Такси № 66
2014-03-19

Ажил өндөр, зав муутай л явцгааж байна уу. Өнгөрсөн өдрүүдэд бас л сонин хачинтай явлаа. Цалин мөнгө нь орохгүй баяраа зохицуулах гэж яваа армийнхныг зөөлөө. Бас өнөөх Чапигээс ч дутахгүй элэглэгч нөхөртэй ч таарлаа... Тухтай сууж уншина уу, таалал орштугай.

5

1.Туслана гээд л байна

Цагаан хаалга өнгөрөөд гэлдэрч явтал нэг залуу гар өргөлөө. ТЭЦ-3 явья гэлээ. Замдаа нөгөө хуучин тэхийн зогсоол гэдэг дээр нэг зогсоод өгөөрэй. Кран байвал тохиролцох ажил байна гэлээ. Их л ажил хэрэгч байрын залуу харагдлаа. Байнга л утсаар ярьж байна. Хөдөө аймгаас ажлаар ирсэн бололтой.

Утсаар ярьж байна.  “Өө ээж, би сая Батмөнх ахтай уулзлаа. Их сайхан хүлээж авч байна. Туслья, хэлье л гэж байна. Та орой нэг аавын аашийг нь олж байгаад нөгөө  Сүрэн дарга руу нь яриулаад өгөөч. Тийн тэр их чухал болох нь ээ. Тэгээд мөнгө их хэрэг болох нь ээ. Өө нэг 500 мянга л лав хэрэг болох юм байна. Та аавд хэлэх үү. Нэг сая  төгрөг л хэрэгтэй юм байна гэчихгүй юу...”

Бид хоёр явсаар гүүр давж гурвалжингийн гүүрний доор зогсох машинуудын дэргэд ирлээ. Манай залуу нэг кран машинтай уулзахаар буув. Удсан ч үгүй хүрээд ирлээ.

5

Х -Яав ажил бүтэв үү?

З/залуу/ -Өө өөр газраас асууя даа. Ганц кран байна. Онгироо нөхөр байна аа. Энүүхэн ажилд 100 мянга гээд байх юм. Үнэтэй биш үү гэчихсэн чинь тэгвэл өөрийг олохгүй юу гэнэ үү. Таван гар суучихсан тэрэндээ улайраад, тийм мөнгө орлого нь тэгширчихсэн улс байдаг юм байх даа.

Х -Тийм байх ажил хараад, тоглоод л байж байдаг юм билээ. Нэг бодлын их жаргалтай тааваараа улс харагддаг юм.

З -Тийм юм байна. За юу ч болсон станцын тэнд нэг газар очьё...

Манай залуу замдаа нэг сургалтын газарт таньдаг хүн холбоо сүлжээ олох гэж ийш тийш утасдаж гарав. Хэд хэдэн хүнтэй ярьсны эцэст аав руугаа ярив.

З -Аав танд тэнд таньж мэддэг багш магш байна уу. Та нэг асуугаад өгөөч за ... өө нээрээ Жагаа ах тэ, нөгөө Бурмаа эгчийн нөхөр мөн үү. Тэр магадгүй шүү тэ ...за та сайн асуугаарай гээд утсаа салгалаа. Утсаа оролдон дугаар харангаа “За байз хэн нэг таньдаг мэддэг хүн байгаа даа. Манайхан ч уг нь яаж ийгээд л хоорондоо сүлжээ холбоотой болдог л доо тэ” гэлээ.

“Харин тийн манайхан ч ажил хөөцөлдөхөөрөө яаж ийгээд л нэг таньдаг хүн олчихсон гээд л явж байдаг даа...” гэж би дэмжлээ.

Дахиад нэг найз руугаа ярилаа. Тийн хөө таньдаг багш алга уу... хэдэн хүний гэрчилгээ юм хум канондоод гаргаад  өгөөч, өгдөг юмыг нь өгье гээд шууд ярих уу. За би юу ч болсон очоод уулзаадхая... хүмүүсийн гэрчилгээ канондоод өгөөч гээд мөнгө өгье гэвэл ярих л байх даа тэ ...

Өө хөгшин нь Сүрэн ахтай уулзлаа. Хачин сайхан хүлээж авч байна. Нөгөө чулуунуудаа нэг гоёоны архитай л өгчихлөө. Тийн. Өө баярлалаа баярлалаа гэсээр л үлдсэн. За за маргааш Дорж даргатайгаа уулзана даа.  Уг нь Дорж дарга дээр зөвшөөрөл нь гардаг байсан гэж байна ш тээ хө. Энэ жилээс л яам руу ирчихээд байгаа болохоос... харин тийн. Энэ ажил ч бүтэхээр болсон доо. За би ороод  үзье. Тэгээд болмооргүй бол хэн нэг хүн олж ийш нь яриулья хөө тэгье...

Манай залуу нэг байшин руу орж намайг хүлээж байхыг хүсээд 10.000 төгрөг үлдээлээ. Тэгснээ намайг сүрхий цоргиж харснаа “за за арай ч мөнгө аваад явчихааргүй ах байх шиг байна, би удахгүй” гээд хаалга хаалаа.

Тэр дороо удалгүй гарч ирээд машин тойрон утсаар ярьж эхэллээ. Тэр үү энэ үү, тэр мэднэ гэж байна уу, за хэн гэнэ ээ, юу гэнэ ээ ... ийн ярьсаар эрлийн үзүүрт хэн нэг хэрэгтэй хүнийг олж ярив бололтой машин руу яаран ирж суугаад “За нэг хүн олсон шүү ах, гялс 10-р хороололд хүрээд ир гэнээ” гэлээ.

5

Би ч яарч байгааг нь ойлгон хэрэндээ шумахердаж сүлжин давхисаар 10-р хороололд хүргэж өглөө. Нэг рестораны үүдэнд бууж яаран дотогш оров. Манайхан нэг бодлын сонин ч юм шиг, хэт цөхүүлээ ч юм шиг. Яаж ийгээд нэг газар нэг таньдаг хүн олчих юм аа. Номоороо яваад бүтдэг ажил ч гэж байхгүй гэсэн залуугийн үг ортой л байх. Энэ залуу маань ойролцоогоор 20-оод минут хүмүүстэй яриад л нэг сургалтын төвд ажил бүтээж өгөх хүн олчихож байгаа юм. Ийм л дайчин хүмүүсээ сонгож хот руу ажил хөөцөлдүүлэхээр явуулахаа дарга нар нь ч нэг мэдэхтэйгээ байх л даа.  

5

Цэргийн баяр

Сонсголонгийн замд байх цэргийн ангийн харалдаа зам дээрээс 2 хүүхэн 4 залуу суулаа. Бүгдээрээ дүрэмт хувцастай армийн албан хаагчид байлаа.

Урд суусан ахмад цолтой эр “За сайн байна уу, Баярын мэнд” гэлээ.

5

Х -Өө баярын мэнд та нар сайхан баярлаж байна уу.

А/ахмад/ -Өө сайхан. Хурлаа хийлээ, шагналаа өглөө, авлаа, хундага өргөлөө тэгээд болж байх шив дээ.

Х -Өнөө орой ч баярын битүүн гээд та нар ч нэлээн сунаж баярлах байх аа даа тэ.

А -За сунах нэг нь сунана биз. Эхнэр хүүхэд гэж бас хүлээж байна. Тэгээд зохицуулна даа.

Х -Та нар ч одоо ингээд баярлаж болж байна. Хажуугаар нь далим авч цэргийн баяр хийдэг нь бас олон байх шиг байна аа тэ.

А -Харин тийн одоо 10 жилийн хүүхдүүд, оюутнууд эд нар одоо баяр тэмдэглээд гээд яваад байна гэсэн. Тэр нөхдүүд одоо тааралдвал яадаг юм. Шууд цохиод авдаг байх даа. Ядаж эхлээд цэрэгт явах хэрэгтэй, тэрний дараа та нар цэргийн баяр гэж хий гэдэг байх даа.

Х -Өнөөдөр баяр эрт эхлээ юу.

А -Өө тэгээд морин цагаас эхлээд өрнөж байх шив. Маргааш сайхан амарна гэж байгаа. Эхнэр хүүхэддээ энэ өдрөө зориулмаар байна, баярламаар байна...

Араас нэг хүүхэн “Одоо тэгээд яахаар болсон бэ” гэлээ.

А -Манай 4 харин яах уу. Би наана буугаад үлдье. Та нар нэг газар суугаад байж бай.

Э/эмэгтэй/ -Үгүй ээ, бөөндөө явна.

А -Үгүй, би бууж үлдээд мөнгө аваад араас чинь очих гээд байна.

Э -Одоо буугаад авсан таныг хүлээгээд аваад явсан ямар ялгаа байна аа?

А -Банк их оочертой байгаа удна ш тээ. Энэ таксийг хүлээлгээд байлтай биш.

Э -Та АТМ-аас авчихаач зөндөө л байгаа даа.

А -Би та нарт хэлсэн ш тээ. Надад хадгаламжинд нэг 100 мянган төгрөг байгаа тэрийгээ аваадхья гэж.

Араас нэг ахлагч нь “тэгээд нэгд нь хэд ноогдож байна аа” гэв.

А -Тэгээд хүний 20 мянга л байхгүй юу. Надад хадгаламжинд байгаа нь л тэр.

Э -Хамтдаа явья, нэг бол таван шараас авчихаа... Чамайг одоо ямар амьтан дуудчихаад сэтгэл санаа чинь хоёрдчихов оо.

А -Үгүй ээ хэн дуудахав дээ банкин дээр л хүн их байгаа даа.

Э -Одоо банкин дээр хэн байхав дээ. Өнөөдөр цэргийнхэн л оочерлоно, хэдэн төгрөг нь орсон бол. Бусад нь дуусчихсан байгаа ш тээ, мөнгө байхгүй ккк.

Н/найз/ -за юу ч болсон банк орьё харья ... ороод л өнөө юугаа оочер авдагаа дарна ш тээ, тийн...

Манай хэд банкнаас хэрхэн 100 мянган төгрөгийг хурдан авах талаар хэлэлцсээр 10 буудлын тэнд байх ХААН банк руу 3 эрэгтэй нь орлоо. Ороод л эргээд гараад ирлээ...

А -Пөөх 45 хүний ард гэж байна ш тээ, за за хөдөлье. 32-ийн тэндэх банк ороод тэгээд тэр хавьдаа сууя даа.

...Техник импортын байрандах ХААН банк гайгүй хүн багатай байдаг даа... гэж би ярианд оролцлоо.

А -Өө тийм хол уу, Саппоро орохгүй ээ.

Х -ккк Би км-ээ бодсон юм биш шүү.

Э -Яс юман дээр энэ хүн мөнгөө авахгүй бол таксины чинь мөнгө ч байхгүй ах минь ккк.

А -За за 32-ийн банк дээр л оччихьё. Манай хэд тэр хавьдаа нэг газар ороод байж бай. 4-ийн дөрвүүлээ утсаа хаачихгүй биз дээ. Би тэгээд очьё, санаа зовох юм алга л даа.

Э -Цалин мөнгөө ч өгчихгүй, баяр болж байхад царай алдсан.

Н -Өөр ангиудын цалин орчихсон байна гэсэн ш тээ.

А -За тэр замын хойно зөндөө л газар байна даа. Тэр виип караоке гэж байна даа. Нэг бол тэр виип өрөөнд ороод суух юм уу. Форм хувцастай явцгааж байж нийтийн задгайд сууна гэж байхгүй ш тээ.

Э -Өнөөдөр гайгүй биз дээ.

Н -Бид нар тэр виипийн ханшийг дийлэх юм уу, хэдүүлээ төсвийнхөн шүү дээ.

