Сингапурын туршлагыг судалжээ
2014-03-07

“Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл-”ийн хүрээнд Сингапур  улсын ГХЯ-аас Төрийн удирдлагын чиглэлээр богино хугацааны танилцах аялал болон төрийн дээд түвшний албан хаагчдад зориулсан англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт зохиожээ. Уг сургалтад хамрагдаж буй төлөөлөгчдийг Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа Элчин сайдын яаманд хүлээн авч уулзсан байна. Тэдгээрийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Сангийн яам, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн ЗДТГ, Жендэрийн Үндэсний хороо, Дэлхийн банк, Гэр хорооллын орон сууцжуулах төсөл зэрэг байгууллагын 38 төлөөлөгч хамрагджээ.

Хөтөлбөрийн хүрээнд төлөөлөгчид Сингапур улсын Төрийн албаны коллежийн богино хугацааны сургалтад хамрагдсан байна. Мөн тус улсын ГХЯ, Сингапур хотын галерей, Газар болон тээврийн хэрэгслийн алба,  Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Орон сууц ба хөгжлийн зөвлөл, “Шинэ ус” ус цэвэршүүлэх станц зэрэг байгууллагаар зочилж, бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагаатай нь танилцаж туршлага судалжээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин