Урвуу тогтолцоот төр
2014-03-25

УИХ-ын даргын 2013 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 27 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судалж санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж эхлээд жил орчим болжээ. Энэ хооронд ажлын хэсэг шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойшхи хугацаанд улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд гарсан өөрчлөлт, чиг хандлагыг Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчмын хэрэгжилттэй холбон зохих судалгаа, дүгнэлт хийж ирсэн талаар ажлын хэсгийн ахлагч Л.Цог өгүүлсэн байна. Түүний өгсөн ярилцлагаас харахад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдэг дүгнэлт гарч албан ёсоор Их хуралд өргөн баригдахад бэлэн болох шатандаа орсон юм шиг байна. Гэхдээ өөрчлөлтийг шууд нэг дор хийчихгүй шатлалтай хийнэ гэжээ.

7

Хүний эрх, ардчиллын баталгаа болсон гэж үздэг 1992 оны Үндсэн хуульд улс төрийн тодорхой зорилго нөлөөллөөр хэд хэдэн удаа өөрчлөлт оруулсан нь өнөөгийг засаглалын хямралын үндсийг тавьсан гэсэн дүгнэлт яриа сүүлийн жилүүдэд их болсон. 1992 оны Үндсэн хууль нэг намын дарангуйллыг халсан бол дараагийн хийсэн өөрчлөлтүүд нь хууль тогтоох байгууллага гүйцэтгэх засаглал хоёрыг хольж хутгах, төрийн эрх барих интитуцид улс төрийн намын нөлөөг тэлж өгсөн. Үүний тод жишээ нь давхар дээлтнүүдийн асуудал. УИХ-д олонх болсон намын төлөөлөл эрхэм гишүүд өөрсдөө сайдын дээлээр давхар гоёх болсноор төрийн эрх барих дээд байгууллага УИХ нь гүйцэтгэх засаглалаа хянах гэдэг Үндсэн хуулийн санаа шууд гажуудсан. Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ байна гэж заасан хэвээр боловч одоогийн төрийн эрх барьж буй хэлбэр нь үүний урвуу болчихсон байгааг бүгд харж байгаа. Одоо бол Засгийн газар нь УИХ-даа нөлөөлж хууль батлах чиг өгч удирдаж чадаж байна. Том жишээ нь 2013 онд төсөв батлахын өмнөхөн Засгийн газар дахин бонд босгох зээл авах зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, өрийн ДНБ-д эзлэх хувийг 60 хувь болгох санаа бүхий хуулийг батлуулахаар Их хурлаа шахаж байсан тохиолдол юм. Энэ нь сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгарч унаж байсан. Энэ мэтээр УИХ-ынхаа дээр Засгийн газар ба олонх болсон нам нь гарчихсан байхад Үндсэн хуулиа сахиж байна гэж хэлэх нь утгагүй юм.

6

Энэ мэт суурь хуулийн гажуудлаас төр, нийгмийн удирдлагын тогтолцоо алдагдаж засаглалын хямрал гэдэг нь бодитой нүүрлээд байгаа нь мэдрэгдэж байгаа. 1992 оны Үндсэн хуулийн дагуу бол гишүүдийн олонх нь ирж хууль баталдаг байсан бол одоо 20 гишүүн ирээд кнопдоод байхад хууль батлах боломжтой эрх зүйн орчин бий болсон. Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар энэ бүхэн засагдах замдаа орно гэсэн хол хэтийн найдлага ард иргэдэд ч бий болж эхэлж байна. Үндсэн хуулийнх нь суурь зарчим ийн алдагдсан байхад хөх тэнгэрийнхээ дор хараагүй мэт суугаа Цэц ч билэгдлийн шинжтэй, намын нөлөөлөлд автах магадлалтай, билэг тэмдэгийн байгууллага болж дархлаагаа алдаж байгаа юм.