А -За нэг газар орчих төсвийнхөн байна уу, хувийнх байна уу, араас мөнгө ирж байхад хамаагүй ш тээ.

5

Ингээд манай армийнхан Хархорин захын хойно бууцгаалаа. Мөнгө төлж хамгийн сүүлд үлдсэн залуу “хэд болсон гэнэ ээ, 3500 яая чанга байна шүү” гэсээр буулаа. Цалин нь ороогүй бололтой, дарга нь хадгаламжаараа баяраа зохицуулчих гээд л....

5

3.Замын цагдаа нарт хэлмээр байна

5-р сургуулиас 1-р сургууль хүргүүлсэн хүүхэн аялах тун дуртай гэнэ. Баяр гэдэг  бол түүний хувьд аялах сайхан шалтаг гэнэ. Мартаар Тэрэлж явсан бол цэргийн баяраар нөхөр нь амарвал мөн л хөдөө аялана гэнэ.

5

Х -Хаагуур явах уу талбайгаар явчих уу?

З/зорчигч/ -За ёстой завтай байгаа бол тэрүүгээр яваарай даа хө.

Х -Тэгээд цэцэг төвөөрөө явья гэж үү?

З -Тэгсэн дээр биз. Чи халтууранд явдаг хүн байж анзаарахгүй байна уу. Тэр талбайн баруун талаар төв уулзвараар гарах чинь ёстой бүтэхгүй. Хойд талаасаа ирж байгаа гэрэл дөнгөж асаад л 3 машин ороод л шар асна. Тэгээд төв зам нь л яваад байна. Дандаа. Нөгөө зүүн талаар нь явахаар дороо явчихаж байгаа юм. Яг адилхан арваад машины ард ороход чинь сайндаа л 2-3 минут болоод гарчихна. Тэгэхэд энэ баруун талаар нь уруудаад ороод ирэхээр 10 машины ард бол 5 заримдаа 10 минут болж байж орж байгаа. Чи нэг минут хараад яваад үзээрэй...

Х -Нээрээ тийм байх шүү.

З -Тийм байх шүү гэх юм байхгүй яг тэгдэг юм... Замынханд хэлмээр байгаа юм.

5

4.Элэглэгч цагдаа

Баруун 4 замын уулзвар дээр зогсож байтал үе чацуу нэг эр хойд зам дээр нь гараа өргөж байгаа харагдав. Би гэрэл асангуут чигээрээ хөдлөөд авчихлаа.

6

З -За хөө, Дүүхээ билүү, Өргөө дээр бил үү тэнд Начин заан гээд нэг ломбард байгаа тийшээ очно доо. Хөгшчүүл нэг юм очоод аваадах гээд.

Х -Тэр начин заан чинь нэг бөхийнх гэдэг бил үү.

З -Аа тийн манай бөхчүүд юмтай.

Гэсэрийн уулзвар орох гэж явтал нэг автобус урдуур хашиж орлоо. Гэтэл манай хүн гэнэт хоолойгоо шахан дуугарч “автобус нэмэргүй ээ, дүрмээрээ явдаггүй гөлөгнүүд байгаа юм” гэлээ. Би гайхасхийвэл “ккк ... бөх бий ш тэ, тэр тэгдэг юм” гэлээ.

Ингээд манай хүн шууд л нэг бөхийг элэглэж яриаг нь дууриан ярьж эхэллээ. Өөрөө тэр бөхтэйгээ их ойр байдаг, байнга таардаг гэнэ.

З -Тэр нээрээ лаг авна шүү. Энэ автобусыг чинь ингэж дайрвал  “... минь ээ, чи одоо талбай дээр явж байгаа юм уу, тал дээр явж байгаа юм уу. Монгол улсын дүрэм журам гэж байдаг юм ш тээ, чи мэдэх үү” гээд л гэж хоолой шахан үргэлжлүүллээ.

Х -Яриа нь бараг домог шахуу болсон юм байна доо.

З -Дээхэн үед чинь манай хүн чинь “Муу ..юмнууд начин гаргачихлаа гээд хуцаж  улиад, тэр баримт нотолгоогоор нь баримтлаад тэр шорондоо хийхгүй чадахгүй байж гадуур хүний нэр сүрэнд халдаад” гээд л ха ха ха аймаар авна ш тээ, цаадах чинь.

Х -Тэр баримттай юм ярь гэдэг нь ч бас аргагүй л байх даа.

З -Тэр манай дээр нэг ирээд хэдэн хулгайч баригдчихсан байсан чинь “Та нар олигтойхон хулгай хийчихгүй, муусайн ядарсан монголчуудынхаа халаасыг ухаж байхаар хүн ал л даа та нар” гээд л бууж өгч байгаа юм чинь... /манай хүн хоолойгоо нэлээн шахаж ярьсан тул сүрхий амьсгаадсан байв/. Тэгээд нөгөө муу хэдэн хулгайч нарыг чинь “Та нарын наад хүний юм хавчаад байдаг хоёр савхийг чинь иртэй сүхээр цавчаад хаячихья л даа. Та нар тэгээд хуцаад гомдол ирээд дээгүүр яваад шүүх цагдаа гэнэ дээ чи, та нартай ял янхан яриад хэрэг байх ч үгүй” гэнэ шүү дээ. Ууж иднэ ч гэж аатай шүү дээ.

Ярина ч гэж мөн баавартай шүү. “Муу цуснууд талцаад үхсэнээрээ улс төрийн нам энэ тэр гээд байгаа юм бэ. Зүгээр л тэр зүлгэн дээрээ таван ханатай гэр бариад амьдраач дээ эвтэй. Хэзээ байхдаа олон нам гэж солиордог болцон юм. Энхбаярыг ерөнхийлөгч байхад муу хулгайчууд улыг нь долоох гээд байдаг байсан, эр алдаж эрэг нураа л биз. Их шөрмөстэй шазруун юм шиг байна лээ шүү тэр Энхбаяр чинь” гэж байгаа юм.

Х -Ханатай л хэлдэг юм байна.

З -Тийн тэгээд “аймаар шазруун яс зааж байгаа юм. Одооны сийрэгжсэн ястай юмнууд бол зээ гэж амьсгаа хураасан байгаа” гэж байгаа юм.

Х -Сийрэгжсэн ястай гэж үнэн шүү тэ.

З -Тийн тэгээд байгаа юм “үлээвэл үлээгээд ч яахав, тохойгоороо жоохон ёворчихвол одооны энэ улс төрийн хэдэн хулгайчуудын яс нь яйраад цуураад тарчих биз”  гээд л. “Өдөр нэг таван шил юм уусан юм, сайхан тэгшитгээд 6 болгоод уучихвал яасийн тэ, нэг бол тэнгэрээ дээдлээд долоон бурхны тоогоор долоог уучихвал яасийн” гэж ч байх шиг ккк. Согтчихоороо бас ширүүн юм билээ.

Х -Өө мань тэгшитгээд 6 болговол тэгээд хэдэн өдөр хэвтчих байх аа.

З -Өө тэгнэ, хэлээ хазаад хөлд нь чирэгдэж үхнэ зүгээр... Шавь нарыгаа бас сайн чангалдаг юм шиг билээ. Нөгөө хэн чинь нөгөө хэн Өсөхөө нь “та одоо уулаа муулаа” гэхээр үгийг нь сонсдог юм гэсэн. Оо тэгээд л бас тэгдэг гэсэн “Та нар одоо үхэхээр тэгээд шатааж гай болгов оо, хөрс шороонд нь аваачаад булчихаарай. Миний яс их удаан шатна шүү. Та нарыг зүгээр, шатаавал өөрсдийг чинь дуудна шүү” гэж айлгадаг гэсэн ха ха ха. Бараг л даллана гээд ухаан алдуулдаг гэсэн...

