“Жюү-жицү”-гийн УАШТ үргэлжилж байна
2014-03-11

Монголын Жюү-жицү бөхийн холбооноос зохион байгуулдаг жюү-жицүгийн өсвөр үе, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд үргэлжилж байна.  Энэхүү тэмцээн нь тамирчдын барилдааны хариуцлага, ур чадварыг өндөржүүлэх, тэмцээний шинэлэг хэлбэрийг дэлгэрүүлэх, уг бөхийн төрлийг бөхийг улс орон даяар сурталчилах зорилготой.

Тэмцээнд өсвөрийн тамирчид хөвгүүдийн 48, 53, 58, 64, -69, +69, охидын 44, 48, 52, 56, -60 +60 кг-ын жингийн ангилалд барилдана. Харин насанд хүрэгчид эрэгтэйчүүдийн 57, 64, 70, 76, 82, -88, +88, эмэгтэйчүүдийн 53, 58, 64, -69, +69 кг-ын жинд аваргуудаа тодруулах юм.

Энэ удаагийн тэмцээнд амжилттай барилдсан бөхчүүдээс энэ онд АНУ-д болох ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах юм байна.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин