Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтын явц 30.4 хувьтай байна
2014-03-05

 

Зүүн 3 аймгийн 12 суманд мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун туруун, Нисэхийн товчоодод байнгын хяналтын 8,  ариутгал халдваргүйжүүлэлтийн 4 нийт 12 цэгт  мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалт хийж байна.

5

Мөн  3 сарын 1-нээс эхлэн Багахангай, Багануур, Сонгинохайрхан, Хан-уул, Сүхбаатар, Баянзүрх, Налайх, Чингэлтэй дүүргүүдэд 90 622 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцин хийжээ. Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтын явц 30.4 хувьтай байгааг Мал эмнэлэгийн газраас мэдээллээ.

5

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин