Бүх шатны шүүх хурал нээлттэй явагдана
2014-03-24

ШЕЗ-өөс сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлээ. ШЕЗ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй болсон байна.

gh

Тус зөвлөлийн цахим санд 77131 хэргийн 97759 шийдвэр, магдлал, тогтоолыг байршуулжээ. Уг цахим санд өдөр дунджаар 2100 хандалт  ордог байна. Шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж эхэлжээ. Одоогийн байдлаар 40 шүүхийн 85 шүүх хуралдааны танхимыг техник хэрэгслээр тоноглоод байгаа аж. “Нээлттэй шүүх” төслийг 15 шүүхэд хэрэгжүүлж байгаа бөгөөд бүх шатны шүүх хурлын ажиллагаа нээлттэй явагдаж байгаа юм байна.

ах

ШЕЗ-ийн гишүүн Ж.Эрдэнэчимэг мэдээлэлдээ "Монгол Улсын шүүхийн тухай хуулиар бүх шатны шүүх нь шүүгч, Ерөнхий шүүгчээс бүрдэнэ гэж заасан байгаа. Шүүхийн багц хуулиар бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсон. Нийт 78 шүүх шинээр байгуулагдсан. ШЕЗ хуульд заасан чиг үүргийн дагуу анхан болон давж заалдах шатны нийт 78 шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан. Шүүгчийг сонгон шалгаруулалт шинэ журмаар явна. Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтын бүртгэлийг гуравдугаар сарын 17-21-ны хооронд явагдсан. Нэр дэвшигчдээс шалгалт авч, үнэлгээ өгөх ажиллагаа дөрөвдүгээр сарын 14-28-ныг хүртэл явагдана" гэлээ.

ах

Анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь тухайн шатны шүүхэд гурваас доошгүй ажил ажилласан байх шаардлага тавигдаж байгаа аж.

ах

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
сайнхүү:
хэд хэдэн удаа хэрэгтэн хүний талд шүүгч нар гаргаж байсан би бүх шатны шүүхэд хандсан боловч хэвээр батлаж байсан шударга сайн шүүгч л байгаасай үнэн болтугай
2014-03-25
shudarga uu :
10 jil tuslakh hiilgechiheed negel udur huuli gargaad chi merjileeree eroosoo ajilaagui chi nasaaraa tuslah hiih estoi gevel shudarga uu hunii zaluu nasiig ashiglachihaad
2014-03-25
ardchilsan oron :
hunii erhiig ingej haaj bolokhgui ee bid ardchilsan orond amdirch bgaa yumsan
2014-03-25
санал:
шүүгчийн боол ч гэх шиг. өөрсдөө саналаараа төрд ажиллаж, хоногийн хоолоо идэж, бас шүүхээс сурч сурчихаад ичих ч үгүй гарах болохоороо ийм юм ярьцгаах юм.хэн ажиллаад өгөөч гэж гуйгаад байгаа юм. ер нь туслах бол орон тооны байх нь зөв. зөвхөн албан тушаалын төлөө ажиллаж байгаа, сэтгэлгүй робот шиг хүмүүс ийм газар тохирохгүй
2014-03-25
шүүгчид молигодуулсан:
шүүгч нар шүүх хурал дээр ярьж байсан зүйлээсээ өөр зүйл тогтоол шийдвэр дээрээ бичсэн байдаг. одоо бол чадахгүй болж байгаа юм ойлголоо
2014-03-24
zochin:
manai ohin shuugchiin tuslah hiij baigaad shuugch hiih sanaatai sar garui beldsen uym. getel shuugchiin songon shalgaruulaltand shuugchiin tuslahiig oruulahgui gej shiidverlesen genee. ene uy gesen ug ve nasaaraa shuugchiin tuslahaa hiigeed yav gesen ug uu. hun ajil mergejlee songoj ahij devshij bolohgui bolj bna uu.uchnuun olon jil shuugch boloh gej shuugchiin bool bolj ajillasan ni talaar boljee
2014-03-24