6

Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгохгүй бол төрийн тогтолцооны гажиг арилахгүй. Суурь зарчим нь алдагдсан Үндсэн хуультай цаашаа явж болохгүй гэсэн бодолтой байгаа ажлын хэсгийн санал зөв гэдэг дээр маргах зүйлгүй. УИХ-д нэр дэвших насны босгыг нэмэх шаардлага байгаа санал мөн орж иржээ. 25 нас гэдэг дэндүү бага, ажил, амьдралын туршлагагүй нас. Үүнийг өөрчилж 40 болон түүнээс дээш болгох шаардлагатай, олон улсын парламентын жишгийг харахад ийм байна гэсэн тайлбарыг ажлын хэсгийн ахлагч хэлжээ.

6

Их хуралд нэр дэвших насны тухай энэ санал зарим залуу гишүүн, улстөрчдийн эгдүүцлийг төрүүлж эхэлсэн бололтой байна. Өөрсдөө албан ёсоор дуугараагүй ч хэвлэл мэдээллээр тэднийг өмгөөлсөн тунирхлын үгс гараад эхэлжээ. Одоогийн парламентад байгаа гишүүн О.Содбилэг, Н.Номтойбаяр, О.Баасанхүү зэрэг гишүүн дараагийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болох ба мөн Их хуралд суухаар өөрийгөө сойж байгаа НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат зэрэг хүмүүс ч нэр дэвших боломжгүй болох нь гэж түгшин бичсэн нь ч харагдаж л байна. Энэ бол хоёр талтай асуудал. Үнэхээр сайн боловсрол эзэмшиж бэлтгэгдсэн, улс төрд хэрэгтэй хүн байтал 45 нас хүрч, үсэндээ буурал сор суухаа хүлээж байж нэр дэвших гэдэг бас хатуу. Нөгөө талдаа суурь хуулийн шинэчлэл, засаглалын гажуудлыг арилгах, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар хийгдчихсэн гэж болох улс төрийн намын ноёрхлыг саармагжуулах болж өгвөл халах тухай яриа санал дөнгөж эхлэл төдий тавигдаж  байхад хоёр гурван гишүүн,  улстөрчдийг нэр дэвших боломжгүй болох дээр санаа зовнин сандрах нь хэтэрхий жижигхэн яриа болно.

6

Ажлын хэсгийнхэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна гэдгээ албажуулаад өргөн барина гэсэн. Гэхдээ суурь хуульдаа өөрчлөлт оруулах дээрээ тулахад эрх баригчид одоогийн эрх ашгаа өмнөө тавиад гэдийчихвэл Үндсэн хуулийн өөрчлөлт үндсэн зорилгодоо хүрч чадахгүй ч байж болох юм.

6

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
зочин:
баярхүүг бөөлөхөө зогсоож, путиныг дууриан обамаг элдвээр хараахаа больж, монголд хамаатай сэдвээр бичдэг болсонд талархаж байна. олон улсад хамаатай зүйлийг гхя-нд, том дарга нартаа бичиж өгч бай. харанхуй бүдүүлэг шүлс цэр * *эндээ баригдсан хоолны савнуудад тэр чиглэлийн мэдээлэл огт хэрэггүй. хийрхэл хараал хоёрыг нь хөөрөгдөж, сүүлдээ мөхөлд хүргэнэ шүү. хорвоогийн хөгжил дэвшлээс хол тасарч, зальтай мухар сүсэгт хандарсан ард түмэн болоод байна.
2014-03-25
áààòàð:
ã¿éöýòãýõ çàñàãëàëûã àðä ò¿ìýí øóóä ñîíãîäîã áàéÿ. òýãæ áàéæ õàðèëöàí áèå áèåíýý õÿíàíà. ïàðëàìåíò õýòýðõèé çàìáàðààã¿é áàéäàë áèé áîëãîæ áàéíà. ã¿éöýòãýõ çàñàãëàëòàé õýòýðõèé õîëèëäîæ áàéíà ø¿¿äýý.
2014-03-25