“Оскар”-ын эзэд тодорч эхэллээ
2014-03-03

Дэлхийн кино урлагийн хамгийн том наадам, 86 дахь удаагийн “Оскар 2014” Улаанбаатарын цагаар 08.00 цагт эхэллээ. Хамгийн эхний шагналын эзнээр Жаред Лето тодорлоо. Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчинд энэ оны анхны Оскарыг гардуулсан бөгөөд “Dallas Buyers Club” кинонд бүтээсэн Рейоний дүрээр жүжигчин Жаред Лето ийнхүү анхны “Оскар”-аа хүртлээ. Тэрбээр энэхүү дүрээрээ өнгөрсөн жил томоохон хэмжээний долоон наадмаас шилдэг туслах дүрийн шагнал гардан аваад байсан бөгөөд Оскар хүртэх магадлалтай топ 10 жүжигчний нэг болоод байсан юм.

1

Жаред Летотой туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин төрөлд Бархад Абди “Ахмад Филлипс”,  Брэдли Күүпер “Америк маягийн дээрэм”, Майкл Фассбендер “Боолчлолд өнгөрүүлсэн 12 жил”, Жона Хилл “Wall Street-ийн чоно” нар нэр дэвшжээ.

Дараагийн Оскарын эзнээр Шилдэг нүүр будалт, үсний засалттай киногоор мөн “Dallas Buyers Club” шалгарсан бол  Шилдэг хувцас дизайнтай киногоор “The Great Gatsby” тус тус шалгарч Оскар гардан авчээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин