“Монголын геологи хайгуул-2014” чуулга уулзалт болно
2014-03-12

Монголын геологи, эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэх, геологийн судалгааны ажлын мэдээллээ харилцан солилцож, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Монголын геологи хайгуул-2014” VI чуулга уулзалт энэ сарын 20-23-ны хооронд болно. Чуулга уулзалтыг Монголын Геологийн холбоо тэргүүтэй  байгууллагууд болон Уул уурхайн яам, тус салбарын мэргэжилтэн бэлтгэх сургуулиуд хамтран Оросын шинжлэх ухаан, соёлын төвд зохион байгуулах юм байна.

Энэ үеэр геологийн салбарын өргөн хүрээний асуудлаар илтгэлүүдийг хэлэлцүүлж, үүнээс шилдэг илтгэлийг шалгаруулах аж. Мөн байгалийн сонин үзэгдэл, тогтоц, эгзэгтэй агшинг буулгасан фото уран зургийн үзэсгэлэн, уралдаан зохион байгуулахын зэрэгцээ уул уурхайн компаниуд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулах үзэсгэлэн болох юм байна.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин
zochin:
alban tasalgaa,amraltiin bolon vip uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh office golfiin ij burdeluud zarj bna.uund:modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,abc suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,abc suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,golf surgaltiin zoolon bombog-2500tog.zurgiig ni oruullaa.ulaanbaatar ih delguur 3 davhart-my sports shop.utas:95000020,95050020
2014-03-12