch:
maxh bol sonox tabilantai. enxbayar bol gemt xeregten, yaltan. shuux uuniig togtooson yum.
2014-02-25
иргэн:
махн гишүүн элсүүлэх ажиллагаагаа шоу болгосны төлөө намын гишүүнчлэлийг ад үзэх нь ямар үндэслэлтэй юм бэ баярхүү гуай. гишүүнчлэлгүй нам дотоод ардчиллаа яаж авч явах юм бол. маш олон асуудал байхад нэг л юмаар туйлшраад хоолоо олох гэж ядаад байх юм даа.
2014-02-25
baagii:
davgadorj bol battsetsegiin hajuud gargasan amjiltaaraa yu ch bish sht.japan ulsiin l avarga bsn hoogdson tsoloo huraalgasan.battsetseg bol delhiin avarga olimpiin medalitan jinhene delhiin boh
2014-02-25
tttttt:
battsetsegiig maxhamd elslee gj booj uheh geed boliulah gj ulairaad bga davgadorjiig oilgohgui ym.sayhan enhbayriig barilaa geed l omoorood suid bolood bsn
2014-02-25
zochin:
nam l bol baba sh dee namiin ner barij ard tumnii tolgoi ugaadagaa odoo boliee irgedee namiin ner zuusen majiin bvleglvvded bvv huurt
2014-02-25
батцэцэг:
дагвадорж ан-д элсэж болдог батцэцэг махн-д элсэж болдоггүй юм биз дээ. аан ан-д л элсэх ёстой байж шүү дээ. японы аваргаа япондоо очиж бүгдийг заа бүгдийг түрэмгийл. эх орондоо би эзэн нь энэ биедээ биеийнхээ итгэл үнэмшилийг өөрөө мэдье болох уу
2014-02-25
батцэцэг:
дагвадорж ан-д элсэж болдог батцэцэг махн-д элсэж болдоггүй юм биз дээ. аан ан-д л элсэх ёстой байж шүү дээ. японы аваргаа япондоо очиж бүгдийг заа бүгдийг түрэмгийл. эх орондоо би эзэн нь энэ биедээ биеийнхээ итгэл үнэмшилийг өөрөө мэдье болох уу
2014-02-25
erka:
ene neg 3 mal bnaa hun gej helhed hetsuu nobshnuud umaa iimerhuu argaar hooloo olj ideh saihan baidag um baih da icheech 3 mal mini bolohgui bol tsaashna haruulaach naad 3 igaa hund heregtei um bish
2014-02-25
улстөр нь биш улстөрчид нь бохир:
уг нь улс төр нь бохир биш л дээ, харин улс төрчид нь бохирын дээд бохир учраас л улс төрийг заавал бохир байх ёстой юм шиг хүмүүст буруу ойлголт өгөөд бна
2014-02-25
zochin:
an ene zovlong sain medekh uchraas bayrlaj baigaa baikh.
2014-02-25
зочин:
ан, ман хоёрын явуулга.
2014-02-25
ieleehgy:
тархи угаах гэж битгий тэнэгтээд бай л даа .бид өөр өөрийнхөөрөө ойлгож дүгнэх болноо
2014-02-25
kkkk :
ed nar ingeed tomchuuliinhaa togloom bolj bgaad aluulah gj bgaan teneguud zuger gutal tosloo ch udurt 50 iig aldahgui sh dee yadahdaa amind halgui hool
2014-02-25
hulgaich:
bid hulgaich nar medeej humuust hortoi ldoo zarimii ni bayrlyylna zarim iini gomdoono yahav neg 2 hunii l asuudal yarigadana uls turuur oroldson urvagch hulgaichuudiin gai balag ni asar ih bololtoi teheer hen ni hulgaich vee jinhene
2014-02-25
зочин:
ард түмэн бол цав цагаан цас
2014-02-25