6

Ийм нэг хөгжилтэй бараг өөрөө элэглэгч жүжигчин шахуу эр сууж бөглөрөөтэй замд уур бурхимдалгүй инээж ханиаж явсаар хороололд ирлээ. Өчигдөр цэргийн баяр тохиосон тул орой нь хоёр шил пиво суллаж найз нөхөдтэй жаал суусан. Үүгээр энэ дугаар өндөрлөж байна.

6

Амжилт бүтээл дүүрэн байгаарай. Ирэх баасанд сонин ихтэй уулзацгаая, манайхаан.

6

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
huleegd l bga:
daraagiin dugaaraa tesn yadn huleeseer l.....
2014-03-24
энгийн л нэг уншигч:
энд шүүмжлээд байгаа хүмүүст хандахад уншихгүй л байна биз дээ буу тулгаж байгаад хүчээр уншуулаад сэтгэгдлийн авч байгаа юм шиг л хайран мэдрэл, нервээ барсан байх юм. хүний үгнээс авахын аваад, гээхийн гээж бай гэж аав ээж чинь сургаагүй юу. таалагдаагүй бол дуустал унших хэрэггүй, больчиход хангалттай. дуустал уншсан бол заавал муухай доромжлол бичих албагүй. манайхан олон нийтийн сайт дээр /бараг л бүгд дээр нь байдаг/ иймэрхүү хүнд ч өгөөжгүй, өөрт ч хэрэггүй сэтгэгдэл бичих донтой болсон юмуу хаашаа юм. хүмүүсийн сэтгэгдэл нь энгийн байдаг ганц нийтлэл байсан юмсан. мэдрэл муутууд бас ордог болчиж
2014-03-24
юм-үз:
сайн байцгаана уу? хоовон, зүс мэдэхгүй танилууд таксин зорчигчдынхоо хорвоогийн түүхийг сонсоод л харайлгаж явна. яриа дэлгэмээр байвч..., энэ удаад цаг нар хомстой.
2014-03-20
яадаж нэг ч гэсэн юмыг эерэгээр нь харцгаая :
үгүй тийм мундаг юм унших гэж байгаа бол яах гэж энэ сайт руу орсын. цаана чинь google р хайвал өчнөөн юм байна. яагаад дандаа нэг их шүүмжилж байдгыг ерөөсөө ойлгохгүй юм. за юу гэж шүүмжлэх үү за ямар үг үсгийн утгын алдаа гаргаж гээд л хүний өө хараад суух юм. юмыг сайн талаас нь хараад сурчихвал өөрт л амар юм хийсэн ч уншсан ч уулзсан ч амар баймаар юм. эндээс чинь авах ч юм байна эргэцүүлж бодох ч юм байна шүү дээ.
2014-03-19
зочин:
монголчуудын үнэн аөмьдралыг л бичиж байнашт.энэ шүүмжлээд байгаа хүмүүс яруу найраг унших гээд байгаанмуу? тааралдсан хүмүүсийнхээ яриаг хүргэсэн байна.тааруу боллоо ч гэх шиг.тэгвэл өөрсдөө такси-2 гээд бичээч.чадахгүй бж(унтууцав)
2014-03-19
хүрэл:
зүгээрээ болж байна тааруу л гэнэ болсон явдлыг засалтай ч биш байгаагаар нь л бичнэ ш дэ
2014-03-19
зочин:
уншигчидтайгаа уулзалт зохиохгүй юм уу, чамайг уншдаг хүндэлдэг олон уншигчтай болсон байна, замын хөдөлгөөнд соёлтой оролцож үлгэр дууриал болж байгаарай. жаахан хэцүүхэн явдаг юм уу гэж орос хүүхэн суулгасан хэсгийг уншаад бодсон.
2014-03-19
schumacher:
schumaherdaad bxdaa yaxav dee!goyo todorxoi bichdeg shuu.setguulch bx gej bodogddog.bainga unshdag shuu!amjilt xusye!
2014-03-19
beryl:
hoovon-d bayariin mend hurgey eee. saihan bayarlasan uu
2014-03-19