Венеусэлийн хямрал
2014-03-15

Венесуэлийн сөрөг хүчнийхэн бараа бүтээгдэхүүний хомсдол, гэмт хэрэг, инфляци нэмэгдсэнийг эсэргүүцэж Ерөнхийлөгчөө огцрохыг шаардан жагсаал зохион байгуулсан. Гэвч өнгөрсөн долоо хоногт Венесуэлийн нийслэл Каракас хотноо жагсагчид болон Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжигчдийн хооронд мөргөлдөөн гарч, 22 хүн суманд өртөн амиа алдсан юм. Тус улсад өрнөж буй цуст мөргөлдөөн фото хальснаа хэрхэн буусныг сонирхуулъя.

5

Фото: (JUAN BARRETO/AFP/Getty Images)

Өнгөрсөн хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхэлсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр 14 хүн амиа алджээ. Жагсагчид галт зэвсэг хэрэглэж эхэлсэн учир нийслэл Каракаст байдал улам хурцдав.

5

Фото: (LEO RAMIREZ/AFP/Getty Images)

Нийслэл Каракас хот. Засгийн газрын ордны өмнө.

5

Фото: (Enrique Castro-Mendivil/Reuters)

Олон мянган иргэн Ерөнхийлөгч Николас Мадурогийн дэглэмийг эсэргүүцэж байна.

6

Фото: (Alejandro Cegarra/Associated Press)

Цагдаа болон хүчний байгууллагынхан жагсагчдыг тараахын тулд нулимс асаргуулагч болон газ хэрэглэжээ. Үүний улмаас энгийн иргэд хохирч, гэмтэх тохиолдол цөөнгүй бүртгэгдэв.

6

Фото: (AFP/Getty Images)

Улаан цамцтанууд. Нийслэл Каракас. Тэд Ерөнхийлөгч Николас Мадурог огцрохыг шаардаж буй.

5

Фото: (Jorge Silva/Reuters)

Жагсаал зохион байгуулж буй сөрөг хүчний тэргүүн Леополдо Лопез. Түүнийг олон мянган иргэнд аюул заналхийлсэн хэргээр баривчилжээ.

5

Фото: (Mauricio Centeno/AFP/Getty Images)

Сөрөг хүчний бодлогыг дэмжиж, хөдөлгөөнд нэгдсэн Венеусэлийн гоо бүсгүй Жененсис Кармона. Тэрбээр дөнгөж 21 настай байжээ. Түүнийг үл таних этгээдүүд буудаж, эмнэлэгт хүргэгдэхээсээ өмнө амьсгал хураасан юм. Бүсгүйн цогцсыг мотоциклоор зөөж байна.

5

Фото: (Elyxandro Cegarra/AFP/Getty Images)

Цагаан цамцтнууд. Тэднийг дэмжиж буй эмэгтэй. Гартаа Венеусэлийн төрийн далбаатай малгай барьжээ.

 5

Фото: (Rodrigo Abd/Associated Press)

Нийслэл Каракас хотод Засгийн газраа эсэргүүцэж буй иргэд. Тэд “colectivo,” or “collective” хэмээн хашгиралдаж байв. Энэ үг “Огцор огцор” гэсэн утгатай.

5

Фото: (Rodrigo Abd/Associated Press)

Багтай жагсагч.

6

Фото: (Rodrigo Abd/Associated Press)

Үндэсний номын сангийн өмнө цагдаагийнхан хамгаалтад гарчээ.

5

Фото: (Carlos Garcia Rawlins/Reuters)

Жагсаалыг тараахын тулд цагдаагийнхан даралттай ус ашигласан ч үр дүнгээ өгөөгүй юм.

5

Фото: (Luis Robayo/AFP/Getty Images)

Нүүрээ халхалсан сөрөг хүчний дэмжигчид.

5

Фото: (Rodrigo Abd/Associated Press)

Цагдаагийнхны хэрэглэж буй газ болон хорт бодисонд хордсон бүсгүй.

5

Фото: (Juan Barreto/AFP/Getty Images)

Цагдаагийнхан олон нийтийн газруудыг хяналтадаа авч, иргэдийг бүсэлж эхэлжээ.

5

Фото: (Juan Barreto/AFP/Getty Images)

Нийслэл Каракас. Жагсагчид руу нулимс асаргуулагч хий шиджээ.

5

Фото: (Juan Barreto/AFP/Getty Images)

Ерөнхийлөгч Николас Мадурогийн талынхан. Засгийн газрын дайчид.

5

Фото: (Carlos Garcia Rawllins/Reuters)

Тусгай хүчнийхэн олноороо цугларч буй жагсагч иргэдийг тараахын тулд галт зэвсэг хэрэглэж байна.

5

Фото: (Rodrigo Abd/Associated Press)

Тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро. Тэрбээр, энэхүү эмх замбараагүй байдлыг өдөөн турхирч буй ямар ч хүнтэй хариуцлага тооцохоо мэдэгдэж, жагсагчдыг тарахыг уриалжээ.

5

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
kklkkll:
ugaasaa 2 toh hot solongos shvvdee
2014-03-17
teer:
ene chini amerikiin shidsen chuluu bhgui yu.amerik udahgui gantsaardaj sunuh boltugai
2014-03-16
mulla:
olon hunii ami ersdeed baihad sanalaaraa ogtsorohod yadiin. uhamsargui mal
2014-03-15
ugo chaves :
amerikiig eserguutsen hudulsun uls orond neg iimerhuu l .... kkk neg udur mani heddee munguu uguud surug huchin jagsagch eneter bolguul yana daa
2014-03-15